Газар шороо, тэр дундаа хөрс бол ундны усны ариун хэвлий байх учиртай. Гэтэл хөрс шороогоо хог хаягдал, ялгадас шавхруу, химийн бодисоор хордуулсаар байгаа нь цацраг идэвхт бодисоос илүү чимээгүй хорыг дэгдээж байна.
Хөрсний бохирдол нүдэнд харагдаж, гарт баригдахгүй. Утаа шиг суунаглаж, хамар цээж хорсгохгүй. Харин бохирдсон хөрснөөс дэгдсэн хорт агаар та бидний уушгинд нэвтрэн, жорлонгийн ус нь гүний хэмээн нэрлэгддэг ундны цэвэр устай холилдсоноос эрүүл мэндийг маань ямх ямхаар хордуулсаар байна.
БОНХЯ, Засгийн газ рын тусгай сан, Цэвэр агаарын сан, ШУА-ын Газар зүйн хүрээлэнтэй хамтран Улаанбаатарын хөрсний бохирдол, экогеохимийг судалжээ. 2011-2012 онд хийсэн энэ судалгаагаар нийслэлийн хөрсний 72 хувь нь нянгийн бохирдолтой гэж гарчээ. Үүний 45.8 хувь нь бага зэргийн, 20.8 хувь нь дунд зэргийн, дөрвөн хувь нь нянгийн их хэмжээ ний бохирдолтой нь судалгаагаар тогтоогдлоо. Энэ нь 2010-2011 оны өмнөх судалгааг бодвол арай нааштай үзүүлэлт.
Тэр үед хөрсний бохирдол 95 хувь буюу байх ёстой хэмжээнээс 10-16 дахин их хэмжээнд хүрчихээд байсан нь тухайн үед Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарал хандуулахад хүргэж байсан билээ. Нянгийн бохирдол үүсгэгч гол шалтгаануудын нэг нь гэр хорооллын нүхэн жорлон юм.
Айлууд хашаандаа хоёроос доошгүй жорлонтой, дээрээс нь муу усны нүхтэй, хашаанаасаа гадуур хаа сайгүй цацсан угаадсан шалбааг дундаа амьдардаг. Энэ нь хөрсний бүрхэвчийг устгаснаас чулуулаг нь ил гарч, хөрсний эвдрэл үүсгэдэг аж. Ийм хөрс шороо нь цаг, минут тутамд ямар их химийн хорт бодис ялгаруулж, бактерлогийн зэвсгээс дутахааргүй чимээгүй хор хөнөөл дагуулж байдгийг бид анзаардаггүй.
Гэтэл өнөөдөр Улаанбаатарт үүссэн хөрсний бохирдол байгалийн жамаараа цэвэршихээс нэгэнт өнгөрч, аюултай түвшинд хүрснийг эрдэмтдийн энэ судалгаа дахин сануулж байна.
Нийслэлд 180 гаруй мянган өрхийн 800 орчим мянган хүн нүхэн жорлон хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл нийслэлийн сая гаруй иргэний 60 гаруй хувийнх нь “бохир” хөрсөнд шингэж байна. Энэ бохирдсон хөрсөнд гэдэсний халдварт өвчин үүсгэгч E.Coli, Salmonelle, эмгэг төрөгч зэрэг нянгаас гадна төрөл бүрийн хүнд метал л ч ихээр агуулагддаг. Тухайлбал, хөрсөн дэх хар тугалгын агууламж 33.3 ppm гарчээ. Энэ нь бохирдоогүй хөрснийхөөс хоёр дахин их үзүүлэлт юм.
Мөн агаарт дэгдэж буй тоосонд 254,2 ppm байгаа нь стандартаас 2,5 дахин илүү үзүүлэлт бөгөөд зарим газарт 700,9 ppm хүрсэн тохиолдол бүртгэгджээ. Нийслэлийн хөрс ийнхүү бохирдсон нь гэр хорооллын жорлон, ил бие засах, үхсэн мал, нохойг ил хаях, фермерийн аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс амьтан, малын ялгадас бууцыг гол, уулын ам, жалга руу замбараагүй ихээр асгаснаас үүдсэн гэж эрдэмтэд үзэж байна. Тиймээс цаашид гэр хорооллын нүхэн жорлонг багасгах талаар тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, нүхэн жорлон ашиглахыг хориглосон бүсүүдийг тогтоох шаардлагатай гэж тэд зөвлөжээ.
Ялангуяа ундны усны эх үүсвэр Га чуурт, Хужирбулан, Амгалан орчимд нүхэн жорлон ашиглахыг хориглох, хязгаарлах шаардлагатай болжээ. Дэлхий дээр 2,6 тэрбум буюу ертөнцийн нийт хүн амын 40 хувь нь жорлонгийн гачигдалтай амьдардаг. Хүн бүхэн өдөрт хамгийн багаар 3-4, түүнээс ч олон удаа бие засах зайлшгүй шаардлагатай тулгардаг гэнэ.
Харин амьдралын салшгүй хэсэг болсон энэ хэрэгцээг “эко” бодлогоор шийдсэн нь хэд билээ. Улаанбаатар хот өнөөдөр нэг сая 200 мянга хол давсан хүн амтай. Тэдний дийлэнх нь буюу 60 гаруй хувь нь гэр хороололд амьдарч, хамгийн багаар тооцоход 200 гаруй мянган ил жорлонд бие засаж байна. Энэ бол нь бидний амьдралын бодит жишээ. Нийслэлийн хөрс, гүний ус ямар их бохирдсоныг харуулах тоон баримт.
Өнөөдөр энэ хэмжээний айл өрх, ард иргэд сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй, бохирын шугамд холбогдоогүй ил цагаан байдалтайгаар бохирын асуудлаа шийдэж, хамгийн товчоор хэлбэл “ялгадсан” орчинд амьдардаг. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах монгол хүний эрхийг зөрчиж байна. Ургамал, амьтнаас эхлээд амьтай бүхэн агаар, хөрс, уснаас хордож, нэгээс нөгөөд нянгийн халдвараа тараасаар байна.
Цусан суулга, халдварт шар, балнад, тарваган тахал, галзуу, цагаан хорхойтох, сүрьеэ, амьсгалын замын өвчин гээд урин дулаан цагт та бидний үр хүүхдийг бөөн бөөнөөр нь өвчлүүлдэг өвчнүүд агаар, хөрсний бохирдлоос үүдэлтэй. Тиймээс цаашид яах вэ.
Хөрсөө хамгаалахын тулд эхний ээлжинд нүхэн жорлонгоос салъя. Орон сууцныхан нь боловсон жорлонд тухалдаг. Гэр хорооллынхон ухсан нүхэнд бие засдаг байдлыг устгая. Нүхэн жорлонг устгаж чадвал монгол хүн бүрийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн нэг хэсэг нь ч гэсэн хангагдана. Хамгийн гол нь нийслэлчүүд бид хөрс нь эрүүл, агаар нь цэвэр, эрүүл орчинд амьдрах болно.
Үр хүүхэд маань гэдэсний гэх “бохир”-ын өвчнөөс ангижирч, эрүүл хөрсөн дээрээ дураараа тоглох боломжтой болно.
Д.Оюун-Эрдэнэ