gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Энэ хаврын эерэг синдромыг “Боловсрол суваг” телевиз эхлүүлнэ

Соёл урлаг
2013-04-17
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2013-04-17

Дэлхий нийтэд техник технологийн дэвшил жилээр биш цаг минутаар хэмжигдэж байгаа өнөө цагт монголын телевизүүд хөгжлөөс хоцролгүйтоон системд шилжсээр байгаа билээ. Үүний жишгээр хагас сар гаруйханы өмнө HD форматад шилжин дуу, дүрсний чанараа сайжруулсан “Боловсрол суваг” телевиз энэ хавар шинэлэг, чанартай бүтээл, нэвтрүүлгүүдийг үзэгчиддээ  хүргэх гэнэ. Тухайлбал энэ даваа гарагаас эхлэн “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит киног хүргэж эхэллээ.Монголд анх удаа 6 зохиолч хамтран зохиолыг нь бичсэн энэхүү кино ажлын өдрүүдийн үдэш бүр 22:00 цагаас үзэгчдэд хүрэх юм байна.

Түүнчлэн Солонгост киноны шинэ эрин үеийг авчирсан хэмээн нэрлэгддэг “И Сань” солонгосын олон ангит киног албан ёсны эрхтэйгээр хүлээн авч үзэх боломжтой болжээ. Жусон гүрний 22 дахь эзэн хаан И Саний талаар өгүүлэх энэхүү кино нь MBC телевизийн кино наадмаас шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан юм. И Саний хаан ширээнд сууж байсан үе бол Жусоны хаант засаглалын хамгийн хүнд үе байсан ч удирдагчийн авьяас чадвараараа эдийн засгийн хүнд нөхцлөөс улсаа өндийлгөж байгаа талаар өгүүлдэг байна.

Хавар болмогц нийгэмд жагсаал, цуглаан гээд замбараагүй байдал үүсдэг нь нууц биш. Мөн орой бүр сэтгэл сэрдхийлгэм хэргүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж байгаа энэ үед “Боловсрол суваг“ телевизийн хамт олон “хаврын синдромыг” хайраар эмчлэхээр “Хайрын төсөл” шинэ нэвтрүүлгийг ирэх 7 хоногоос эхлэн хүргэх гэнэ. Гэр бүлийн амьдралд тохиолддог бүхий асуудлын талаар үзэгчидтэй шууд ярилцах энэхүү нэвтрүүлгээр гэр бүлийн гишүүдийн дундах үл ойлголцлыг цэглэж, халуун дулаан уур амьсгал бэлэглэж чадна гэдэгт тус телевизийн уран бүтээлчид итгэлтэй байгаа гэнэ.

“Боловсрол суваг” телевиз  үзэгчдэд мэдлэг, мэдээлэл өгөх танин мэдэхүйн нэвтрүүлгүүдэд түлхүү  ач холбогдол өгсөөр ирсэн. Түүний нэг жишээ болох цахим нэвтэрхий толийг телевизийн дэлгэцнээ буулгасан “Википедиа үзүүлж байна”, хачин жигтэй  сонирхолтой ололт амжилтуудыг бүртгэж байдаг Гиннесийн амжилтуудын цоо шинэ хувилбар болох “Гиннесийн амжилт 2013” нэвтрүүлгүүдийн үргэлжлүүлэн хүргэж байна.

Мөн спорт сонирхогчдын хамгийн ихээр шимтэн үздэг “NBA-ийн бүх оддын тоглолт”, Английн шилдэг клубуудын ширүүн өрсөлдөөнийг харуулсан Английн премьер лигийн тоглолтыг уламжлал ёсоор албан ёсны эрхтэйгээр гаргаж байна.

Эдгээр нэвтрүүлгүүдээс гадна үзэгчдийн таашаалыг хэдийнээ хүртсэн Монголын хамгийн өндөр шагналын сантай “50 саяын уналт”, “Та 5-р ангийн хүүхдээс ухаантай юу?” шоу нэвтрүүлгүүдийн шинэ дугаар долоо хоног бүр танай дэлгэцнээ гарсаар байх гэнэ.

Мөн ирэх 7 хоногоос дэлхийн шилдэг шоу нэвтрүүлгүүдийн нэг “Америкийн шүтээн” шоу нэвтрүүлгийн цоо шинэ дугаарууд гарч эхлэх гэж байна.

Ийнхүү энэ хаврын эерэг синдромыг эхлүүлж байгаа ”Боловсрол суваг” телевизийн  нэвтрүүлгүүдэд үзэгчид та бүхэн өөр өөрсдийн дүгнэлтээ өгөх бизээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан