“Багш” хөтөлбөр болон хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” Авьяас” хөтөлбөрийн хүрээнд “Миний бүтээл-Миний ертөнц” багш сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гарч байна.
“Авьяас” хөтөлбөрийн хүрээнд зохиож буй уг үзэсгэлэн багш, сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, авьяасыг нээн илрүүлэх, өөрсдийн хийсэн бүтээлээ бусдад түгээн дэлгэрүүлэх, бусдаас харилцан суралцах зорилготой юм.
Хэрээсэн хатгамал, туузан хатгамал, уран зураг, хайчилбар, шигтгээ наамал, цаасан урлал, зээгт наамал, сийлбэр, сүлжмэл, шуумал, авто загвар, усан онгоцны загвар гэх мэт төрлүүдээр нийслэлийн 140 гаруй сургуулийн 450-иад бүтээлийг дэлгэжээ. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 16 цагт Монголын уран зургийн галерейд болно.
Мөн Нийслэлийн дүрслэх урлаг, зураг зүй, технологийн багш нарын II чуулган болж, “Дүрслэх урлаг, зураг зүй, технологийн хичээлийн сургалтын орчин”, “Дүрслэх урлаг, зураг зүй, технологийн хичээлээр хүүхдийн авьяасыг хөгжүүлэх нь” сэдвээр багш нар илтгэл бичжээ.