gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     7.25
  • Валютын ханш
    $ | 3586₮
Цаг агаар
 22
Зурхай
 7.25
Валютын ханш
$ | 3586₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 7.25
Валютын ханш
$ | 3586₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тамга баригчдын зуу хоногийн дараах эрэмбэ

Улс төр
2012-11-30
0
Twitter logo

“Өнөөдөр” сонин шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд сайдын тамга атгаж суугаа эрхмүүдийн ажил үйлсийн өнгө төрхийг тольдов. Хийсэн ажил, хүрсэн үр дүнг нь дэнслэх гэж оролдов. Энэхүү чансаа тогтоох үйл ажиллагааг бид дангаараа биш, өргөн олон уншигчдынхаа дунд явуулсан санал асуулгатай хамтатгасан гэдгээ тайлбарлах нь зүйтэй байх.

Олон нийтийн тодорхой хэсгийн, үндэсний өдөр тутмын сонины хамтарсан энэхүү үнэлгээ эрхэм сайдуудыг дэмжин сайшаах, ташуурдан сануулахын учирт чиглэсэн билээ. Хэн, юу хийснийг, ямар нь үр дүнд хүрч олны сэтгэлд нийцэж байгааг, аль нь дутуу дулим болж нэхэл дагуулж байгааг энэхүү чансаанаас ямар нэг хэмжээгээр мэдрэх боломжтой гэдэгт найдаж байна.

1. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин

Х.Тэмүүжин улс төрийн боловсролоор шаггүй, цаашдаа өсөх ирээдүйтэй улстөрч гэдгийг хүн бүхэн хүлээн зөвшөөрч байсан ч Хууль зүйн яам хэмээх айхтар айлыг аваад явчихна гэдэгт итгэл дундуур байсан нь цөөнгүй. Гэвч энэ шавилхан залуу ямар ч байсан хууль зүйн салбарыг орвонгоор нь хөдөлгөж эхэллээ.

Хуулийн байгууллагын салбарт ус агаар мэт хэрэгтэй байсан шинэчлэлийн галт тэрэг ямар ч байсан хөдлөв. Одоо түүнийг энэ салбарынхан хүндэлж, хөшүүн хойрго, “но”-той, толботой хэсэг нь болгоомжлох болов. Гаргасан шийдвэртээ үнэнч, өөрийн үзэл бодолдоо итгэлтэй хатуухан самар гэдэг нь эмнэлгийн барилга тойрсон асуудлаас харагдав. Шийдвэрийг нь эсэргүүцсэн улс төртэй жагсаалын эздээс илүү түүний зөв гэдэгт итгэсэн хүмүүс олон байгаа болов уу. Хуучин цагийн Нямдоржоос шинэ үеийн Тэмүүжин хамаагүй хүчтэй, итгэлтэй, эрмэлзэлтэй байгаа нь чансааг манлайлах шалтгаан болов.

2. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ

С.Эрдэнээ сайд хийсэн ажил, бодит үр дүнгээрээ яах ч аргагүй сайдуудын чансаанд аман хүзүүнд давхиж байна. Хүний хөгжил сангаас Хүүхдийн мөнгө олгохоор болж, түүнийгээ өмнөхийг бодвол ямар ч төвөг чирэгдэлгүйгээр 10 гаруй банкаар дамжуулан шуурхай олгож эхэллээ. Нийгмийн халамжийн сангийн зарим тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээг 0.5- 2.0 дахин нэмэгдүүлж чадав. “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам” баталсан нь бага юм шиг хэрнээ том саадтай тулгарч байсан олон мянган иргэнийг зовлонгоос гэтэлгэв. Яамныхаа бүтцэд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан нэгжтэй болсон нь нийгмийн энэ эмзэг хэсгийнхний талархлыг хүлээв.

3. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга

Түүнд зөвхөн Баянхонгорынхон бус, Монгол даяараа итгэдэг болчихоод байгаа. Тулга сайд итгэлийг зүтгэлээр хариулж чаддаг. Аар саар, өнөө маргаашийн юмтай биш, алс хэтийг харсан томоохон асуудлын гогцоог барьж авдаг тэрбээр зангаргаа харуулсаар гуравт орж ирлээ. Түүний хариуцсан яам өнгөрсөн хугацаанд гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих хөтөлбөрийн гол автор нь байв. Мах, гурилын үнийг тогтворжуулах, хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхэд зориулан 248 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн шугамыг хувийн хэвшлийнхэнд нээсэн нь том ажил болсон. ҮХААЯ-ны зохион байгуулсан “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” арга хэмжээ бараг өдөр бүр Төрийн ордонд болдог чуулгануудаас зорьсон зорилго, гаргасан шийдвэрээрээ арай л чанартай байв. Тариаланчдад олгодог улаан буудайн урамшууллыг тонн тутамд 100.000 төгрөг болгож урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүргэн, тариаланчдын магнайг тэнийлгэв.

4. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл

Төрөлхийн дайчин, шаргуу Оюунгэрэл шинэ цагийн боловсролоор өөрийгөө овоохон тордсон учир сайдын ажлыг давгүй хийчихнэ хэмээн итгэсэн маань талаар болсонгүй. Хосгүй гайхамшигт түүхийн дурсгалууд хил даван алдагддаг замыг хаах шийдвэр, “Брэнд үзмэр”- тэй болох тушаал гаргаж, монголчуудын бичгийн хосгүй үнэт дурсгал “Үйсэн дээрх бичиг”-ийг хорин жилийн дараа эх орондоо эгүүлэн авчрав. Зуу хоногийн дотор Монгол туульчдын тоглолт, Номын баярын өдөр, “Чингис хааны өв” үзэсгэлэн, “Чингис хаан- 2012” жүдо бөхийн дэлхийн цомын, хүндийг өргөлтийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн, “Сонгодог урлаг- 2012” орон нутгийн театр, чуулгуудын шилдэг бүтээлийн уралдаан гээд сайд тун завгүй ажиллажээ.

5. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр

Шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсон салбар бол боловсрол, шинжлэх ухаан. Тэнд тууштай, боловсролтой, мэдрэмжтэй залуу улстөрч Л.Гантөмөрийг томилсон нь Ерөнхий сайдын цөөн боловч оновчтой томилгооны нэг байв. Намрын намарт үүсч, боловсролын сайдыг бажгадуулдаг их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн бужигнааныг тэр ажрахгүй давсан. Есөн сарын 1-нд багшдаа хүүхэд цэцэг барьж очдогийг болиулна гэсэн популист амлалтыг нь эс тооцвол боловсролын чанар, стандарт, агуулгыг шинэчлэх зорилгоо тэр зөв тодорхойлж, багш нарын армийн талархлыг хүлээгээд байгаа. Түүний “Арга зүй, технологийн” хэмээн нэрлэж байгаа шинэчлэлийн төсөл хэдийнэ бэлэн болж, туршилтаа эхлүүлсэн байна. “Бага, дунд боловсролын шатанд хүүхэд бүрийг хөгжүүлнэ. Эндээс их, дээд сургуулийн ирээдүй тодорхой болно”, “Боловсролын салбарын гурван А буюу архидалт, авлига, аргалалтыг таслан зогсооно”, “Шинжлэх ухааны салбарт менежментийн шинэ төлөвлөгөө нэвтрүүлнэ” гэх мэт амлалтууд ихээхэн итгэл найдвар төрүүлж байна.

6. Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ

Тэр уг нь сайдад шунаад байхааргүй хүн. Хувийн бэл хөрөнгөөр Монголдоо том, өөрийн бизнесийн шугамаар хийх ажил их байгаа нь мэдээж. Гэвч тэр төрд хүчээ өгөхийг илүүд үзсэнд алга ташиж болно. Батлан хамгаалах салбараас шинэ содон зүйл хүлээгээд хэрэггүй болов уу гэсэн уруу дүгнэлтэд тэр сайн хариу өгч байгаа. Цэрэг цэргээрээ дуусахгүй, цэрэгт ирээд ажил хийж, мэргэжил эзэмшиж болно гэсэн шинэ эхлэлийг тэр тавив. “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хэмээх энэ төслийн хүрээнд эхний ээлжинд 100 цэргийн алба хаагч хүнд даацын “Е” ангиллын жолооч бэлтгэх сургалтад хамрагдаж байна. Түүгээр ч зогсохгүй цэргүүд гадаад оронд суралцдаг боллоо. Налайхын хуучин аэродромыг иргэний нисэхийн шаардлагыг хангасан аэродром болгохыг санаачилж, “Энхийн төлөө” цогцолбор төвийн барилга, Өвөрхангайд 40 айлын, Улаанбаатарт 50 айлын орон сууцуудыг ашиглалтад оруулж, сайд энэ 100 хоногт чамлахааргүй сайн ажиллажээ.

7. Эрчим хүчний сайд М.Сономпил

Сайдын тогоонд сайтар чанагдсан хүн. МҮАН-ыг төл өөлсөн ганц сайд нэрээ хичээж байгаа нь анзаарагдаж байна. ДЦС-IV-ийг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлснээр өдөр тутам өсөн нэмэгдсээр байгаа дулаан, цахилгааны хэрэгцээг гал алдчихалгүй хангана гэсэн зорилт дэвшүүлж Засгийн газраар батлууллаа. Батлуулаад зогссонгүй хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч талтайгаа гэрээгээ байгуулчихлаа. Үүнтэй зэрэгцүүлээд V станцын асуудлыг дахин шинээр барьж авч, газрын байршил, тендер сонгон шалгаруулах зэрэг асуудалд анхаарал тавьж эхэлсэн нь түүний ажил зөв эхлэлтэй байгаагийн тодотгол мөн. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр томоохон хөтөлбөр зорилт дэвшүүлж ажиллахаар ажилдаа шуурхайлан оржээ.

8. Гадаад харилцааны сайд Л.Болд

Өмнөх Засгийн газарт сайд хийж байсан, эрийн цээнд хүрсэн улстөрч. Яам толгойлох хэмжээний чадал түүнд бий. Хариуцсан яамных нь ажил онцлогтой болохоор нэлээд хэдэн орноор явж, бас түүнээсээ цөөн биш улсын Гадаад харилцааны сайд, дипломат төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийжээ. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралдаан, “Шинэ тулгар ардчилсан орнуудын сонгуулийн сорилтууд: Ази, Арабын туршлагаас хуваалцах нь” сэдэвт олон улсын семинарыг эх орондоо зохион байгуулсан. Монгол Улс Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад Азиас анхны орон, 57 дахь гишүүн нь болж элсэв. БНАСАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын албан ёсны уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан зэрэг үзүүлэлтээр шилдэг наймд багтлаа.

9. Засгийн газрын ХЭГ-ын дарга, сайд Ч.Сайханбилэг

Ажлын үр дүн нь ил харагддаггүй бас нэг сайд бол Ч.Сайханбилэг. Түүний эрхэлж буй салбар Засгийн газрын гал тогоо нь. Засгийн газар “шинэчлэлийн” хэмээх тодотголтой, бас сүрхий мэдрэмжтэй шийдвэрүүдийг ар араас нь гаргасаар байгаа нь түүний ажил боломжийн байгааг илтгэх үзүүлэлт. Олон жилийн хур туршлагатай, сайн багтай.

Багаа шинэчлэх нэрээр түйвээх гэж нэг удаа хөнгөдсөнийг эс тооцвол түүнд чансааг нь хойш татах шалтгаан одоогоор алга. Засгийн газрын ХЭГ-ын чадамж, хурдаас Засгийн газрын үйл ажиллагаа ихээхэн хамаардаг. Тэр боловсролтой, мэдрэмжтэй, хат суувал суух болсон улстөрч. Заримдаа улс төржих гээд байдаг гэмтэй. ХЭГ-т улстөржих бололцоо бараг олддоггүй тул тэр гэмээ засах байх. Чингэвэл тэр Монголын ирээдүйтэй улстөрчийн нэг гарцаагүй мөн.

10. Зам тээврийн сайд А.Гансүх

Салбартаа тэр шинэ хүн биш. Өмнөх Засгийн газарт Х.Баттулгатай хамт энэ салбарыг толгойлж, дэд сайдаар нь ажиллаж байсан учраас ямар нэг байдлаар ажилтайгаа танилцах, дасаж дадах цаг хугацаа хэрэггүй байсан болов уу. Манайд хамгийн эрчимтэй хөгжиж, урагштай яваа салбар бол зам, тээвэр. Энэ салбарт ойрын дөрвөн жилд баримтлах бодлогоо тэр УИХ, Засгийн газрын түвшинд танилцуулж, зарим шийдвэртэй арга хэмжээ авав. МИАТ-ийг хувьчлах, төмөр замын суурь бүтцүүдийг барьж эхлэх ажилдаа шуурхайлсан зэргийг үүнд багтааж болно. Аймаг бүрийг Улаанбаатартай холбох засмал зам тавих бодлого, зорилтоо Засгийн газрын түвшинд шийдүүлж авсан нь сайдын тухайд ч, Засгийн газрын түвшинд ч рейтингээ өсгөх томоохон ажил болсон.

11. Уул уурхайн сайд Д.Ганхуяг

Оюутолгой тойрсон сэдвээр 2012 оны сонгуулийн өмнө PR-дсан нь сайд болсон хойно нь гай болох шахсан боловч “Би тэгж хэлээгүй” хэмээн зүтгэж байж нэг удаа амиа аврахад нь олон нийтийн дунд “Бид чинь ямаршуу сайдтай болчихов оо” гэсэн эргэлзээ төрсөн. Гэвч тэр угийн зүтгүүр хүн. Багануурын газраас хулгайлсан лицензийг хүчингүй болгуулж, одоо хэр хэл ам таталж, хэрэгжих эсэх нь бүрхэг хэвээр байгаа газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах арга хэмжээг эхлүүлж амжсан нь чансаанд дундуур давхих боломж олгов. Гэхдээ түүнээс уул уурхайн бодлого, хууль эрх зүйн түвшинд илүү чамбай ажиллахыг, Монголыг хэрсэн ашигт малтмалын лицензийн орчныг зохицуулах чиглэлээр илүү няхуур байхыг цаг үе шаардаж байгаа.

12. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр

Нам жимхэн байгаа сайдын нэг. Яам нь ил харагдах биш, далд сууж бодлого боловсруулдаг онцлогтой байх. Хөгжлийн банкаар дамжуулан 5.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд гаргах шийдвэрийг хэрэгжүүлэх гээд завгүй суугаа гэж найдъя. Энэ арга хэмжээ нэгэнт Монголын хилийг алхаж, арилжаа эхэлж, томоохон судлаач шинжээчдийн анхааралд өртсөн байна лээ. Ерөөс түүний ажлын үр дүн энэ их хөрөнгийг босгож чадах эсэх, босгосноо үр ашигтай зарцуулж чадах уу үгүй юү гэдгээр хэмжигдэх бөгөөд тэр нэг бол Монголын хөгжлийг тодорхойлолцсон гавьяатан, эсвэл дааж давшгүй өрөнд унагасан буруутан хоёрын нэг болж үлдэх биз ээ. Улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогыг боловсруулах, төлөвлөх цаастай зууралдсан ажлаас нь үр дүн гарна байх аа.

13. Эрүүл мэндийн сайд Н.Удвал

Тааруухан ажиллаж байгаа сайдуудын жагсаалт энэ бүсгүйгээр эхэлж байна. Тун таагүй үзүүлэлттэй гарсан ч чансаа тодорхойлогчид маань жендерийн мэдрэмжтэй хандсанаар тэр хомоол хамагчдын эгнээнд орсонгүй. Улсын болон хувийн эмнэлэгт давхар ажилладаг эмч нарыг шахан зайлуулна гэж ам алдсан нь эмнэлгийн байгууллагынхны дунд дургүйцэл асааснаас өөргүй. Эмч мэргэжилтэй ч энэ яамыг удирдах чадвар, эн дутаж байна гэсэн үнэлгээг эрүүл мэндийн салбарынхан аль хэдийнэ тавьчихаад байгаа. Аймаг бүрт оношлогоо эмчилгээний төв байгуулна гэсэн Засгийн газрын шийдвэр л түүний “амийг аварч байх шиг байна.

14. Сангийн сайд Ч.Улаан

Бараг насаараа шахуу Сангийн сайд хийж байгаа энэ эрхэм уламжлалт ажилдаа хэтэрхий танил, хуучин дүрээр хойрго хандаад байгаа юм биш байгаа гэсэн болгоомжлол төрж байна. Сангийн яамны ажил нүдэнд үзэгдэж, гарт баригдах юмаар маруухан, тоо тооцоо тойрон өрнөдөг ч Сангийн яамны хаягтай ажил үндсэндээ алга.

Төсөв батлуулах нь жилийн жилд зайлшгүй хийдэг ээлжит ажил. Гэхдээ л хамгийн гол ажлынх нь нэг болов уу. Харамсалтай нь ирэх оны төсвийн төсөл эхнээсээ шүүмжлэлд өртөж, Ерөнхий сайдаа бухимдуулж, Төрийн нарийнаа халуулж байж сая нэг юм УИХ-ын босго давсан. 100 хоногт хийсэн ажлынх нь тайлангаас өлгөөд авчихаар ажил үнэхээр олдсонгүй.

15. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун

Эвссэн Засгийн газарт багтсан “Ногоон” үзэл баримтлалтай намын даргыг энэ яамны сайдаар томилсон нь Засгийн газар түүнд ихээхэн итгэл хүлээлгэсний гэрч байх. Харамсалтай нь С.Оюун сайд юу хийсэн нь мэдэгдсэнгүй.

Шонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар баталсан шийдвэр эрхбиш энэ яаманд хамаарах байх гэтэл Ц.Оюунгэрэл сайдын санаачилга болж таарав.

Байгаль хамгаалах зорилготой яам түүнийхээ эсрэг шийдвэр гаргаж, эмийн ургамлаа ихээр нь экспортлох зэрэг таагүй шийдвэр гаргасан тухай байгаль орчны хөдөлгөөнийхөн ярьж, салбарын сайддаа ам муутай байна лээ.

16. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан

Тулхтай, туршлагатай, тууштай улстөрч мөн. Сайд хийж үзээгүй биш, үзсэн. Нам нь түүнд ямагт итгэл хүлээлгэдэг. Харамсалтай нь тэр барилга, хот байгуулалт хэмээх чухал салбарыг толгойлоод юу ч хийсэнгүй. Яамныхаа өдөр тутмын ажлаас илүү гарч чадахгүй байгаа бол түүнд сайдын суудал томджээ гэсэн үг. Барилгын ноцтой ослууд ар араасаа цувран гарч, стандарт, дүрэм журмыг давсан үйлдлүүд хэрээс хэтэрснийг Бат-Үүл илрүүлж байхад Баярсайхан сайд сүүдэрт нь орчихоод бараа сураггүй. 100.000 айлын гэсэн тодотголтой орон сууцны хөтөлбөр яах нь мэдэгдэхээ байв. Аргаа барсан иргэд хэвлэлийн бага хурал хийв. Сайдаас олигтойхон байтугай олиггүй хариу ч байдаггүй. Хот байгуулалтын бодлого барих яам Хотын захиргаанаас хамаагүй жижиг харагдаж байгаагийн учир тэр чансааны сүүлд эрэмбэлэгдэв.

17. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав

Засгийн газрын томоохон хөзрийн нэг нь Хөдөлм өрийн яамыг дангаар нь байгуулсан шийдвэр байв. Ийм яамтай болсноор ажилгүйгээс анхиагаа алдсан монголчууд бүгдээрээ ажилтай болох нь, сайхан залуусаа харьд илгээж, боолын хөдөлмөр эрхлүүлдэг байдлаас ангижрах нь гэж их баярласан. Харин Мятав сайд энэ их итгэл, хүлээлтэд ямар ч хариулт өгсөнгүй 100 хоногийг үдлээ. Нийслэл, аймгуудад Хөдөлмөр эрхлэлтийн төвийг дутуу хагас байгуулсан. Хөдөлмөрийн төв бирж дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг очиход дагаж яваа харагдсан. Саяхан орон нутгийн сонгуулиар Завханд явж байгаа үзэгдсэн ч намаа ялагдуулсан гэх мэтээр сайдын ажил тун урагшгүй байгаа учраас баян ходоодоор тодорлоо.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан