Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев энэ сарын 24-25-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд “Торгоны замын сувд” аялал жуулчлалын анхны форумыг өнөөдөр зохион байгууллаа.
13-р зуунд Монголын эзэнт гүрэн Торгоны замыг аюулгүй болгосноор Узбекистан улсын Самарканд, Бухара, Ташкент зэрэг хотууд соёл, шашин, урлаг, архитектурын дамжуулагч төв болж байжээ. Энэ түүхэнд тулгуурлан 1992 онд дипломат харилцаа тогтоосон хоёр улсын харилцааг аялал жуулчлалын шинэ төвшинд гаргахыг зорьж байгаа аж.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Ундрал форумыг нээж үг хэлэхдээ, хоёр улсын харилцаа хамгийн түрүүнд соёл, хүмүүнлэгийн салбараар эхэлдэг. Цаашид харилцан ашигтай бизнесийн хүрээнд аялал жуулчлалаар дамжуулан хөгжих боломж бий. Аялал жуулчлалын салбар дэлхийн эдийн засгийн 10 хувийг бүрдүүлж, 10.9 их наяд ам.долларын орлого, 340 сая ажлын байр бий болгож байна.
Энэ зарчмаар Монгол Улс 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Өнгөрсөн жил бид 808 мянган жуулчин хүлээн авсан нь 2019 онтой харьцуулахад 41 хувиар өссөн үзүүлэлт болж 1.6 тэрбум ам.долларын орлого олсон.
Узбекистанаас 2024 онд 5000 гаруй жуулчин манай улсад зочилжээ. 2023 онд агаарын харилцааны эрх зүйн үндэс бүрдсэн бөгөөд шууд нислэгийн боломжийг судалж эхлээд байна. Хоёр улсын аяллын багц гаргаж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжихэд анхаарна гэв.
Харин Узбекистан улсын Экологи, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд хэлэхдээ, Манай улс 3000 жилийн түүхтэй Самарканд тэргүүт эртний хотуудтай.Үүнийгээ аялал жуулчлалын давуу тал болгон “Узбекистан-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд шинэ технологиудыг нэвтрүүлэхэд анхаарч, Торгоны замын дагуу хэд хэдэн шинэ хот байгуулсан. Одоогийн байдлаар 10 сая гаруй гадаадын жуулчин хүлээн авлаа. Монгол улстай хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргахын тулд шууд нислэгийг даруй эхлүүлэх шаардлагатайг гэв.
Форумд ирсэн аяллын компаниудын төлөөллүүд узбекистанчууд Цагаадай хааныг хүндэтгэдэг тул өвөг дээдсийнхээ нутгийг зорих сонирхолтой. Монголчууд мөн ижил Истаны орнуудын "алтан гурвалжин" аяллын маршрутад ордог Узбекистаныг сонирхож эхэлсэн гэдгийг хэлж байлаа.
“Хөвсгөл трэйвел” компанийн Тойлогт жуулчны баазын захирал Д.Наранчимэг нь Узбекистаны Нэхмэлийн дээд сургуульд загвар зохион бүтээгчээр таван жил суралцаж төгссөн анхны төгсөгчдийн нэг юм.
Узбекистан бол амьдрахад таатай, дулаан уур амьсгалтай, зочломтгой ард түмэнтэй улс. Гурван жилийн өмнөөс хоёр улсын харилцаа сэргэлээ. Торгоны зам, хүнс, аялал жуулчлалаар дамжуулан хөгжих боломж бий. Хоёр жилийн өмнөөс би Узбекистаны жуулчдыг хүлээн авч, холбоо тогтоож эхэлсэн. Жимс ихтэй, хөвөнгөөр хийсэн бүтээгдэхүүн элбэг тул хоёр талын худалдааг ч хөгжүүлэх эргээд махаа гаргах боломж бий гэж харсан гэв.
Форумын үр дүнд Монгол, Узбекистан улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг Торгоны замын түүхэн суурь, соёлын солилцоо, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлан хөгжүүлэх өргөн боломж байгааг талууд бататгалаа. Форумын санаачилгыг Соёлын яам бүрэн дэмжихээ илэрхийлэв.