gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.28
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Амархүү хайртай бүсгүйтэйгээ хамтран дууллаа

А.Наранцацрал
Соёл урлаг
2012-11-16
0
Twitter logo

Б.Амархүүг  2006 онд “Народный артист-3” тэмцээний финалын шатанд Марина Девятова гэх бүсгүйтэй сүүлийн хоёрт үлдэхэд аав нь хүүгээ “тэмцээнд түрүүлэхгүй байсан ч болно доо. Сүүлийн хоёрт багтсан нь л том амжилт. Тэмцээн Оросод болж байгаа учраас үзэгчид орос бүсгүйд л саналаа өгөх байх” гэж бодож байсан гэдэг. Гэтэл ялагчийг тодруулах мөчид Амархүү Борхүү гэж сонсоод чихэндээ ч итгээгүй ажээ. Тэмцээнд  30 мянган авьяастан өрсөлдсөнөөс цорын ганц монгол залуу орсон нь Б.Амархүү байв.

Түүнээс хойш өдгөө зургаан жил өнгөрчээ. Тэрбээр Оросод гэрээтэй ажилладаг тул тэр бүр нутагтаа ирээд байх боломж үгүй.  Харин өчигдөр “UB palace”-т анхны бие даасан тоглолтоо хийж зургаан жилийн нөр их хөдөлмөрөө тайлагналаа. Тэрбээр энэ тоглолтондоо жил гаруй хугацаанд бэлдсэн гэж ярьж байсан. Үнэхээр сайхан хоолойтойн дээр чадварлаг бүжиглэдэг тэрбээр тоглолтын дундуур акробат эргэж хүртэл үзүүлж байв. Түүний аав циркийн жүжигчин байсан бөгөөд Буриадад цирк байгуулахад томоохон үүрэг гүйцэтгэж байсан хүн. Тиймээс ч Б.Амархүүг ч циркийн манежинд “өссөн” гэлцдэг.

Тоглолтын үеэр түүний тайзны соёл, үзэгчдээ дээд зэргээр хүндэтгэж байгаа нь их таалагдлаа. Гэвч манай үзэгчдийн сэтгэл хөдлөл, алга ташилт багадаж байсан гэдгийг хэлэхгүй байхын аргагүй. Мөн тоглолтын зохион байгуулагчид бага зэрэг алдаа гаргаж байсныг нуух юун. Харин Амархүү “Монголын урлагийн ертөнцөд шинэ амьсгаа оруулна” гэж хэлсэн шигээ үнэхээр эрч хүчтэй, мэргэжлийн өндөр түвшний тоглолт хийж чаддагийг харуулсан.

Tэрбээр уржигдар Улаанбаатарт өөрийн  “Wild pearl” мэргэжлийн бүжгийн хамтлагтайгаа ирж, амрах ч завгүй бэлтгэлээ хийн, орой нь шууд л тоглолтондоо орсон юм. Ингээд тун доргио дуу дуулсаар бүжигчдийн хамт тоглолтынхоо салхийг хагалсан бол дараа нь алдарт “Подмосковные вечера”-г дуулсан.
Мөн хүн бүрийн дуртай дууны нэг болсон “Миний нууц хүү” жүжгийн дууг  дуулж үзэгч олноо баясгав. Харин энэхүү дууг хамтран дуулдаг МУГЖ С.Жавхлан тоглолтонд хүрэлцэн ирж амжаагүй юм.

Аавын тухай дуугаараа бэлэг барьсныхаа дараа бүх ээж нартаа зориулан “Премьер министр” хамтлагтайгаа дуулдаг “Мама” дуугаа өргөн барив. Тэрээр “намайг бага байхад ээж бид хоёрыг хүмүүс хараад яасан хөөрхөн охинтой ээж вэ?” гэдэг байсан хэмээн охин шиг царайтай хүү байсан тухайгаа дурсан санаж үзэгчдээ инээлгэсэн юм.

Б.Амархүү тоглолтын үеэр “Премьер министр” хамтлагийнхаа олон сайхан дуунуудаа дуулж байлаа. Мөн бидний сонсох дуртай түүний орос дуунуудын нэг болох ОХУ-ын Ардын жүжигчин Алла Пугачёвагийн “Звёздное лето” дуугаа дуулахад үзэгчдийн сэтгэлд ойр дотно санагдсан мэт  “Лето, ах лето...”  хэмээн даган дуулцгааж байв. Түүнчлэн “Между небом и землёй” дуу нь ч тоглолтын үеэр эгшиглэж байсан бөгөөд түүний дуунууд дээр бүжиглэж байсан Оросын “Wild pearl” хамтлагийнхан мэргэжлийн түвшинд бүжиглэнэ гэдгийг харуулаад өгсөн юм.

Үзэгчид “Татар ажиллагаа” киноны Тайвнаа, Гялбаа хоёрыг  “Би чамд итгэдэг” дуугаа дуулахыг хүлээж байсан нь мэдээж. Тэр хүслийг нь ч “номер нэг”, “номер дөрөв” хоёр биелүүлэхээ мартаагүй.

Мөн “Universe best songs”наадмын “Надежда” дуугаа “Киви” хамтлагийн дуучин Ука, “Гурван охин” хамтлагийн Ану, DJ Shaman,  наадмын ажиглагч Энхболд, хөтлөгч Одгэрэл, Гантулга нарын хамтаар дуулав.  Түүний дуулсан бас нэг сайхан дуу бол “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбатын өөрт нь бэлэглэсэн “Гэртээ хүрэх зам” байсан бөгөөд энэ дуугаа тэрбээр эх орноосоо холын хол суугаа Монгол хүн болгонд зориулсан юм. Мөн “Киви” хамтлагийн Агийтай хамтран “Надад итгэ” хэмээх шинэхэн хайрын, уянгын дууг дуулж сонирхууллаа.

Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал хийж байхдаа Б.Амархүү “нэг сюрприз барих болно. Тэрийг одоохондоо хэлэхгүй. Нэгэн сайхан бүсгүйтэй хамтран дуулах гэж байгаа” гэсэн нь түүний найз бүсгүй О.Ариунзул байсан юм. Тэд хамтран disco dance стилийн нэгэн доргио дуу дуулсан бөгөөд О.Ариунзул өөрийгөө маш авьяаслаг бүсгүй гэдгээ харуулсан юм. Б.Амархүү дууны дараа “Миний хайртай бүсгүй Ариунзул” хэмээн албан ёсоор үзэгчдэд найз бүсгүйгээ танилцуулж байв. Сонирхуулахад, тэд “Big fish” кинонд тоглож байхдаа үерхэж эхэлсэн бөгөөд өдгөө Москвад хамтран амьдарч байгаа ажээ.

Ингээд Б.Амархүү гоёмсог шаргал торгон дээлтэй тайзнаа гарч ирэн монгол бүжигчдийн хамтаар “Дугуйн хээтэй наадам” дуугаа дуулж тоглолтоо өндөрлөсөн юм. Түүний бүжигчид ч тайзнаа гарч ирэн манайхнаас дутахааргүй чадварлагаар монгол бүжиг бүжиж байлаа.

Харин тоглолт өндөрлөх мөчид үзэгчид бүгд суудлаасаа босон Б.Амархүүд алга ташин хүндэтгэл үзүүлсэн юм. Түүний тоглолт өнөөдөр ч үргэлжилнэ.

Тоглолтын фото мэдээг холбоотой мэдээнээс үзнэ үү.

А.Цацрал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан