Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хаалттай хэлэлцэв.
Төсөлд Монгол, БНХАУ-ын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулж, хоёр орны хилийн төмөр замын боомтын болон Монгол Улсад ашиглуулах далайн боомтын тоог нэмэгдүүлэхээр тусгажээ.
Мөн Хятадаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн нөхцөл буюу чиглэл, тариф, тээвэрлэх ачааны доод хэмжээ, татвар, холбогдох бусад асуудлыг хэлэлцээрт тусган шийдвэрлэхийг Ерөнхий сайдад даалгахаар заасан байна.
Байнгын хороогоор нууцын зэрэглэлтэй мэдээлэл сонсоно гэсэн учраас хаалттай горимд шилжүүлсэн. Хоёр цаг гаруй хуралдсаны дараа юутай ч уг төслийг хэлэлцэхийг олонх дэмжжээ.
Р.Бурмаа гишүүн “Давхар дээлтэй хоёр ч сайд ашиг сонирхлын зөрчилтэй санал өглөө” хэмээн бухимдсаар гарч ирсэн. Асуудлыг хаалттай хэлэлцсэн учраас Зам, тээврийн сайд Л.Гансүх мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Тэрбээр тогтоолын төслийг хэлэлцэхийн эсрэг санал өгсөн хоёр сайдын нэг аж.
МАН-ын гишүүн Ж.Энхбаяр “УИХ-аас 2010 онд Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан, үүнийгээ л яаралтай хэрэгжүүлэх учиртай. Энэ бодлогод ямар чиглэлд ямар цариг байхыг тодорхой заачихсан. Тухайн үед салбарын сайд байсан Х.Баттулга хоёр жилийн дотор 1000 гаруй км төмөр зам барина гэж амлаж байлаа. Гэтэл нэг метр ч төмөр зам тавиагүй, улс төрийн маргаан үргэлжилсээр. АН-ын фракцуудын тэмцэл эрээгээ алдсанаас энэ бүхэн үүдэлтэй. Бодлогын баримт бичгийг оруулж ирэхэд салбарын сайд нь дэмжихгүй, Ерөнхий сайд нь гуйгаад сууж байна шүү дээ” гэлээ.
“АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ЖИЛД 20 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙНА”
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өчигдөр хуралдав. Үүгээр өнгөрсөн хагас жилд агаарын бохирдлыг бууруулах талаар ямар арга хэмжээ авсан тухай мэдээллийг сонссон юм. Нийслэлийн хэмжээнд 182 мянган өрх гэр хороололд амьдардаг. Агаар бохирдох гол шалтгааны 70 хувь нь эдгээр өрхийн түлдэг нүүрсний утаанаас үүдэлтэй. Үлдсэн 30 хувь нь тээврийн хэрэгсэл, уурын зуух зэргээс болдог. Бохирдол үүсгэдэг гол эх үүсвэр болох гэр хорооллын утааг бууруулахын тулд сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх ажил хийж буй. Одоогийн байдлаар 110 мянган өрхөд энэ зуухыг өгсөн байна. Энэ хавар гэр хорооллын бүх өрхөд зуух нийлүүлж дуусах ёстой ч намар болтол хойшлуулжээ.
Төрөөс хөнгөлөлттэй үнээр авсан зуухаа хөдөө орон нутаг руу үнэ нэмж зарах нь ихэссэн энэ наймаа зуны улиралд эрчимждэгийг тогтоосон учраас ийнхүү болгоомжилсон гэнэ. Зуухны санхүүжилтэд асуудал байхгүй хэмээн холбогдох хүмүүс тайлбарлав.
Мөн нүүрсний оронд халдаг шал, дулаалга зэргийг хэрэглэвэл шөнийн цагт цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр болсон. 2011 оноос хойш 66200 гаруй өрх 5.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна.
Дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг гишүүн “Зуух нийлүүлэх ажлын хэрэгжилт сайн байна. Харин сайжруулсан түлш нийлүүлэх ажил 5-10 хувьтай л байсан” хэмээн дүгнэв.
Гэр хорооллын 5000 гаруй өрхийн дунд судалгаа хийхэд 80 гаруй хувь нь “Газраа шууд байраар солихыг зөвшөөрнө” гэжээ.
Ц.Оюунгэрэл гишүүн “Зуух, түлшинд анхаарч хөрөнгө зарцуулж байгаа нь сайн. Гэвч бохирдол үүсэх болсон гол шалтгаан нь хүйтний улирал. Дулаацахын тулд л иргэд нүүрс түлдэг. Тиймээс дулааны алдагдлыг бууруулахад анхаараач. Гэрээ дулаалсан, алдагдлаа бууруулсан өрхийг урамшуулах, иргэдэд зөвлөмж өгөх, дулаалгын материалын импортыг хөнгөлөх зэргээр хийж байгаа ажил байна уу” хэмээн асуув.
Нийслэлийн есөн дүүрэгт “Гэрээ дулаалъя” аян өрнүүлж, дулааны алдагдлыг бууруулсан өрхүүдийг урамшуулж байгаа гэнэ. Манайд сүүлийн үед барьж буй барилгууд хана нь нимгэн, дулааны алдагдал их байгааг мэргэжлийнхэн сануулсан. Техник, технологи хөгжсөн эринд зуух, яндан ярихаасаа нэг алхам урагшлах шаардлагатай байгааг гишүүн Д.Арвин онцлов.
“Гэр хорооллын утаагаа шийдэж чадаагүй байхад л жилд 40 мянган айл нийслэлд нүүж ирж байна. Тэд амьдрах газраа сонгох эрхтэй. Гэхдээ бид агаар бохирдуулахгүй байх, зөрчсөн бол тооцох хариуцлагыг чангалах хууль гаргах ёстой. Та нарын ярианаас үзэхэд жилд утааны эсрэг 20 орчим тэрбум төгрөг зарцуулдаг юм байна. Зуух өгөөд ч утаа буурахгүй, харин нэмэгдээд байна. Хайран мөнгийг зууханд зарахын оронд хог боловсруулах үйлдвэр барих зэргээр илүү хэрэгтэй зүйлд зориулах нь зөв” гэлээ.

Газрыг чинь аваад 2-3 жилийн дараа байранд оруулна гэвэл хэн ч зөвшөөрөхгүй. Үүний оронд бэлэн барьчихсан “Буянт-Ухаа” зэрэг хороололдоо гол бохирдолтой хэсгийн гэр хорооллын иргэдээс оруулаад газрыг нь дахин төлөвлөе гэвэл дургүйцэх хүн гарахгүй. Баруун, зүүнээрээ солих хэрэгтэй. Бэлэн байр, эсвэл хотын захад газар зааж өгөх зэргээр орлуулах хувилбарыг шийдсэний дараа л асуудлаа ярих нь зөв хэмээн мэргэжлийн хүн ярив.
С.Уул