Бидний нэрлэдгээр үүл буудах, албан ёсоор бол цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас оруулах үйл ажиллагаа манай улсад 2008-2009 оноос эрчимжиж, газар тариалангаас эхлээд гал түймэр унтраахад хүртэл ашигладаг болсон тун эрэлттэй эд болоод байна.
Улсаас жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө төсөвлөдөг болсны ачаар уг ажил нэлээд тогтворжиж, нэг үеэ бодвол ач тусыг нь ойлгодог хүн цөөнгүй болжээ. Ялангуяа хөдөөгийнхөн үүл буудуулах захиалга байнга өгдөг аж.
АЛДАЛГҮЙ БАРЬЖ АВНА
Өнгөрсөн өвөл нэлээд дулаахан байв. Цас төдийлэн орсонгүй. Манай оронд энэ жил хавар эрт айлчилж, салхи, шуурга ихтэй байгаа учраас газар чийг муутай, хуурайшилт их байгаа. Үүнтэй холбоотойгоор ганцхан сард 66 удаа ой, хээрийн түймэр дэгдэн гамшиг тарьж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 дахин их байгаа юм.
Ам.долларын ханшийн өсөлтөөс болоод өнгөрсөн жил 1000 пуужин авах байсан 152 сая төгрөгөөр энэ жил 770 гаруйг авах гэж байна шүү дээ. Үүнийгээ 35 экспедицтээ хуваавал нэгд нь 20 гаруй пуужин ногдоно. 20 пуужинг гуравхан удаа харваад дуусна.
Байгаль дэлхий өнгөө засахаар бэлдэн, ногоо ч цухуйж эхэлжээ. Хур тунадас зайлшгүй хэрэгтэй ийм цаг үе бол үүл буудагчдын гол “бай”. Ийм л цаг үед манай улсын нутаг дээгүүр хөвөн өнгөрч байгаа үүлэнд нөлөөлөн, хур тунадас оруулах эрэлт ихэсдэг. Тиймээс “үүлчид” хэдийнэ ажилдаа гарчээ. Тэд хамаг хүчээ дайчлаад ирэх зургадугаар сарын 15 хүртэл Монголын нутаг дээгүүр дайран өнгөрч байгаа бороо орох нөхц өл бүрдүүлсэн үүлийг алдахгүй хур тунадас болгон, газар тариалангийн улирлын үеийн гол зүйл болсон хөрсний чийгийг бүрдүүлэхээр ажиллана.
ХОЁР ТӨРЛИЙН ТӨХӨӨРӨМЖ ХЭРЭГЛЭДЭГ
Улсын хэмжээнд цаг агаарт зориуд нөлөөлөх 35 экспедиц ажиллуулж байгаа. Үүл буудах буюу албан ёсоор бол цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаандаа хоёр төрлийн төхөөрөмж ашигладаг. Үүлийг бороо болгох хоёр арга байна гэсэн үг. Эхнийх нь газрын генератор.
Энэ нь үүлэнд газраас нөлөөлдөг эд. Үүлэнд агуулагддаг усан дуслын хэмжээг хэд дахин томруулдаг иодот мөнгө гэх бодистой утааг уг төхөөр өмж дээш хөөргөн, үүлэнд даралт өгөхдөө усан дуслыг томруулан, бороо оруулдаг. Газрын генераторыг уулархаг бүс нутагт байрлуулдаг аж. Харин хоёр дахь нь явуулын төхөөрөмжөөр үүл рүү пуужин харваж, иодот мөнгөө тархаах төхөөрөмж. Иодот мөнгө нь үүлний усан дуслуудыг томруулан, хур тунадас болгон оруулдаг юм байна. ҮҮЛ
АЛДАЛГҮЙ “БАРИХ” ЭНЭ ОНЫ АЖИЛ ХЭДИЙНЭ ЭХЭЛЖЭЭ
Энэ онд 21 аймгийн нутаг дэвсгэрт хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх экспедиц 35, 14 аймагт мөн зориулалтын газрын 28 генератор үйл ажиллагаа явуулахаар болж, үйл ажиллагаагаа өнгөрсөн сарын 27-нд эхлүүлжээ.
Улсын Онцгой комиссоос энэ оны хоёрдугаар сарын 24-нд гаргасан “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор өнгөрсөн сарын 27-ноос зориудаар хур тунадас оруулах газрын генераторуудыг ажиллуулж эхэлжээ.
Энэ хавар манай орны ихэнх нутагт хуурайшилтай байгаа учраас ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлж, хөрсний чийгийг нэмэгдүүлэх, гарсан түймрийг шуурхай унтраахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Ингээд цаг агаарт зориудаар нөлөөлөх тохироо бүрдсэн газарт давхардсан тоогоор 12 аймгийн нутагт 13 экспедиц, 14 газрын генератор ажиллуулж, үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулжээ.
Үүлэнд ойртож очоод яг зөв газар луу нь пуужингаа харваж байгаа тул хамгийн шалгарсан аргаар тодроод байгаа хэрэг. Ирэх онд багтаагаад нэг онгоцтой болчих байх гэсэн итгэл манайханд байна лээ.
Энэ өдрүүдэд ихэнх нутгаар ялангуяа төвийн нутгаар байгалийн жамаар хур тунадас орох нөхцөл бүрдсэн ч хуурайшилт ихтэй, түймэр гарах эрсдэл өндөртэй, хур тунадас шаардлагатай цөөнгүй газар байж. Тиймээс энэ ажиллагааны үр дүнд говь, тал хээрийн нутгаар 1-15.6 мм хур тунадас оруулсан байна.
ПУУЖИН АВАХАД 152 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ
Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг агаарт нөлөөлөх албаны дарга Д.Чулуунбатаас энэ онд үүл буудах ажилд хэчнээн төгрөг төс өвл өсөн, тэр нь хүрэлцээтэй, эсэхийг тодруулахад “Энэ жил пуужин худалдан авахад 152 сая төгрөг төсөвлөсөн. БНХАУ-аас пуужин авдаг. Нэгийнх нь үнэ 97 ам.доллар байдаг. Худалдан авах гэрээгээ хийсэн. Ирэх тавдугаар сард багтаан оруулж ирнэ” гэсэн юм.
Ийм хэмжээний мөнгөөр пуужин авахад энэ жилийнхээ хэрэглээг хангаж чадах уу гэхэд тэрбээр “Өнгөрсөн жилийнхээс үлдсэн нөөц бий.
Ам.долларын ханшийн өсөлтөөс болоод өнгөрсөн жил 1000 пуужин авах байсан 152 сая төгрөгөөр энэ жил 770 гаруйг авах гэж байна шүү дээ. Үүнийгээ 35 экспедицтээ хуваавал нэгд нь 20 гаруй пуужин ногдоно. 20 пуужинг гуравхан удаа харваад дуусна. Манайхан энэ төсөвт нэлээд сайн анхаарах хэрэгтэй. Нэн шаардлагатай үед буюу газар нутаг нь гандаад юм уу, түймэр гарахаар л манайхыг гэнэт санадаг. Төсөв нь төдийлэн хангалттай биш тул гэнэт хэрэгцээ гарвал нөөц дууссан байх магадлалтай. Гэтэл дуусчихлаа гээд гурил будаа шиг дуртай газраасаа худалдан авч болохгүй зүйл шүү дээ. Ганцхан газарт үйлдвэрлэдэг. Түүнийг нь манайх тусгай зөвшөөрл өөр оруулж ирдэг” гэсэн юм.
“ҮҮЛЧИД” ОНГОЦТОЙ БОЛЖ МАГАДГҮЙ
Дэлхийн олон улсад ийм ажилд орчин үеийн дэвшилт технологийн тоног төхөөрөмж хэрэглэж байгаа. Үүлийг хүссэнээрээ “удирдах” болсон өндөр хөгжилтэй орнууд бараг л толгой дээрээ тогтоож байгаад хур тунадас оруулж байна. Харин манай тоног төхөөрөмж цөөн, төсөв мөнгө нь ч бага байгаа тул цаашид нэмж авах шаардлагатай байгаа зүйл олон байна гэж холбогдох хүмүүс нь ярьдаг юм билээ.
Үүл буудах ажлыг УИХ-ын тогтоолоор баталсан “Ус” үндэсний хөт өлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг. Уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгж үүлэхдээ газрын 35 генератор ажиллуулах ёстой гэсэн. Ингээд генераторынхоо тоог олшруулан, 10-ыг нэмж авахаар төсвийг нь батлуулж, гар дээрээ авахаар УИХ-д хандаж л дээ. Гэтэл УИХ-аас царцаачихаад буй төсвийн жагсаалтад өнөөх 10 генератор авах мөнгө орчихжээ. Ийм тооны генератор авахад 300 орчим сая төгрөг шаардлагатай гэсэн. Авчих болов уу гэж найдан, худалдан авахаар Засгийн газрын тогтоол, төлөвлөгөө гарган, Худалдан авах ажиллагааны газар БНХАУ-ын компаниас худалдан авах гэрээ хүртэл хийгээд байж. Ингээд бүх юм нь бэлэн байтал төсөвгүй болчихож. Ядаж ирэх оноос шийдэж өгнө байх гэж найдаж байна.
Олон аймгаас үүлчдийн ажлыг үнэлэн, ашиг, шимийг нь ойлгон, “Манайд газрын генератор тавьж өгөөч” гэсэн хүсэлт тавих болсон гэсэн. Дээрх хөтөлбөрт генератор авахаас гадна хоёр ч онгоцтой болох төлөвлөгөө бий. Газраас уур гаргаж, эсвэл пуужингаар харваснаас онгоцоор явж, арай ойроос үүлтэй “харилцана” гэсэн үг юм уу даа. Үүлэнд ойртож очоод яг зөв газар луу нь пуужингаа харваж байгаа тул хамгийн шалгарсан аргаар тодроод байгаа хэрэг. Ирэх онд багтаагаад нэг онгоцтой болчих байх гэсэн итгэл манайханд байна лээ.
Гаднын зарим улсад энэ үйл ажиллагааг бүхэлд нь автомат болгон, радараа пуужинтайгаа холбосон, нөхцөл нь бүрдсэн үүл ирвэл, ямар пуужингаар, хэрхэн харвахыг нарийвчлан зохицуулсан, хүний оролцоогүй төхөөрөмж ч ашиглаж буй гэсэн.
Төсвийн мөнгийг дэмий урсгасан бус, ашиг шимтэй ажил учир дэмжих хүн ч цөөнгүй байгаа гэсэн. Үүлний ЭХО аппарат гэж нэрлэдэг радар гэх төхөөрөмж үүл “захирах” ажлын гол багаж. Хаана хамгийн ашигтай үүл байгааг тогтоох төдийг үй, бүтэц нь ямар байгааг нарийвчлан харуулна. Суурин радар манай улсад ганцхан байдаг бөгөөд иргэний агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашигладаг байна. Тэгвэл үүлэнд нөлөөлж, хур тунадас оруулах үйл ажиллагааг зохион байгуулдаг “Хурын шим” төвд явуулын ийм төхөөрөмж ес бий.
Уг төхөөрөмжөө олшруулбал, зөв үүлээ алдалгүй барьж, энэ ажилд үсрэнгүй хөгжил гарна гэж албаныхан үздэг. Үүн дээрээ нисэх онгоцоо нэмчихвэл тоног, төхөөрөмжийн хувьд хангалттай сайн болох гэнэ. Ажлын үр дүн ч сайжирна. Гаднын зарим улсад энэ үйл ажиллагааг бүхэлд нь автомат болгон, радараа пуужинтайгаа холбосон, нөхцөл нь бүрдсэн үүл ирвэл, ямар пуужингаар, хэрхэн харвахыг нарийвчлан зохицуулсан, хүний оролцоогүй төхөөрөмж ч ашиглаж буй гэсэн. Энэ мэтээр уг үйл ажиллагаанд хэрэглэдэг тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь цаг тутам боловсронгуй болсоор л байгаа аж.
БҮХ СУМЫН ТӨВД ЭКСПЕДИЦ ХЭРЭГТЭЙ
Манай улсын нөхцөлд хэчнээн экспедиц байвал хүрэлцэхийг албаныхнаас лавлахад “Бүх сумын төвд экспедиц хэрэгтэй” гэсэн юм. Монголын цаг уурын ажиглалтын сүлжээ бүх сумын төвд байдаг. Үүнийхээ дэргэд л экспедицтэй болох хэрэгтэй юм байна.
Сум бүрт байгуулах нь манай одоогийн нөхцөлд биелүүлэхэд арай л хүндрэлтэй зүйл биз. Өдгөө үүлээ машинаар давхин угтаж, заримдаа онон, заримдаа алдаж байгаа манайхны боломжид арай л нийцэхгүй. Харин төсөв хөрөнгийг нь ахиулан, хэрэгтэй байгаа төхөөрөмжийг нь өгчихвэл дэмий шахуу мөнгө зарсан зарим ажлаас хэд дахин хэрэгтэй зүйл юмсан.
Ч.Мөнхзул