gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     6.18
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 20
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Милорад Павич: Би 200 жилийн өмнө төрсөн

Дэлхийд
2014-12-08
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2014-12-08

XXI зууны анхны роман гэгддэг “Хазар хэлний толь бичиг” номоороо ихэд алдаршиж, шинэ мянганы анхны романч нэр хүртсэн, Сербийн зохиолч Милорад Павич (1929-2009)-ийн 1998 оны зун “The Review of Contemporary Fiction” сэтгүүлд өгсөн ярилцлагыг энэ удаагийн “Ховор яриа” онцолж байна.

Милорад гэдэг нэр сербээр энхрий, хайрт гэсэн утгатай. “Хайрт” Павич романчаас гадна яруу найрагч, орчуулагч, утга зохиолын түүхч байв. Нобелийн шагналд хэд хэдэн удаа дэвшсэн ч хүртэж чадаагүй түүнийг өдгөө эл хүндтэй шагналыг гардах учиртай байсан хамгийн агуу зохиолчид гэсэн жагсаалтад Борхес, Набоков, Жойс нартай зэрэгцүүлэх нь олонтаа. Павичийн зохиол бүтээлийг 30 гаруй хэлээр орчуулсны дотор Монгол хэл ч бий. Түүний “Загасны хайрсан бүрх”, “Бэлхэвч”, “Салхины дотоод тал” зэрэг бүтээлийг бид эх хэлээрээ уншиж болно.

-Ямар хүмүүс таны амьдралд хамгийн их нөлөөлсөн бэ?
-Өвөг дээдэс маань л их нөлөөлсөн дөө. Сүүлчийн 200 гаруй жилд Павичийнхны удамд зохиолч, яруу найрагч олон төрсөн. Зохиол бүтээлээ хэвлүүлсэн анхны Павич овогтон XVIII зууны эхээр Буда хотын хийдэд шавилж байж. Тэр хүн серб, латинаар шүлэг бичиж, хэд хэдэн түүвэр хэвлүүлсэн юм билээ.

-Хэдэн настайдаа та зохиолч болъё гэж шийдэв?
-Шийдэж ядах юм байгаагүй ээ. Ухаан орсон цагаасаа л зохиолч болно гэдгээ мэдэж байсан.

-Хүндэтгэж, биширсэн анхны зохиолчоо санадаг уу?
-Саналгүй яах вэ. Авга ах Никола Павичаа хараад л “Ийм хүн болохсон” гэж бодож байлаа. Үргэлжилсэн үгээс гадна шүлэг бичдэг хүн байсан юм. Гэхдээ нэг ч бүтээлийг нь уншаагүй байхдаа, зүгээр л хүмүүсийн яриаг сонсоод биширдэг болсон. Ардын аман зохиолд дуртай байсан минь нөлөөлсөн болов уу.

-Аман зохиол таны зохиол бүтээлд хэр нөлөөлсөн бол?
-Сайн мэдэхгүй юм. Гэхдээ ямар ч зохиолыг хүнд уншиж өгөхөд сонсголонтой байх ёстой гэж боддог маань аман зохиолтой холбоотой байх. Сайн бүтээл уншигчаас гадна бас сонсогчтой байдаг юм. Сонсогчийнхоо нойрыг хүргэж болохгүй.

-Таны нойрыг хүргэдэг зохиолч бий юү?
-Маш олон. Тэдний номыг уншихгүй байхыг хичээдэг.

-Ер нь юунаас болж зохиол уйтгартай болдог юм бэ?
-Уншигчийн ургуулан бодох, төсөөлөх чадварыг хөгжүүлж чадахгүй бол тэр муу зохиол. Зохиол гэдэг зөвхөн уншигчид зориулсан зүйл биш. Харин зохиолчийнхоо оюуныг давхар хөгжүүлж байх ёстой.

-Зохиолч хүнийг хамгийн их хөглөж, хөгжүүлдэг зүйл юу вэ?
-Хайраас өөр юу байх вэ. Хийж бүтээж байгаа зүйлээ, эргэн тойрны юмс үзэгдлээ, хувь заяагаа хайрлаж сурах хэрэгтэй.

-Гоо сайхныг мэдрэх нь бас чухал байх. Гэхдээ та “Гоо сайхнаас залхаж байна” гэж бичсэн байсан?
-Тийм ээ. Тэгж бичсэн нь ганц удаагийн явдал. Харин тэрийг санаж, ийм асуулт тавьсанд чинь гайхаж, бас баярлаж байна. Хайраас залхдагтай адил гоё сайхан зүйлсээс таашаал авахаа болих тохиолдол бий шүү.

-Байгалийн гоо үзэсгэлэн урлагийн гоо зүйд хэр хамаатай бол?
-Урлагийн ямар ч сайхан бүтээл байгалийн гоо үзэсгэлэнг орлож чадахгүй. Урлагийн гоо сайхан гэдэг уг чанартаа байгалийн л үзэгдэл юм.

-Таныхаар урлаг гэж юу вэ?
-Урлаг бол шуудуу дотор зогсож байгаа, урсчихгүйн тулд байнга хөдөлж байх ёстой, урт хөлтэй жижигхэн шувуу.

-Зохиолоо бичиж байхдаа та уншигчид ямар сэтгэгдэл төрөх талаар боддог уу?
-Огт боддоггүй. Тийм цаг ч байдаггүй. Зохиол бичих явцад баримтлах учиртай ганц дүрэм бол өөртөө болон уншигчдад үнэнч байх. Иво Андричийн хэлсэн нэг үгийг би байнга санадаг. “Зохиол бичиж байхдаа өөрөө биш, уншигчаа уйлуулах ёстойгоо мартаж болохгүй” гэж тэр захисан юм.

-Анхны номоо та хэдэн онд хэвлүүлсэн билээ?
-1967 онд шүү дээ. Түүнээс өмнө надад аз таараагүй. Нөхцөл, бололцоо нь бүрдээгүй юм. Анхны номоо хэвлэгдэхэд би 38-тай байлаа. Тэгэхээр албан ёсоор зохиолч болсноо мэдрээгүй. Яг л одоогийнх шигээ, хэзээний зохиолч болчихсон хойноо номоо хэвлүүлсэн гэсэн үг. Аз хийморь гэдэг заримдаа амьтны сүүл шиг, ард уяатай явснаа гэнэтхэн тасраад уначихдаг зүйл. Би ер нь одоо амьд сэрүүн байгаа зохиолчдоос хамгийн азгүй нь байх. Хамгийн их ад үзэгдсэн орны хамгийн нэртэй зохиолч байна гэдэг амаргүй.

-Серб үндэстний талаар та юу хэлэх вэ?
-Олон улсаас санхүүгийн тусламж хүртэхээ байсан, шашин шүтлэгийн хувьд ч дэмжлэг байхгүй, ганцаардсан үндэстэн. Серб хүн юуг ч уучилж, өршөөж чаддаггүй. Тэгсэн хэрнээ өнгөрснийг дорхноо мартана. Уг нь сайн дайчид, даанч дипломат харилцаанд хамгийн авьяасгүй нь. Том дайнд ялах хэрнээ, ялихгүй тулалдаанд ялагдана. Цөөхүүлээ болохоор сэжигч, муу санаатай. Хэн нь эх оронч, хэн нь урвагч вэ гэж бие биеэ үргэлж хардана, найз нөхөдтэйгөө хүртэл дайсагнана. X зууны эхээр бие даасан улс байсан. Тэр үед уран зохиол нь хүртэл хөгжсөн. Гэтэл тусгаар улсаа хайрлаж, хамгаалж чадаагүй. Уг нь Никола Тесла, Михаило Пупин, Милева Эйнштейн, Иво Андрич, Чарльз Симик, Данило Киш нарыг төрүүлсэн, их оюунлаг үндэстэн.

-Ийм агуу хүмүүсийг “бүтээх” арга бий юү?
-Түүх өөрөө тэднийг бүтээдэг. Би л гэхэд 200 жилийн өмнө төрсөн. Зохиолчийн хувьд шүү дээ. Европын хамгийн том номын сангуудад элэнц, хуланцын минь бичсэн зохиол бүтээлүүд бий. Үзэг шүүрэх бүрт тэд л намайг зоригжуулдаг. Тэдэнд зориулж би эртний серб хэлээр шүлэг хүртэл бичсэн.

-Зохиолч хүний ажлыг юу гэж тайлбарлавал зохилтой вэ. Зохиолчид эмх замбараагүй ертөнцийг эмхэлж, цэгцэлдэг үү?
-Урлаг тийм үүрэгтэй ч юм уу, үгүй ч үү, хэн мэдлээ. Бурхны бүтээл болох энэ ертөнцийн жам ёсыг ер нь хэн зөрчих вэ. Тэгээд ч би эмх цэгцтэй зүйлд дургүй. Зохиол бүтээлээ аль болох замбараагүй байлгах гэж хичээдэг.

-Бурхныг та юу гэж боддог вэ?
-“Хазар хэлний толь бичиг”-ийг хэвлэгдсэний дараа Израилийн нэг их сургуулийн профессор надаас яг ингэж асууж билээ. “Та зохиолдоо загалмайтнуудын чөтгөр шулам, иуд, исламын ад зэтгэр гэж их бичиж. Харин бурхны талаар огт дурдаагүй байна. Бурхныг ер нь юу гэж үздэг хүн бэ” гэж зэмлэх, гомдоллохын хооронд шалгаасан юм. “Ном гэдэг чинь л бурхан шүү дээ” гэж би товч, тодорхой хариулсан. Мэдээж хэрэг, өөрийнхөө бичсэн номыг хэлээгүй.

-Зохиолоо дуусгаж чадалгүй, дутуу орхисон тохиолдол танд бий юү?
-Роман бичихэд учирдаг хоёр саад бий. Зохиолч бүр л тэр хоёр хямралыг туулдаг байх. Эхнийх нь толгойд өрнөж эхэлсэн зохиолтойгоо уралдах, хоёр дахь нь зохиолоо бичих явцад, яг оргил үед нь романаа хяналтандаа байлгах. Эхнийх нь түрхэн зуур үргэлжилдэг бол удаах нь маш зовлонтой, их удаан үргэлжилнэ. Зохиол өөрийн гэсэн хөрвөх чадвар, эрч хүч, хурдтай болдог. Тэгээд анх бодож, төлөвлөснөөс өөрөөр эргэчих гээд байдаг юм. Зөв үед нь хянаж байхгүй бол “хүүхэд” дутуу төрнө. Хоёр дахь хямралыг л давчихвал “эрүүл” зохиол гарна. Харин дараа нь маш их ядардаг. “Хазар хэлний толь бичиг”-ийг бичсэнийхээ дараа би бүтэн хоёр жил хордлоготой юм шиг л явсан.

-Авьяас билэгтэй зохиолч гэдэг шиг авьяаслаг уншигч гэж байдаг тухай та ярьж байсан. Тийм уншигчдыг магтан дуулах уу?
-Тэгэлгүй яах вэ. Тийм онцгой уншигчид л бидний зохиол бүтээлийг ойлгож, мэдэрч, тэр хэрээрээ амьдруулдаг. Харамсалтай нь зохиолч, шүүмжлэгч, уншигчдын хоорондох харьцаа алдагдсан үед бид амьдарч байна. Уншигчид хөгжөөд л, улам оюунлаг, хурдтай болоод байдаг. Гэтэл шүүмжлэгч, судлаачид нь, зарим тохиолдолд зохиолчид нь өөрсдөө өсөж, хөгжихгүй байна. Уншигч гэдэг үг зохиолчдод ч гэсэн хамаатай. Зохиолчид харин уншихаа байж. Борхес XX зууны хамгийн авьяаслаг, хамгийн гоц уншигч-зохиолч байсан. Орчин цагт хэн ч их сургуульд сурч болно. Тэглээ гээд нэг нь ч Борхес болохгүй, “Шидэт лимбэ”-ийг яаж зохиосныг хэн ч сургуульд сурахгүй.

-Ном уншдаг хүн цөөрч байгаа нь зурагт, кино зэргээс болж байна уу?
-Ном унших соёл л завхарч байна гэж би боддог. Түүнээс биш уншигчид цөөрч байна гэж боддоггүй. Харин ч үргэлжилсэн үгийн зохиол уншдаг хүн олширч, роман төрөл жанрын хувьд их хөгжиж байгаа. Ном унших уламжлалт дадал, түүнд хандах хандлага л өөрчлөгдөөд байна. Ном уншаад сэтгэл дундуур байвал урлагийн бусад төрлөөс эрсэн зүйлээ олж болно шүү дээ.

-Балканы дайн дуусаад хэдхэн жил болж байна. Эх нутагтаа болж өнгөрсөн бүхэнд таныг яг ийм өөдрөг сэтгэлээр хандаж байгаа болов уу гэж бодлоо.
-Дайн дажин болж байхад ч гэсэн юу ч юм босгож, бүтээх нь чухал. “Салхины дотоод тал” романы маань гол баатар эргэн тойрных нь хүмүүс таарсан болгоноо сүйтгэж, нурааж байхад байшин бариад л явдаг шүү дээ.

-Дахиад дайн дэгдэх вий гэж эмээж байна уу?
-Багадаа уншиж байсан нэг домог санагдчихлаа. Хүн гэдэг амьтан бүсэлхийнээсээ дээш бурхны, харин доошоо чөтгөрийн өмч байдаг гэж тэр домогт гардаг юм. Тэгэхээр юу ч болоо билээ.

Г.Лхагва

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан