Үндэсний портал GoGo.mn сайт нийслэлийнхний өмнө тулгамдаад байгаа зэвтэй усны талаар хөндөж хамгийн асуудалтай байгаа таван орон сууцнаас дээж авч шинжилгээнд өгөөд байгаа билээ. Бид өмнө нь “Рапид харш” хотхоны оршин суугчтай хийсэн “Э.Ариунтуул: Зэвтэй уснаас болж хүү минь харшилтай болж, мундсаар өвчилсөн” нийтлэлийг хүргэсэн бол энэ удаад “Богд-Ар”, “Цэлмэг”, “Вива сити” хотхоны оршин суугчидтай ярилцлаа.
Б.Золзаяа: Энэ мэт хүндрэлтэй асуудлаас болж хүүхдээ өөр тийш нь өгч явуулсан
”Вива сити” хотхоны S17 байрын оршин суугч манай редакцид хандсан бөгөөд тухайн байрны хувьд зэвтэй ус тулгамдсан асуудал болоод байгаа аж. Өөрөөр хэлбэл S байрын 70 өрх зэвтэй ус хэрэглээд цөөнгүй хугацааг өнгөрөөж байна.
-“Вива сити” хороололд амьдраад хэр удаж байна. Зэвтэй ус хэзээнээс гарах болов?
-Тус барилга анх ашиглалтанд орсноос хойш манайх амьдарч байна. Цоргоноос нь байнга л зэвтэй ус гоожно. Харин сүүлийн гурван сард ус харьцангуй цэвэрхэн ирэх болсонд баярлаж байсан боловч өмнөх байдал ахиад л давтагдах боллоо. Зарим үед ус зэв багатай гоождог ч суултуур шарлаад арилдаггүй. Тэгэхээр л гайгүй биш байгаа юм.
-Зэвтэй ус хэрэглэснээс болж биед ямар нэгэн сөрөг нөлөө үүсч байна уу?
-Усаар нүүрээ угаасны дараа арьс таталдаад л загатнаад, үс өнгө орохгүй зууралддаг. Тос түрхээд ч нэмэр байдаггүй. Өдөр болгон усанд орж чадахгүй усныхаа байдлыг харзнадаг.
-Шүүлтүүр хэрэглэж байна уу?
-Манай байрын оршин суугчид шүүлтүүр хэрэглээд ямар ч нэмэргүй байна гэсэн. Долоо хоног хүрэхгүй хугацаанд бохирдож байна. Манайх нялх хүүхэдтэй байхад усанд оруулахад маш асуудалтай байв. Тиймээс хүйтэн ус гоожуулж байгаад буцалгаж оруулдаг байсан. Энэ мэт хүндрэлтэй асуудлаас болж хүүхдээ өөр тийш нь өгч явуулсан.
-Тэгэхээр ундны усаа худалдаж авч байна уу?
-Таван литрээр савласан ус худалдан авдаг. Би нөхөртэйгээ хоёулаа амьдардаг болохоор өдрийн цай, хоолондоо нэг сав ус хэрэглэчихдэг. Тэгэхээр усанд л гэхэд сард 50 гаруй мянган төгрөг зарцуулж байна.
-Энэ талаар СӨХ зэрэг холбогдох байгууллагуудад гомдол гаргаж байв уу?
-Орон сууц нийтийн аж ахуйн “Санкомфорт” ХХК-руу гомдол гаргахаар анх хүлээлгэж өгөхдөө л ийм байдалтай байсан гэж МСиЭс-рүү чихээд, өөрсдөө хүлээж аваад удсан хэрнээ одоо болтол тухайн барилгын компанид хэлсэн гэх шалтгаанаар усныхаа асуудлыг шийдэж чадахгүй л байна. Тэгэхээр нь танай усны мөнгийг өгөхгүй гэхээр танайх тоолууртай юм чинь тоолуураар мөнгөө өгөх ёстой гэдэг. Яах ч ёстойгоо бид мэдэхгүй л байна.
-Зэвтэй ус гарах шалтгааныг юутай холбоотой гэж бодож байгаа вэ?
-Миний бодлоор энэ барилгыг барихдаа МСиЭс сантехникийн хоолойгоо буруу сонгочихсон юм шиг байгаа юм. Тиймээс солихоос өөр арга байхгүй юм шиг. Үнэхээр энэ асуудлаа шийдэж чадахгүй бол айл болгонд шүүлтүүр тавьж өгөх хэрэгтэй шүү дээ. Түүнчлэн манайх хамгийн урд талын S эгнээний байр. Гэтэл хамгийн хойд талд орших N эгнээний байрны ус зэвгүй байх жишээтэй. Тэгж бодохоор л их сонин санагдаад байгаа юм. Магад зарим байр доороо шүүлтүүртэй байхад бусад нь шүүлтүүргүй юм шиг санагдаад байгаа.
Я.Будрагчаа: Ус худалдан авч ууна гэдэг бол мөрөөдөл
Хатуулаг ихтэй, зэвтэй усаар ундаалах болсон ”Богд-Ар” хорооллын 2а байр гэхэд л 54 өрх айлтай байдаг аж.
-Танайх “Богд-Ар” хороололд амьдраад хэр удаж байгаа вэ. Манай редакцид хандсан гол шалтгаан юу байв?
-Манайх энэ хороололд арав гаруй жил амьдарч байна. 2005 оноос цоргоноос зэвтэй ус гоожих болсон. Гэвч энэ асуудал шийдэгдэхгүй өдий болтол үргэлжилсээр байна.
-Зэвтэй ус хэр давтамжтайгаар гоожиж байна?
-Орон сууц анх ашиглалтанд орсон цагаас 2012 оныг хүртэл маш их тасардаг байсан. Хүйтэн ус гоожихгүй, хүйтэн усны цоргоор заримдаа халуун ус ирнэ. Маш ойрхон давтамжтай зэвтэй ус ирдэг байсан боловч 2013 онд харьцангуй дээрдсэн. Энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны шинэ дарга “Богд ар” гэж компанийн сантехник хариуцсан мэргэжилтнүүдэд хандсантай холбоотой байх. Шадар сайд Тэрбишдагва хүртэл манай хорооллын байдалтай танилцсан. Гэвч энэ байдал өөрчлөгдсөнгүй давтагдсаар байна.
-Цоргоор гоожиж буй ундны ус танай гэр бүлийн шаардлагыг хэр хангаж байна?
-Хангаж чадахгүй байна. Мэдээж олон жил уусан юм чинь бидний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлж л таарна.
-Энэ асуудлыг шийдэхийн тулд холбогдох байгуулагуудад хандсан уу. Үр дүн юу байв?
-ОСНААК, СӨХ-д байнга л гомдол гаргана. Гэвч асуудал шийдэгдэхгүй хэвээр. Тиймээс оршин суугчид аргаа бараад ярьж хэлэхээ ч байсан.
-Зэвтэй ус гоожиж байгаа шалтгааныг юутай холбоотой гэж үзэж байгаа вэ?
-Энэ барилгыг хятадууд барьсан. Тиймээс анхнаасаа сантехникээ буруу шийдсэн байх. Сантехникийн нэг инженер хятадуудын барилга болохоор шугам холболтынх нь учрыг олохгүй юм гэж хэлж байсан. Тэгэхээр тэнд л асуудал байгаа гэж бодож байна. Анх ямар компани шугам сүлжээг нь хийсэн тэд л хариуцах ёстой.
-Цоргондоо шүүлтүүр хэрэглэдэг үү. Хэрэглэдэггүй бол яагаад?
-Үгүй. Харамсалтай нь худалдан авах боломж алга даа.
-Тэгвэл дэлгүүрээс цэвэр ус худалдан авч уудаг уу?
-Энэ бол бараг мөрөөдөл гэж хэлж болно. Нэг ч удаа ус худалдан авч ууж үзээгүй. Боломжтой хүмүүс нь байнга л цэвэр ус худалдан авч хэрэглэдэг юм билээ.
-Цаашид ямар арга хэмжээ авбал дээр гэж та бодож байна?
-Сантехникийг шинээр тавих. Энэ асуудлыг бүр дээш нь гаргаж холбогдох хүмүүсийн сонорт хүргэх хэрэгтэй. Танай сайт энэ талаар тэмцэж усны аян өрнүүлж байгаад маш их баяртай байна. Улам ч цаашаа эрчтэйгээр тэмцээсэй гэж хүсч байна. Уснаас гадна манай байрын оршин суугчдад бас нэг асуудал байна. Хамгийн дээд давхрын айлуудын хувьд таазнаас ус гоожих аюул байна. Холбогдох хүмүүст хэлж хоёр ч удаа арга хэмжээ авсан боловч тус болоогүй. Хүмүүс зун боллоо гэж баярладаг бол бид айдаг. Таазны дусаалтай өдөр шөнөгүй ноцолдсоор есөн жил боллоо. Энэ орон сууцыг чанаргүй барьсан хятадын компанитай асуудлыг сөхөж ярьмаар байна. Өнгөрсөн жил СӨХ-ын дарга хөөцөлдөж байж шадар сайдыг авчирч нөхцөл байдалтай танилцуулснаар 7А байрын л таазны асуудлыг шийдсэн. Бусад байр нь яах юм бүү мэд. Энэ мэт ярьвал асуудал их байна даа.
н.Урнаа: Арьс хааяа маш их загатнахын сацуу хүүгийн минь биед тууралт гарсан байдаг
”Цэлмэг” хотхоны 87 дугаар байрын нийт 96 өрх зэвтэй усаар ундаалаад цөөнгүй хугацааг өнгөрөөж байна.
-Зэвтэй усны асуудал хэзээнээс бий болов оо?
-Манайх “Цэлмэн” хотхонд амьдраад хоёр жил болж байна. Байранд орсон цагаас л цоргоноос зэвтэй ус гоожсон. Ер нь сардаа 1-2 удаа уух аргагүй зэв гарна шүү. Бусад үед гоожиж буй ус зэвгүй харагдсан ч уухаар ямар нэгэн амттай, хатуулаг ихтэй байдаг.
-Цоргоны ус хэрэглэхэд биед тань ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илэрч байх юм уу?
-Хааяа арьс их загатнадаг. Хүүхдийн бие дээгүүр хааяа тууралт гарсан байдаг. Банн болон гоожуур шарласан ч арилдаггүй.
-Өөр уснаас болж ямар асуудал үүсч байна?
-Усыг их гоожуулж байж цэвэр ус гардаг. Гоожуулаад орхидог болохоор усны тоолуур ч их гүйдэг. Зэвнээс болж шарласан банн одоо болтол өнгө орохгүй л байгаа.
-Энэ талаар арга хэмжээ авахуулахын тулд холбогдох байгуулагуудад хандсан уу. Үр дүн юу байв?
-СӨХ-д хэлж байсан. Ямар ч хариу өгөөгүй.

-Шугам сүлжээнд л асуудал байна гэж боддог.
-Цоргондоо шүүлтүүр хэрэглэдэг үү?
-Үгүй. Зөөврийн шүүлтүүр хэрэглэдэг. Харин ундандаа цэвэр ус авч хэрэглэдэг. Сард 4800 төгрөгийн үнэтэй таван литрийн баллонтой ус тавыг хэрэглэдэг. Тэгэхээр 24 мянган төгрөг зарцуулдаг гэсэн үг.

-Зэвтэй ус гарч байгаа учир шалтгааныг нь тодруулж засч янзлах шаардлагатай байна.
Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдаад байгаа зэвтэй усны талаарх асуудлыг бид энэ мэт хөндсөөр байх болно. Түүн дотроо ундны шаардлага хангахгүйгээс болж эрх нь зөрчигдөж буй иргэдийн дуу хоолой болсон олон ярилцлага, сурвалжлагуудыг уншигчдадаа хүргэхээр бэлтгэж байна. Та ч мөн дуу хоолойгоо олон нийтэд хүргэхийг хүсвэл манай news@mongolcontent.mn цахим хаягаар хандах боломжтой.