Эх орны хишиг сангийн тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлав. Сонгуулиар санал "түүх" МАХН-ын хөзөр энэ болох байх. АН-ын "Эрдэнийн хувь" гэсэн сонгуулийн "пиар" мөн бэлэн болсон гэх. МАХН, АН-ын аль ялсан нь ялгаагүй ашигт малтмалын орлогоос хүн бүрт дор хаяхад 50 мянган төгрөгийн хувь хүртээж байх гэнэ. Гэтэл үүнийг "энэ бол зөвхөн сонгууль угтсан улс төрийн шоу, эдийн засагт маш хохиролтой. Тооцохын аргагүй үр дагаварт хүргэх болно" гэсэн бодолтой хүн цөөнгүй байна. Энэ талаар зарим эдийн засагч, улстөрчийн байр суурийг сонирхлоо.
Н.Дашзэвэг /Эдийн засагч/:
-Хүн болгонд эх орны хишгийг тарааж өгч болохгүй. Мөнгө
өгөх гээд байгаа бол нийгмийн эмзэг давхаргынханд халамж үзүүлсэн нь дээр биз.
Хөгжлийн сан байгуулаад олж байгаа ашгаасаа бүтээлч зүйлд зарцуулах ёстой.
Хотын утааг багасгах тухай байнга л ярьдаг. Эх орны хишиг байна уу, эрдэнийн
хувь гэж нэрлэнэ үү тэр ашгаараа иргэдээ орон сууцаар хангах бодлого
хэрэгжүүлэх хэрэгтэй санагдах юм. Ингэснээр Улаанбаатар утаанаасаа сална, орон
сууцаар иргэдээ хангахын хажуугаар асар олон ажлын байр бий болгож болно.
"Говь" компаниа 10 хэдэн сая доллараар гадаадынханд өгсөн. Тэгвзл эх орны хишиг гэсэн нэрээр тараах гээд байгаа 130 гаруй тэрбум төгрөгөөр "Говь" шиг арван хэдэн үйлдвэр байгуулж болно биз дээ. Тийм үйлдвэр бариад, тэндээсээ хувьцаа тараагаад өгчих л дөө. Тэгэх юм бол жилд нэг удаа 50 мянган төгрөг биш сард 500-600 доллар хүртэх бололцоо бүрдэнэ. Ийм бүтээлч зүйлд хөрөнгө зармаар байна. Эх орны хишиг, Эрдэнийн хувь гэж нэрлээд байгаа энэ юм бол МАХН, АН-ын цэвэр сонгууль угтсан арга хэмжээ шүү дээ.
50 мянган төгрөг тараавал эдийн засагт асар их сөрөг үр дагавар авчирна. Инфляцийн түвшин гэрлийн хурдаар өсөх болно. Алт, зэсийн үнэ өндөр байгаа үед хэдэн сайхан үйлдвэртэй л болоод авмаар байгаа юм. Хамгийн орчин үеийн оношлогоо бүхий эмнэлэг бариад авч болно. Иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээ рүү уруу татаж байгаа нь том эмгэнэл.
Б.Жаргалсайхан
/УИХ-ын гишүүн/:
-Алаагүй баавгайн арьсыг арав хуваана гэсэн үг байдаг.
Тийм л зүйл болж байх шив. Сонгууль болгоноор л амладаг хоосон амлалтынх нь нэг
хэсэг гэж ойлгож болно. Ийм зүйл амласнаараа МАХН, АН сонгуульд ялна гэж тооцож
байгаа нь тодорхой. Хувь хүртээлээ гэж саная. Инфляцийг хөөрөгдөж, ядуурал
газар авах болно. Ийм зүйлд хууртдаг хүн одоо байхгүй болсон шүү дээ. Ийм мөнгө
тараах эдийн засгийн боломж ч манай улсад байхгүй. Оюутолгой ашиглалтад
ороогүй, Тавантолгой нь сураггүй. Ашиглалаа гэж бодоход эхлээд хөрөнгө оруулагчид
чинь гаргасан зардлаа олж авна биз. Дэд бүтцийг хөгжүүлэхэд дор хаяхад 5-6 жил
шаардлагатай байдаг. Ийм байхад чинь юун ашиг тараах гээд байгаагийн учрыг
олохгүй л байна.
Монгол Улс олсон
ашгаа ийм зүйлд зарцуулаад хэрэггүй. Иргэдээ ажилтай, орлоготой, сайхан
амьдрах нөхцөлөөр л хангах ёстой. Түүнээс биш хүн бүрт 50 мянган төгрөг
тараагаад Монгол Улс хөгжихгүй.
Д.Дэмбэрэл
/Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд:
-Тийм хууль гараагүй байгаа. Яам, агентлагаас санал авах
түвшинд л яваа зүйл шүү дээ. Хэн ч 50 мянган төгрөг тараах тухай яриагүй.
Хүмүүс буруу ойлгоод байна.
-Эх орны хишиг сангийн тухай хууль батлагдвал иргэн бүрт
50 мянган төгрөг тараах тухай яриа олон хүнд хүрсэн байна лээ?
-Хууль батлагдвал хэзээнээс хишиг хүртээж эхлэх тухай л
бид ярилцсан. Энэ жил 50 мянган төгрөг хүртээх боломжтой эсэхээр саналаа
солилцсон. Ард түмэн баян бол эх орон баян гэдэг биз дээ. Муу нь юу байгаа юм.
Засгийн газар боломжоо тооцоод л гаргаж ирсэн зүйл шүү дээ. Янз бүрийн байдлаар
тооцоо хийгдзэж байгаа. Тэгээд Засгийн газрын ээлжит хуралдаанаар төслийг
хэлэлцэнэ.
Э.Төр