Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн дэд захирал асан, доктор, профессор Эрдэнэдалайн Гүргэмжавд Монгол Улсын гавьяат багш цол хүртээв.
Доктор профессор Эрдэнэдалай овогтой Гүргэмжав нь МУИС-д 40 жил ажиллахдаа багш, орлогч декан, тэнхимийн эрхлэгч, сургалтын албаны дарга, МУИС-ийн санхүү, нийгмийн асуудал эрхэлсэн дэд захирал албан тушаалуудыг хашиж байсан.
Их дээд сургуулийн сургалтад нэн шаардлагатай мэргэжлийн сурах бичиг, гарын авлага зохиох ажилд нөр их хүч хөдөлмөр гарган ажиллаж ирсэн.
Багшлах хугацаандаа “Гадаад худалдаа”, “Гадаад худалдааны эдийн засаг зохион байгуулалт”, “Олон улсын худалдаа”, “Аялал жуулчлалын маркетинг” сурах бичгийг бие даан бичихийн зэрэгцээ, “Худалдааны эдийн засаг-зохион байгуулалт” ном , “Хөдөлмөрийн бүтээмж, үр ашиг” товхимол, “Зах зээл-худалдаа”, “Маркетингийн үндэс” ном бичихэд оролцож, их дээд сургуулийн сургалтад нэн шаардлагатай мэргэжлийн сурах бичиг, гарын авлага зохиох ажилд нөр их хүч хөдөлмөр гарган ажиллаж ирсэн.
Эдгээрээс гадна мэргэжлийн ангиудын сургалтад зориулан “Худалдааны эдийн засаг, төлөвлөлт”, “Гадаад худалдааны эдийн засаг, зохион байгуулалт”, “Маркетинг”, “Олон улсын худалдаа”, “Хэрэглэгчийн зан төлөв”, “Олон улсын маркетинг” зэрэг хичээлүүдийн хөтөлбөр, Олон улсын худалдаа, маркетингийн мэргэжлийн хичээлийн багц зэрэг олон тооны сургалтын материал боловсруулж, сургалтын практикт нэвтрүүлэн ажиллажээ.
Түүнчлэн эрдэм шинжилгээний 30 гаруй өгүүлэл, сурталчилгааны 20 гаруй өгүүлэл нийтлүүлснээс гадна 78 оюутны эрдэм шинжилгээний ажил, 75 оюутны дипломын ажил, 30 магистрын ажил удирдаж, 3 докторантын дэд докторын ажлыг удирдан амжилттай хамгаалуулсан байна. Үүний зэрэгцээгээр тэнхимийн багш нарын мэргэжлийн төвшинг дээшлүүлэх талаар байнга анхааран ажиллаж ирсний дүнд тус тэнхимийн багш нарын 50 хувь нь дэд доктороос дээш зэрэг, цолтой болсон ба үлдэх хувийг магистрын зэрэгтэй багш нар болгоход өөрийн хувь нэмрээ оруулжээ.