gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эсрэг тэсрэг байр суурь

Нийгэм
2008-02-06
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-02-06

   Усан цахилгаан станц хөгжил авчирна
Дэлхийн улс орнууд усан цахилгаан станцыг улам хөгжүүлэх бодлого баримталж байхад харин манайх  энэ асуудалд эсрэгээр хандах боллоо. Өнгөрсөн оны зургадугаар сард Германд зохион байгуулсан “Их найм”-ын орнуудын тэргүүнүүдийн уулзалтаар дэлхийн цаг уурын дулаарлыг ярилцаад  төлөөлөгчид усан цахилгаан станц хөгжүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ.

Дэлхийн хүчирхэг орнуудын төр, засгийн тэргүүнүүд ийм санал дэвшүүлснээр цаг уурын өөрчлөлтийг бага боловч сааруулж чадна гэж үзсэн байна. Гэтэл манай шинэ Засгийн газар зөвхөн газар дорх нүүрсээ ашиглаж, эрчим хүч гаргаж авах тухай ярьж байгаад эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд нэлээд гайхжээ. Нүүрснээс гадна нар, салхи, ус буюу байгаль орчинд халгүй  сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд улс орнууд өнөөдөр ихээхэн хөрөнгө зарцуулах болов.

Манай дэлхий 40500 тэрбум кВт.ц усны эрчим хүчний нөөцтэй, харин усан цахилгаан станцуудын нийт суурилагдсан хүчин чадал нь 700 мянган МВт бөгөөд жилдээ 2,7 тэрбум кВт цаг цахилгаан үйлдвэрлэдэг байна. Дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 20, сэргээгдэх эрчим хүчний 92 хувийг усан цахилгаан станцууд хангадаг статистик мэдээ бий.

Манай усан цахилгаан станцуудын хүчин чадал бусад улсын дэргэд хүүхдийн тоглоом л гэсэн үг. 11,12 МВт-ын чадалтай Дөргөн, Тайширын усан цахилгаан станцууд гэхээр танд ямар сонсогдож байна. Хэдийгээр бага юм шиг харагдавч уг станцууд ашиглалтад орсноор баруун таван аймгийн иргэд лаа дэнлүүнээсээ салж, гэрэлт ертөнцөд амьдрах нөхцөл бүрдэх юм. Тайширын станцын усан санг тогтоосон хэмжээнд дүүргэхэд хуруу хэртэй дутуу байгаа. Удахгүй айлчлан ирэх урин дулаан улиралд уулын цас мөс хайлж, зуны дэлгэр цагт бороо хур орсноор усан сан дорхноо дүүрч, станц ажиллаад эхэлбэл Говь-Алтай, завханчуудын амьдрал дээшлэх юм.

Манайхан усан цахилгаан станцыг алтны уурхай, усан системтэй адилтган боддог  учраас буруу зүйл ярьдаг. Нэгэнтээ усан сангаа дүүргэж, хиймэл нуур бий болгоод авбал станцын үйл ажиллагаа жигдэрч, хэвийн ажиллах горимдоо шилждэг байна. Сүүлийн үед Тайширын станцаас болж, Завхан гол ширгэлээ, тасарлаа гэсэн яриа дуулдах. Тайширын шавыг тавихаас өмнө Завхан гол багасаж, зарим газраараа тасрах боллоо хэмээн нутгийн хөгшид халаглаж суусныг мэдэх юм.

Ер нь дээрх станцуудын байгаль орчны үнэлгээг мэргэжлийн байгууллагууд хийснээр барих шийдвэрт хүрсэн.  Хэрвээ  голын ус ширгэж, тасрах аюултай байсан бол станц барихыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Байгаль дэлхийгээрээ тоглох монгол хүн байна гэж үү. Усан цахилгаан станцууд байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна гэсэн яриаг иргэний хөдөлгөөн болон гадаадын төсөл хөтөлбөрийнхөн гаргасан болохоос бус Байгаль орчны яамнаас албан ёсоор эсэргүүцсэн зүйл ердөө алга. Харин Дөргөний станцад ямар ч сөрөг асуудал байхгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс баттай хэлдэг.

Даяарчлалын эрин зуунд улс орнууд усан цахилгаан станцыг эдийн засаг, экологийн тогтвортой хөгжилтэй холбон тайлбарлаж, чухал ач холбогдолтойд тооцож байна. Тиймээс дэлхийн хэмжээнд 130 мянган МВт-ын хүчин чадалтай усны эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж эхэлжээ. Цаашид 400 мянган МВт-ын хүчин чадалтай  станцуудыг хөгжиж буй болон ядуу буурай орнуудад барихаар төлөвлөжээ. Ингэснээр дэлхийн гэрэл цахилгаангүй, амьдарч буй хоёр тэрбум хүн амыг хямд эрчим хүчээр хангана гэж олон улсын шинжээчид тооцжээ.

Усны эрчим хүчийг XIX зууны сүүлчээс улс орнууд ашиглаж эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн зуунд босгосон усан цахилгаан станцуудыг байгаль орчны талаас нь ер анхаарч үзэхгүйгээр барьдаг байсан гэнэ. Тиймээс эх дэлхийд халтай хуучны станцуудыг буулгаад эхэлсэн байна. Тухайлбал, урд хөрш 66785 усан станцтай. Эдгээрийнхээ хамгийн жижгүүдийг нь буулгаж, томруулах бодлого баримталж буй аж.

Турк гэхэд л 518 станцтай. Тус улсын усан цахилгаан станцуудын үйл ажиллагаатай түлш, эрчим хүчний мэргэжилтнүүд өнгөрсөн жил танилцаж ирээд энэ салбарыг хурдацтай хөгжүүлснээр улс орон хэрхэн хөгжиж дэвжиж, байгаль экологийн хувьд цэвэрхэн цэнгэг орчин үүсгэдгийг  мэдэрсэн хэмээн ярьсан билээ. Нүүрсний нөөцтэй улсууд ч усны эрчим хүчинд өнөөдөр түлхүү анхаарал хандуулах болсон байна. Нүүрсээр дагнасан үйлдвэрлэл агаарын бохирдлыг үүсгэж, томоохон хот суурин газруудын иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг улаанбаатарчууд тэртээ тэргүй амсаж яваа.

Ялангуяа дэлхий нийтийг хүлэмжийн хийгээр бохирдуулж байгааг олон улсын мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч, нүүрсний хэрэглээг багасгах, хязгаарлахыг оролдох болж. “Их найм”-ын орнуудын удирдлагууд усан цахилгаан станцыг хөгжүүлэх бодлогыг эрчимжүүлж ажиллахыг бусдад уриалсан нь нь ийм учиртай.

Манай улсын хувьд 56 200 кВт.ц усны эрчим хүчний нөөцтэй. Энэ нөөц рүүгээ  бараг хуруу хүргээгүй цөөн орны тоонд багтдаг. Гэсэн мөртлөө атомын станц байгуулах том зүйл ярьж яваад гадны мэргэжилтнүүд багагүй гайхдаг гэсэн. Бусад орон нүүрс, ус , нар, салхины нөөцөө шавхахын даваанд уран ашиглах тухай ярьж эхэлдэг байна. Усны эрчим хүчний нөөцөөр манайх Азид дээгүүр, ашиглалтаар хамгийн хойно ордог аж. Хүчин чадлын хувьд үнэхээр ядуу л даа. Дөргөн, Тайширынх нийлээд 23 МВт. Гэхдээ манайдаа эдгээр нь том чадлынхад орно шүү. Харин улирлын чанартай найман жижиг усан станцтай. Тэдгээрийн нийт чадал нь 3,5 МВт хүрэхтэй үгүйтэй юм.

Цаашдаа мэргэжилтнүүд улирлын бус хавар, намар, зун, өвөл ч ажилладаг том чадлын усан цахилгаан станц барих нь зөв гэсэн байр суурьтай байна. Тиймээс Эгийн голын усан цахилгаан станцыг барих шийдвэрийг эрчим хүчнийхэн талархан хүлээн авсан юм.  Хоёр жилийн өмнө эрчим хүчний инженер техникийн ажилтнууд Эгийн голын усан цахилгаан станцын талаар манай сонинд өгсөн ярилцлагадаа  “Дараа дараагийн Засгийн газрууд уг төслийг зогсоочихгүй бол монголчууд бидэнд хэрэгтэй, улс орны маань хөгжилд тустай усан цахилгаан станц босох нь. Эх орныхоо хөгжлийн төлөө цохилох зүрхтэй монгол хүн бүр Эгийн голын усан цахилгаан станц байгуулахыг дэмжээрэй” хэмээн ярьжээ.
Д.Б
эхбаяр

   Усан цахилгаан станц экологийн сүйрэл даллана
Ховд аймгийн Манхан сум 5000 гаруй хүн амтай. Энэ сум “Дөргөний УЦС” ашиглалтад ороход байнгын эрчим хүчтэй залгах учиртай. Уг нь 1998 онд 231.5 сая төгрөгөөр боссон нэг жижигхэн станц тэнд бий.

Гэвч үерийн ус орж ирэхгүй бол Манханы станц хэнд ч хэрэггүй хаягдал.  Тэгсэн атлаа мөнөөх станц голын амьтдыг үхүүлж дөнгөх чадалтай. Урин дулаан цагт станцын далангийн ёроолын ногоорсон усанд загас, жараахай хэдэн арваараа үхсэн байхыг харсан. Яг иймэрхүү хорлон сүйтгэгч жижиг станц Монголд цөөнгүй бий. Тэгвэл үүнээс том усан цахилгаан станцууд байгаль экологид ямар хохирол учруулах бол.

Харин одоо чухам яагаад усан цахилгаан станцыг ад үзэх болсон шалтгаанаа Танд тайлбарлая. Монголд анхны том станцыг Ховд аймгийн Дөргөн сумын нутагт орших Чоно харайхын гол дээр барьж буй.

Энэ нутаг дэлхийн хэмжээнд зайлшгүй хадгалан хамгаалж үлдээх 200 эко бүс нутгийн нэг. Түүнчлэн Алтай-Соёны нутагт орших Их нууруудын хотгорын эмзэг экосистемтэй газарт, улсын тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газрыг хамгаалах конвенцид бүртгэлтэй нутаг.

Анх Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын шаардлагаар “Дөргөн УЦС” байгуулах төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийсэн түүхтэй. Уг нь баруун бүсийг цахилгаанаар найдвартай хангах ач холбогдолтой ч Далай нуур, Чоно харайхын голын экосистемийн тэнцвэрт харьцаа алдагдах аюул нүүрлэж болзошгүй байгаа юм.

Тодруулбал, станц барьснаар гол мөрний ай савын тодорхой хэсэг усанд автаж, голын экосистем нуурынх болж өөрчлөгддөг аж. Өөрөөр хэлбэл, голын амьтан ургамлын зүйл нуурынх болж солигдоно гэсэн үг. Энэ явцад амьтан, ургамлын зүйлийн тоо багасч, зарим нь бүрмөсөн устаж үгүй болно. Хамгийн аюултай нь Чоно харайхын голыг тусгаарлаж хоёр хэсэгт хувааснаар  зарим төрлийн загас болон усны ёроолын амьтад устахад хүрэх гэнэ. “Үнэндээ одоогоор Чоно харайхын голын амьд биетүүд хэрхэн устаж мөхөх нь тодорхойгүй байна. Цаашлаад Чоно харайхын гол Монгол орны ширүүн урсгалтай, цэнгэг устай голын данснаас хасагдаж ч мэднэ” гэж судлаачид анхааруулж байна.

Тэгвэл эрдэмтдийн гаргасан судалгаа, үндэслэлийг сонсъё. Олон мянган загас үржлийнхээ үед Чоно харайхын голоор дээш өгсдөг. Тэдэнд явж сурсан ганц л жим бий. Харин ирэх жилээс тэр жим станцын 231 метр урт, 17 метр өндөр далангаар хаагдана. Голын усыг ингэж далангаар хашихад загасны нүүдлийн горим алдагдахаас гадна олонх нь турбинд цохигдон үхдэг аж. Ийм эмгэнэл одоо ч Монголд гарсаар байна. Даланд хашигдаж, сэнсэнд нь хоёр хуваагдаж үхсэн загас ялангуяа одоогийн жижиг станцуудад маш их тохиолдож буй. Хэн ч харсан зүрх зүсч, нүд хальтирам дүр зураг тун удахгүй Тайшир, Чоно харайхын голуудад үзэгдэх вий.

Түүнчлэн станц барьснаар шинээр үүссэн нуурын эрэг усанд идэгдэж нурах учир байнга булингартана гэж усны чиглэлийн мэргэжилтнүүд  баталлаа. Ингэж урсгалын горим алдагдсанаар голын усны дээд бүлээссэн хэсэг нь гүний хүйтэн устай холилдож чадахгүй. Аажимдаа гүний ус хүчилтөрөгчөөр хомсдож, улмаар загас амьдрах нөхцөлгүй болдог байна. Өөрөөр хэлбэл, голын ус амьгүй болно гэсэн үг. Энэ түгшүүр биш гэж үү.

Төслийг гүйцэтгэж буй Хятадын компани Чоно харайхын голын загас өнгөрөх суваг барьж байгаа. Сувгийн өргөн болон гүн нь хоёр, урт 694 метр. Энэ хооронд 16 метрийн зайтай 36 бассейн байхаар төлөвлөжээ. Уг нь загасанд дамжин өнгөрөх хоолой барих нь сүүлийн үед нэвтрүүлж буй хамгийн оновчтой хувилбар гэнэ. Гэвч үр дүнгүй гэсэн үнэлгээг хэдийнэ авчээ. Ийм хувилбарыг сонгосон дэлхийн олон орны янз бүрийн төрөл зүйлийн загас бүрмөсөн устсаар байна. Хамтдаа төсөөлөөд үзье.

Сувгийг голын нэг талаас салаалуулж барина. Түрсээ шахахаар явж буй загаснуудын азтай нь мөнөөх сувгаар дамжин УЦС-ын далангийн цаад талд гарч эргэж голдоо нийлнэ гэсэн үг. Тэгвэл сүрэг загасны хагас нь зориулж барьсан сувгаар дамжина гэж бодоход үлдсэн нь дахиж үржихгүй. Ийм байдлаар  загаснууд цөөрсөөр мөхдөг гашуун түүхийг монголчууд давтах нь.

Дэлхийн далангийн хорооноос 2000 онд гаргасан тайланд их хэмжээний хөрөнгө зарцуулж барьсан 63 томоохон станц төлөвлөснөөс 53 хувиар бага эрчим хүч үйлдвэрлэж байгаа нь эдийн засаг, байгаль орчинд хүнд дарамт учруулж байна гэжээ. Далан байгуулах газарт геологийн болон хөрсний судалгаа хангалтгүй хийж байгаагаас янз бүрийн эрсдэлүүд гардаг байна.

“Гэтэл манайх анхны том УЦС-аа нэр хүндтэй, ном журмын дагуу хийхгүй байгаад тун их харамсаж байна. Уг нь нарийвчилсан үнэлгээнд тусгасан зөвлөмжийг зааврын дагуу хэрэгжүүлбэл сөрөг нөлөөллийг бууруулах учиртай. Гэвч Монголын Засгийн газар байгаль хамгаалах заавраар ажиллахад шаардагдах нэг удаагийн 103 сая төгрөг өгөх эсэх нь өнөөдрийг хүртэл сураггүй байна” хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын ажилтан Н.Батнасан ярьсан.

Цахилгааны эрэлт хэрэгцээнээс шалтгаалан хиймэл нуурын усыг хоногт хэд хэдэн удаа их, бага хэмжээгээр урсгаж, түвшинг огцом хэлбэлзүүлснээр голын сав газрын амьтан, ургамалд аюул нүүрлэдэг аж. Түүгээр ч зогсохгүй эргээр нь нутагладаг ард иргэдийн амьдралд хохирол учруулдаг нь батлагджээ. Энэтхэгийн Кионагийн далан 1963 онд ашиглалтад орсноос хойш 1967, 1972, 1980 онуудад газар хөдлөлт болсныг усан санг усаар дүүргэх явц хэт эрчимтэй явагдсантай холбон тайлбарлаж байна.

Уг нь усан цахилгаан станцууд нь байгальд харьцангуй хал багатай үйлдвэрлэлд тооцогддог. Гэвч цэнгэг устай гол мөрний экосистемийг өөрчлөн доройтуулж байгаа нь дэлхийн олон орны иргэдийн санааг зовоож байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн экологид чухал ач холбогдолтой 227 томоохон гол мөрний 60 хувьд нь далан барьж өөрчилснөөр сөрөг үр дагаврууд гарсаар байна. Усан цахилгаан станцаараа БНХАУ дэлхийд тэргүүлдэг. Тус улсад өнөөдрийн байдлаар гэхэд том, жижиг 3000 орчим станц бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд эдийн засгийн үр ашиг багатай, байгальд сөрөг нөлөө үзүүлж буй жижиг оврын станцуудаа нурааж эхэлсэн гэнэ.

Үнэндээ “Дөргөн УЦС” манайдаа л томд тооцогдож байгаа болохоос Хятадад бол жижиг оврынхонд багтах юм билээ. Ингээд бодоход олон жил ашиглаж чадалгүй нурааж ч магад. Юутай ч баруун бүсийн гурван аймгийг эрчим хүчээр хангах тэр өдрийг нутгийнхан тэсэн ядан хүлээж байна. Гэвч тухайн бүс нутгийн амин судас нь болсон гол мөрөн аажимдаа сүйрвэл яах билээ. Мэдээж ядуурлыг бууруулж, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд цахилгааны хангамж тун чухал.

Гэхдээ л Монголд баригдаж буй усан цахилгаан станц эдийн засагт нэмэр хандив болохоос илүү байгаль экологид сүйрэл авчирч болзошгүйг эрдэмтэд анхааруулсаар байгааг мартаж болохгүй ээ. Түүнчлэн хуурайшил, дулаарал нүүрлэсэн энэ зуунд цэнгэг, ширүүн урсгалтай гол мөрнөө юу юунаас илүү хайрлах хэрэгтэй юм шүү.

Ц.Цэвээнхэрлэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан