Төрийн их баяр наадамд найм давж, улсын гарди цол хүртсэн бөх бол Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Жавхлант" дэвжээ, Нэгдэл клубийн тамирчин, Хилийн цэргийн 0208 дугаар анги, "Эвт Чулуу" компани, "Зорчигч Тээвэр 2"-ын нэр дээр барилддаг Нямдоржийн Өсөхбаяр юм.
Тэгвэл шинэхэн гардид "Эвт Чулуу" компанийн зүгээс эдэлбэр газар бүхий хоёр давхар, дөрвөн өрөө хаус бэлэглэж байгаагаа зарлажээ.
Н.Өсөхбаяр аймгийн арслан цолоос шууд үзүүр, түрүүнд шалгарсан хоёр дахь бөх юм. Түүнчлэн Сүхбаатар аймгаас төрж буй 17 дахь улсын цолтон, анхны гарди цолтон.
Эх сурвалж: Үндэсний бөхийн холбоо