Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажилладаг.
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд өнгөрсөн долоо хоногт ирсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн П.Оюун-Эрдэнэ: Х:10 (Хурган 6-р гудамж-5 шар) чиглэлийн 3-078 гарааш дугаартай автобусны жолооч Оргил худалдааны төв зогсоолоос хүнээ авахгүй хальт зогсоод явсан. Маш их гомдолтой байна. Арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг үзэхэд жолооч Оргил худалдааны төвийн хойд буудалд зогсоход хүн байгаагүй. Автобус хөдөлсний дараа араас нь цагаан малгайтай эмэгтэй хүн гүйж байсныг жолооч хараагүй болно.
Зорчигч нь нийтийн тээврийн хэрэгслийн хаалганаас зүүгдэх, хөдөлгөөн эхлэх дохио өгснөөс хойш суухийг хориглодог тул жолоочийн буруутай үйлдэл биш болно гэжээ.