Өдгөө 75 настай Дэйм Анна Винтур “Vogue” сэтгүүлийн ерөнхий редакторын албан тушаалаа орхино. Тэрээр ийм төрлийн сэтгүүлийн аль ч редактораас илүү удаан ажилласан бөгөөд цаашид өөрийн сэтгүүлдээ “Дэлхийн мэдээний редакци”-ийг удирдана.
Мөн “Conde Nast” хэмээх толгой компанидаа контент хариуцсан захирлаар ажиллана. Ялангуяа сэтгүүлийнхээ газрын теннис ба театрын сэдвийг хөндсөн редактораар "үүрд" үлдэхээр төлөвлөж байна гэж тэр хэлжээ.
2017 онд Хатан хаан II Елизавета түүнийг загварын ертөнц, сэтгүүлзүйн салбарт өндөр амжилт гаргасных нь төлөө “Хатагтай” хэргэм олгож байсан бөгөөд энэ оны эхээр Чарльз хаан “Нэр хүндийн хамтрагч” цол хүртээв.
Тэрээр АНУ-д хэвлэн тараагддаг “Vogue” сэтгүүлийг дэлхийн загварын шилдэг хэвлэлүүдийн нэг болгосон гавьяатай.
Дэйм Анна Винтур урт карьерынхаа туршид загварын салбарын хамгийн алдартай, нөлөө бүхий хүмүүсийн нэг болжээ.
Тэрээр “Vogue” сэтгүүлийн ажлаас гадна 1995 оноос хойш Нью-Йорк хотод олны танил хүмүүсийг татан оролцуулдаг ”Met Gala” хандивын арга хэмжээг зохион байгуулж иржээ.