gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Томоохон хөрөнгө оруулагчид болон ЖДҮ эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжинэ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2014-06-09
0
Twitter logo

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд-

Өнөөдөр Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Энэ үеэр өнгөрсөн долоо хоногт УИХ-аас баталсан, хөрөнгө оруулагчид болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилго бүхий хоёр хуулийг танилцууллаа. Эдгээр нь

-Гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль

-Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль юм. 2009 онд баталсан энэ хууль 2013 оны 12 дугаар сарын 31 хүртэл хэрэгжсэн. Харин энэ сарын 1-нээс  ахин хэрэгжинэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд “Томоохон хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтад зориулан импортлох техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэж заасан байдаг.

Том хэмжээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид их хэмжээний зардал гаргадаг ч ашгаа удаан хугацаанд нөхдөг. Иймд энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд татвараа хэсэгчлэн төлөхийг шинэ хуулиар зөвшөөрчээ. Мөн татвар төлөх хугацааг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулах боломжтой. Ингэснээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчдэд ирэх татварын дарамт багасч, үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжүүлнэ гэж хууль батлагчид тайлбарлалаа. Харин зургаан сар байх уу эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар татварыг хойшлуулах уу гэдгийг Засгийн газрын тогтоолоор тухай бүрт нь шйдвэрлэж байх юм байна.   

Нэг зүйлийг онцлоход хэрэгжээд ес хонож байгаа шинэ хууль төлбөрийн уян хатан нөхцөл санал болгож байгаагаас татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй. Хоёр жил хүртэл хугацаанд татварыг нь хойшлуулж байна гэдгийг Гаалийн ерөнхий газрын гаалийн тариф татварын газрын дарга Я.Эрдэнэчимэг онцолж байв.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль 2009-2013 оны эцэс хүртэл хэрэгжсэнийг дээр дурдсан. Энэ хугацаанд жил бүр 20-33 тэрбум төгрөг төсөвт төвлөрөх байсан нь хойшилж байжээ. Удахгүй Сангийн яам энэ оны төсвийн тодотгол өргөн барина. Энэ тодотголд дээрх хуулиуд хэрэгжиж эхэлснэээр төсөвт хэрхэн нөлөөлөх нь тод харагдах юм байна.       

ЖДҮийн зориулалттай тоног төхөөрөмжийн жагсаалтад 1000 орчим тоног төхөөрөмж багтсан байдаг. Энэ жагсаалтыг Засгийн газраас шинэчлэн  батална. Уул уурхай, авто тээвэр  болон газрын тосны тоног төхөөрөмжөөс бусад төрлийн техник хэрэгсэл энэ жагсаалтад багтах боломжтой юм.

ЖДҮ эрхлэгчдийг ч татварын бодлогооор дэмжинэ

ЖДҮ-ийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх, импорт орлох, экспорт дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор энэ сарын 1-нээс хойш импортолсон ЖДҮ-ийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг баталжээ.

Дашрамд хэлэхэд иргэд ч энэ хуульд хамрагдан, татвараас чөлөөлөгдөх боломжтой. Гол нь ЖДҮ эрхлэгч мөн гэдгээ албан ёсоор баталгаажуулах шаардлагатай гэнэ. Мөн импортлох тоног төхөөрөмжид үнийн дүнгийн хязгаарлалт хийгээгүй байна.    

Эдгээр хуулийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

Гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай бүх л бичиг баримтуудаа бүрдүүлэх шаардлагатай. Эдгээр нь  гадаад худалдааны гэрээ, үнийн нэхэмжлэх болон тээврийн баримтууд юм. Үүн дээр нэмж тухайн иргэн эсвэл ААН ЖДҮ эрхлэгч гэдгээ баталгаажуулсан гэрчилгээгээ авчрах ёстой юм байна.

Ямартаа ч төрөөс бүтээн байгуулалтын ажил хийж буй томоохон хөрөнгө оруулагчид болон ЖДҮ эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжиж эхэллээ. Олон зуун бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр дэвшүүлсэн саналуудыг эрх баригчдад уламжилснаар эхнээсээ бодит ажил байгаа нь энэ гэж Эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан онцоллоо.   

Тэгвэл хувиараа бизнес эрхэлдэг иргэдээ хэрхэн дэмжих вэ гэдэг асуулт урган гарна. Тэдний импортолсон бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх үү гэсэн асуултад “Бид судалж байна. Олон хувилбар бий” гэдэг хариулт өглөө.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан