2024 оны Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн удирдлагад өнөөдөр батламж гардуулав. Төрийн ордонд болсон ёслолыг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав үг хэлэв.
Харин ТОП 10 компанийн шагналыг Ерөнхий Сайд Г.Занданшатар,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Сангийн сайд Б.Жавхлан нар гардууллаа.
Ерөнхий Сайд Г.Занданшатар, Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр өргөмжилдөг 2024 оны “ТОП 100 ААН”-ээр шалгарсан эрхэм хүндэт бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, баялаг бүтээгч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, баяр хүргэе.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг бодлогуудыг ханган хэрэгжүүлэх хүрээнд манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2022 онд 5,000 ам.долларыг давжээ.
2023 онд 5,875 ам.доллар, 2024 онд 6,898 ам.долларт тус тус хүрлээ.
Өнгөрсөн 2024 онд Монгол Улсын эдийн засаг 4.9 хувиар өсөж, ДНБ оны үнээр 80 их наяд төгрөгт хүрлээ. Эрхэм хувийн хэвшил, бизнес эрхлэгч, баялаг бүтээгч та бүхний борлуулалтын орлого эдийн засгийн 70 орчим хувьтай тэнцэж, татварын орлогын 30 орчим хувийг бүрдүүлсэн.
Энэ нь улс орны эдийн засаг ийнхүү өсөж, нэмүү өртөг бүтээж, олон мянган хүнийг ажлын байраар хангахад онцгой хувь нэмэр оруулж, чухал үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглэж байна. Ирэх намар Баялаг бүтээгчдийг дэмжих хуулийн төсөл өргөн барина гэлээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, Монгол улсын 2024 оны ТОП 100 ААН-ийн жагсаалтад эрэмбэлэгдсэн аж ахуйн нэгжүүдийн удирдлага, хамт олонд МҮХАҮТ-ын удирдах зөвлөл, тэргүүлэгчид, нийт гишүүдийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, хууль эрх зүйн ба бодлогын тогтвортой байдлыг хангахад тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн манлайлал, санаачилга, оролцоо ихээхэн чухал. Бизнесийн ба салбарын нийтлэг эрх ашгийн төлөөх аливаа үйл ажиллагааг танхимын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлээд бизнесийн амжилт хүсье гэв.
Мөн 2024 оны ТОП-100 ААН-ийн эрэмбийн топ салбаруудын жагсаалтыг уул уурхай олборлолтын салбар дахинэ тэргүүллээ.