АНУ-ын Сансар судлалын байгууллага болох НАСА-гийн Artemis II хөтөлбөрийн хүрээнд дөрвөн сансрын нисгэгчийн бүрэлдэхүүнтэй баг сарыг чиглэн хөөрлөө.
Энэ удаагийн нислэгээр хүн төрөлхтөн урьд өмнө хүрч байгаагүй хамгийн хол зайд хүрэх юм.
Тэд саран дээр буухгүй ч сарыг тойрч, ойрын жилүүдэд хүн төрөлхтнийг саран дээр дахин буулгахад шаардлагатай судалгааг хийх юм.
Тэдний хийх судалгаанд хөлгийн удирдлага, ажиллагааг турших, гар удирдлагаар жолоодох дадлага хийх, сарнаас цааш хэдэн мянган км зайд хүрч хөдөлгүүр, эрчим хүч, систем хэрхэн ажиллахыг шалгах зэрэг ажлууд багтжээ.
Хөлгийн багийнхан 10 хоногийн турш сарны тойрогт байрлана.
Одоогоор хөлгийн багийнхан дэлхийн тойрог замд байгаа бөгөөд 24 цагийн турш системийн шалгалт хийсний дараа сар руу чиглэх эсэхээ шийдэх аж.
Хөлгийн багийн бүрэлдэхүүнд гурван америк, нэг канад нисгэгч багтсан.
Канадын ерөнхий сайд Марк Карни "Өнөөдөр Канадын нисгэгч Жереми Хансен түүхэн үйл хэрэг бүтээж, сар руу аялсан анхны канад хүн болж байна.
Энэ нь Канад улс болон дэлхийн түвшний шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, чадварлаг сансрын нисгэгчдийн бахархал" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү нислэгийг гайхалтай хэмээн тодорхойлж, зоригт сансрын нисгэгчдэд баяр хүргэжээ.
Эх сурвалж: ВВС