gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.11
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бутаны Хаант Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

А.Анужин
Улс төр
2025-09-08
0
Twitter logo

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яам төлөөлөгчдийг өнөөдөр /2025.09.08/-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яам хооронд “Өндөрлөг нутгийн мал аж ахуй болон бэлчээрийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны тухай” харилцан ойлголцлын санамж бичгийг  2024 онд байгуулсан. Хоёр талын энэ удаагийн уулзалтаар тус санамж бичигт тусгасан хамтын ажиллагааны явцыг хэлэлцжээ.

Хоёр улсын төрийн тэргүүн нар хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар тохиролцсон дагуу Монгол Улсаас Бутаны Хаант Улсад 2024 онд сарлаг, хонь, адуу зэрэг мал амьтны гүн хөлдөөсөн үр хөврөл илгээсэн байна.

Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яамны Судалгаа, шинжилгээний техникийн багийн ахлагч Товчу Рагбэй энэхүү мал амьтны удмын санг сайжруулах туслалцаа өндөр үр дүнтэй хэрэгжиж уламжиллаа. Тухайлбал, монгол сарлагийн үр хөврөл суулгах ажил амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэ удаад Монгол Улсад ажиллах хугацаандаа адуу, хонины үр хөврөл суулгахад суралцах төлөвлөгөөтэй гэдгээ танилцуулав.

Бутаны Хаант Улсын төлөөлөгчид Монгол Улсад 2025.09.08-14-ний өдрүүдэд Монгол Улсын мал аж ахуйн үйлдвэрлэлийн талаар туршлага судлах ажлаар Говьсүмбэр, Архангай, Орхон болон Дархан-Уул аймгийн мал аж ахуйн газруудад зочилж, сарлаг, адуу, хонины зохиомол хээлтүүлгийн чиглэлээр туршлага солилцоно. Уг туршлага судлах сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын зүгээс хамтран зохион байгуулж байна.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан