- Орчлон хорвоо дээрх түм буман хөдөлгөөнөөс хүний махан биед хамгийн зохимжтой цогц хөдөлгөөний нийлэмж бол биелгээ
- Барагцаалбал есөн дүүргийн зургаан мянга орчим хүүхдэд биелгээ заасан. Зарим сургууль зөвхөн биелэгээгээр урлагийн үзлэгээ хийж байна. Мөн хичээлийн завсарлагаанаар биелгээ хийж байгаа бол өөр нэг сургууль биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт оруулж байх жишээтэй.
Монголын язгуур урлагийн гайхамшигт төрөл болох бий биелгээг олон нийтэд сурталчилж, өв соёлоо түгээж яваа залуу бүжигчин Ш.Номин-Эрдэнийг зочноор урилаа. “Огторгуйн биелгээ” төвөөрөө дамжуулан монгол эрчисээ сэргээхийг уриалж яваа залуу бүсгүйн сонирхолтой ертөнцийг уншигчдадаа дэлгэе.
-Танай гэр бүлийг бүжигчин хос гэдгээр нь эчнээ мэддэг байсан. Бий биелгээтэй хэрхэн холбогдов. Бүжгийн маш олон төрөл дундаас бий биелгээг онцлоход мэдээж шалтгаан бий байх?
-Биелгээг зөвхөн мэргэжлийн бүжигчин эсвэл гоё биетэй ч юм уу эвсэлтэй хүмүүс хийдэг гэсэн хандлага байдаг. Биелгээ бол бидний ахуй амьдралаас үүссэн ард түмний өв.
Харин хоёр дугаар шатанд сүнсээр биелэх буюу биелгээг энергийн хичээлтэй холбож заадаг.
Тайзны хэлбэрт бус яг л язгуурын соёл. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ өв соёл маань мартагдаж байна. Залуучууд дуу сонсоод мэдрэмжээ илэрхийлж бүжиглэдэг шүү дээ. Тэр мэдрэмжийн илэрхийлэл нь биелгээ байгаасай гэж хүсдэг.
Тиймээс түгээн дэлгэрүүлэхийн төлөө ажиллаж байна. Өнгөрсөн жил Хуралдай хөгжмийн наадмын үеэр “Биелгээ Battle” тэмцээн болсон. Тэр тэмцээнд орсны дараа монгол бүжгээ бүжиглэхэд илүү анхаармаар санагдсан.
Биелж байх явцдаа одоо зааж байгаа хичээлийнхээ мөн чанарыг мэдэрсэн гэж хэлж болно. Хуралдай фестивалиас хойш маш олон хүн холбогдож, сургалтад хамрагдах хүсэлт тавьсан. Сургалтаа хийгээд нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна.
-Сургалтад нь одоогийн байдлаар хэчнээн хүн хамрагдсан бэ. Бий биелгээг далд ертөнцтэй холбож хичээлээ заадаг гэсэн. Далд ертөнц гэхээр өвөрмөц санагдаж байна?
-Одоогийн байдлаар 300-400 орчим хүн сургалтад хамрагдсан. Биелгээг хүмүүс зөвхөн бүжиг гэдэг талаас нь хардаг бол бид бясалгал, сүнслэг далд ертөнц талаас нь авч үзсэн.
Сургалтаа хоёр түвшинд явуулж байна. Эхний шатанд зөвхөн биелгээ буюу хөдөлгөөний түвшинд заадаг. Харин хоёр дугаар шатанд сүнсээр биелэх буюу биелгээг энергийн хичээлтэй холбож заадаг.
-Сүнсээр биелнэ гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Хүмүүс хөгжим сонсмогцоо сэдэл авч, толгойгоо хөдөлгөх ч юм уу ямар нэг хөдөлгөөн хийн мэдрэмжээ илэрхийлдэг. Яг түүнтэй адил бясалгал хийж бие, сэтгэл, оюун санаагаа төвлөрүүлэн тэр мэдрэмжийг мэдэрнэ гэсэн үг. Хоёр дугаар шатанд мэргэжлийн багшийн заавраар хичээл ордог болохоор тайлбарлахад бага зэрэг түвэгтэй.
-Сургалтын төв нь их содон нэртэй юм билээ. Огторгуйн биелгээ гэж ямар утгатай нэр вэ?
-Огторгуй гэдэг нь өөрөө огт ор үгүй буюу хоосон чанар, дотоод ертөнц гэсэн утгыг илэрхийлнэ. Хүн бүрийн юу санасан есөн цагаан хүсэл нь биелэг ээ гэж бид ярьдаг. Биелгээ гэдэг нь хоосон зүйл биеэ олж биелэхийн нэр буюу таны дотоод ертөнцийг биеэр илэрхийлнэ гэсэн утгатай.
-Өв соёлоо түгээхээс гадна биелэх нь ямар ач холбогдолтой вэ?
-Биелгээ өнөөдөр зөвхөн нүдний хэмжээнд ирчихсэн байна. Хүний нүд баясгах аль эсвэл бид үзэж харах ёстой л гэж ханддаг болж. Гэтэл биелгээ бол бидний язгуурын соёл. Манайх язгуур гэдгийг монгол хүн бүрийн яс, цусанд байдаг генетикийн өв гэж тайлж байгаа. Гадаад хүнд биелгээ нь ийм ач холбогдолтой гэж заана.
Хүний бие хөдөлгөөний дутагдалд ороод, хөшөөд ирэхээр блоклогдож байдаг.
Харин монгол хүний хувьд бид төрөлх зүйлийг нь л сэргээж байна гэсэн үг. Биелгээний хөдөлгөөн бүр маш нарийн учиртай. Энергийг урсгаж, долоон хүрдээ засан, таван цулаа домнож байдаг. Хөдөлгөөний дутагдлаас ч давхар сэргийлнэ. Хүний бие хөдөлгөөний дутагдалд ороод, хөшөөд ирэхээр блоклогдож байдаг.
Бие блоклогдохоор тархи дагаад блоклогддог. Биелгээгээр дамжуулан биеийнхээ бүх блокийг тайлахаар хүний сэтгэлийн блок тайлагдаж, түүнийгээ дагаад энергээ засаж эхэлдэг.
Хүмүүс аурагаа үзүүллээ, хүрдээ засууллаа гэж ярьдаг шүү дээ. Биелээд ирэхээр долоон хүрдийг тэнцвэржүүлж, эрчтэй байгаа чакраг сааруулж, удаан байгааг нь эрчимжүүлнэ. Нэг ёсондоо биелгээ бол хүний махан биений баланс гэсэн үг.
-Биелэх хөдөлгөөний ач холбогдлыг тодорхой жишээгээр тайлбарлахгүй юу. Сүүлийн жилүүдэд хөдөлгөөний дутагдал, таргалалт тулгамдсан асуудал болоод байна?
-Энэ бол сургалтын маань нууц л даа. Гэхдээ нэгийг нь задлая /инээв/. Жишээлбэл, мөрөө дээш доош нь хөдөлгөх буюу дал цохилго гэж хөдөлгөөн бий. Дээр үед хуян хөөрөх гэдэг зүйл огт байгаагүй гэдэг. Бид хөдөлгөөн хийхгүй, язгуур зүйлсээсээ холдсоор байгаад хөөрдөг, хөшдөг өвчтэй болж байна.
Манай ард түмэн далыг далуулаа гэж ярьдаг. Энэ нь далыг 70 хүн идэж тэр амьтны зовлонг нимгэлнэ гэсэн утгатай. Яг үүнтэй адилхан хүний бүх л өвчин зовлон, ядаргаа далан дээр хуримтлагдаж байдаг. Далны цохилго хийж хураасан хуянгаа суллахаас гадна муу энергээ биеэсээ холдуулж цацаж байгаа юм.
Баруун зүүн гараа зэрэг хөдөлгөж чадахгүй, аль эсвэл мөрөө тойрог хөдөлгөж чадахгүй хүмүүс ч манайд ирдэг.
Манайд янз бүрийн л ажил мэргэжилтэй хүмүүс суралцдаг. Жишээлбэл, манай нэг суралцагч хүүхдүүдэд багшилдаг юм. Хүүхдүүд нь хичээлийн үеэр нозооронгуут завсарлагааны цагаараа биелгээ хийлгэж, дадал болгосон байсан. Биелгээ хийсний дараа хичээлээ үргэлжлүүлэхэд хүүхдүүдийн хүлээж авах чадвар сайжирч, сургалтын үр дүн нь ч эрс өссөн.
Баруун зүүн гараа зэрэг хөдөлгөж чадахгүй, аль эсвэл мөрөө тойрог хөдөлгөж чадахгүй хүмүүс ч манайд ирдэг. Харин биелгээ хүний зүүн, баруун тархины хөгжилд нөлөөлж, биеийн блокийг нь гаргаж байгаа юм.
Баруун зүүн тархийг хөгжүүлэх хөдөлгөөн биелгээнд маш олон бий. Дээр дурдсанчлан биеийн блок гарснаар тархинд нөлөөлж, тархины блок ч бас давхар гардаг. Энэ мэтчилэн эерэг үр дүн хүүхдүүд дээр хамгийн хурдан ажиглагддаг.
-Биелгээг бүх насны хүн сурах боломжтой юу. Монголчууд “Хөгширч биш хөшиж үхнэ” гэж ярьдаг?
-Тэгэлгүй яахав. Хүмүүс “Би одоо хөгширчихсөн, сурах болов уу. Эсвэл эвсэлгүй юм чинь сурахгүй байх” гэсэн бодолтой байдаг. Манай төвд 60 гарсан хүмүүс ч хичээллэдэг.
Сургалтын явцад мөр, дал, сарвуу, бугалга гээд эрхтэн тус бүрээ хөдөлгөж сураад, дараа нь хөдөлгөөнүүдээ холбож биелэж эхэлдэг. Эрхтэн тус бүрээр хөдөлгөөнийг нь нарийвчлан заадаг учраас эвсэлгүй, эсвэл миний нас оройтсон гэх зэргээр санаа зовох зүйлгүй. Бүх л хүн сурах боломжтой.
Биелгээ бол бүжгийн урлагийн нэг төрөл. Хариг бүжгийн урлаг өөрөө нэг төрлийн спорт шүү дээ.
-Биелгээ бүжгийн бусад төрлөөс яг юугаараа онцлог вэ?
-Фитнесс, иога, спиннинг, аэробик магадгүй балет ч гэх юм уу энэ бүх зүйлсийг биелгээ цогцоор нь агуулдаг. Нэг өгүүлбэрээр хэлбэл биелгээ бол орчлон хорвоо дээрх түм буман хөдөлгөөнөөс хүний махан биед хамгийн зохимжтой цогц хөдөлгөөний нийлэмж. Жишээ нь, язгуур суулт бол фитнесстэй адил үр нөлөө үзүүлнэ.
Балет дээр бол хатан намба буюу хэрхэн зөв суухаас эхлээд гараа яаж барих, хөлөө хэрхэн нээх гэхчлэн ёс дэг хүртэл орж ирнэ.
Ташаа хэсгээрээ хөдлөхгүй суугаад биелэхэд гуяны булчин ажиллана. Иога хийхэд амьсгалын дасгал хийж, зөв амьсгалах хэрэгтэй болдог бол яг тэр тайвшралыг биелэх явцдаа авч, зөв техникээр биелэх юм бол өөрийн мэдэлгүй амьсгалын хэмнэл ч зөв болоод ирдэг. Спиннинг гэхэд биелгээний жороо орж ирнэ.
Балет дээр бол хатан намба буюу хэрхэн зөв суухаас эхлээд гараа яаж барих, хөлөө хэрхэн нээх гэхчлэн ёс дэг хүртэл орж ирнэ. Энэ булчингаа ингэж хөгжүүлэх эсвэл энэ төрөл нь ийм давуу талтай гэхгүйгээр өвөг дээдэс маань энэ бүхнийг нэгтгэж цогц болгосон байгаа юм.
Гадаадад энэ бүхнийг нэг нэгээр нь л судалж гаргаж ирсэн байна. Өвөг дээдсээс маань уламжлуулсан ийм гайхамшигт өвийг тоохгүй байна гэдэг харамсалтай шүү дээ.
-Зөвхөн сургалтын үйл ажиллагаа явуулаад зогсохгүй биелгээг олон нийтэд түгээх, сурталчлах чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа юм билээ. Энэ төслийнхөө тухай танилцуулахгүй юу. 700 гаруй хүүхэд биелж байгаа бичлэг үзээд сайхан санагдсан шүү?
-Огторгуйн биелгээ төв, Монголын ураг удам, уламжлал эмэгтэйчүүдийн холбоо, Монголын залуу багш нарын холбоо гэсэн гурван байгууллага хамтраад Дээдсийн өв төслийг хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн Баянхайрхан бүс дуусаад Толгойт бүс рүү орж байгаа.
Нийт есөн сургуулийн сурагчдад сургалт орсон байна. 1-12 дугаар ангийн бүх хүүхэд бүжиглэсэн. 121дүгээр сургууль гэхэд гадаа талбайгаас гадна сагсны шийт гээд бүх л талбай нь дүүрээд тэр олон хүүхэд язгуур суултаараа суугаад биелнэ гэдэг үнэхээр огшихгүй байхын аргагүй санагдсан.
Бид биелгээг язгуураас нь сурч байгаа боловч энэ цаг үед амьдарч байгаа хүмүүс.
Онцлог нь гэвэл есөн сургууль бүгд өөр өөрийн гэсэн бүжигтэй болсон. Аль нэг сургуулийн биелгээ өөр сургуулийнхтай давхцахгүй гэсэн үг. Мөн өв соёлоо орчин үетэйгээ холбоод Биелгээ night арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна. Салса night, бачата night гэх мэт олон эвент болж байна.
Яг үүнтэй адил бид яагаад Монголынхоо өв соёлыг орчин үетэй хослуулж болохгүй гэж. Залуучууд маань биелгээ гэнгүүт “Өө нөгөө монгол бүжиг үү, нөгөө дээр үеийн зүйл үү” гэх зэргээр хүлээж авдаг. Бид биелгээг язгуураас нь сурч байгаа боловч энэ цаг үед амьдарч байгаа хүмүүс.
Энэ цаг үед төрсөн маань бас л нэг шалтгаантай. Бүх хүн дуртай дуугаа сонсог, орчин үеийн хөгжмүүдээсээ таашаал аваг. Харин тэрхүү мэдрэмжээ илэрхийлж байгаа хөдөлгөөн нь биелгээ байг гэдэг үүднээс цаг үетэйгээ нийцүүлэн энэ арга хэмжээг зохион байгуулж байна.
-Төслийн тухай дэлгэрэнгүй сонсмоор санагдлаа. Нийт хэчнээн хүүхэд биелж сурсан бэ. Биелгээ заалгасан сургуулиудад ямар үр дүн гарсан бол?
-Нарийн сайн тоолоогүй юм байна. Сургууль бүрийн сурагчийн тоо өөр өөр байсан. Зарим сургууль гурван мянга гаруй сурагчтай байхад зарим нь 700-800 гэх мэт. Барагцаалбал 5-6 мянга орчим хүүхдэд заасан байх.
Зарим сургууль зөвхөн биелгээгээр урлагийн үзлэгээ хийж байна. Мөн хичээлийн завсарлагаанаар биелгээ хийж байгаа бол өөр нэг сургууль биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт оруулж байх жишээтэй. Энэ мэтчилэн олон үр дүн гарсан.
-Цаашид ямар ажил төлөвлөж байна. Ер нь ирээдүйгээ хэрхэн харж байна. Хүсэл эрмэлзлээсээ хуваалцахгүй юу?
-Энэ төсөл маань цаашдаа олон сургууль дээр хэрэгжинэ. Биелгээгээ заахаас гадна сургууль бүр хоорондоо өрсөлдөж, бүс дундаа, дараа нь дүүрэг цаашилбал улсын хэмжээнд гэх мэтээр тэмцээн зохион байгуулж, тасралтгүй үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 25 сургуульд заана. Сургууль бүр завсарлагаараа биелдэг байгаасай. Биелгээ бол зөвхөн бүжиг биш, цаана нь маш том монгол ухаан явж байгаа гэдгийг хүн бүр таньж мэдээсэй гэж хүсэж байна.
-Та нөхөртэйгөө хамт сургалтаа хийдэг. Ажил хэргийн хувьд хэрхэн хамтарч байна. Хамт ажиллах ямар байдаг вэ?
-Энэ ажил бол бид хоёрын хамтын хөдөлмөр. Би мэргэжлийн бүжигчин хүн учраас бүжигтэй холбоотой хичээлүүдээ заадаг. Нөхөр маань сэтгэл зүйч мэргэжилтэй, бясалгалын багш. Хоёрдугаар шатны энергийн хичээлүүдээ ордог. Энэ ажлыг хийх саналыг анх нөхөр маань тавьсан. Биелгээний талаар судлаад, өөрөө биелж сурсныхаа дараа надад хэлсэн юм.
“Биелгээ хийсний дараа хүний биед ийм өөрчлөлт гарч байна, энергид ингэж мэдрэгдэж байна” гээд. Сая бид хоёр бүл нэмээд ажил маань хэсэгхэн завсарласан. Энэ бүх хугацаанд нөхөр маань хамгийн том түшиг тулгуур болж, урам зориг өгч байсан. Ажил маань эхлээд нэлээн эрчтэй явж байсан учраас би төрөн төртлөө биелсэн.
Жирэмсэн байх хугацаандаа энергиэ засаад, дандаа зөв хөдөлгөөн хийж байсан болохоор хүүхэд маань ч эрүүл саруул төрсөн байх. Эхний гурван сар хүүхэд тогтох үе байсан учраас хөдөлгөөн хорьсон. Түүнээс хойш тасралтгүй биелсэн. Төрөөд нэг сар болоод л ажилдаа орсон. Нөхөртэйгээ хамт ажилладаггүй байсан бол ингэж ажиллахад хэцүү шүү дээ.
-Охин нь одоо хэдэн сартай вэ. Гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу?
-Охин маань сартай. Миний ханийг У.Мөнхгайхамшиг гэдэг.
-Анх бүжгийн урлагтай хэрхэн холбогдов. Ураг удамд нь урлагийн салбарын олон хүн байдаг юм билээ?
-Тийм ээ, удам угсаа маань нөлөөлөлгүй яахав. МУГЖ, бүжигчин Б.Цэрэннадмид ээжийн маань эгч. Харин Хар сарнай хамтлагийн Амараа ах бид хоёр үеэлүүд. Би зургаан настайгаасаа хойш монгол бүжиг бүжиглэсэн. Аав, ээж хоёр маань бүх тэмцээнд дагуулж орж, гараасаа хөтөлсөөр л бүжигчин болгосон доо.
Монгол бүжиг бүжиглэдэг байсан хэрнээ Хөгжим бүжгийн коллежид орохдоо сэтгэл хувираад балетын ангид орчихсон /инээв/. Сургуулиа төгсөөд СУИС-д бүжгийн найруулагчаар сурч, тэр хугацаанд биелгээний сууриа маш сайн эзэмшсэн.
-Залуу хүний хувьд биелгээнээс гадна мэргэжлийнхээ чиглэлээр хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байна. Бүжгийн найруулагч мэргэжлээрээ ажиллах бодол бий юу?
-Нийслэлийн бүх дүүргийг биелгээний заалтай болгох зорилготой байгаа. Дахиад л биелгээ ярьчихлаа /инээв/. Би төгсөлтийн ажлаараа Самгалдай бэсрэг бүжгэн жүжгийг тавьсан. Уг бүжгэн жүжиг маань Самгалдай хэмээх уулын домгоос сэдэвлэсэн бүтээл. Миний хувьд өөрөө судалгааг нь хийж, зохиолоо бичсэн.
Одоо оюуны өмчийн эрхээ баталгаажуулахаар ажиллаж байна. Орос, Монголын хилтэй холбоотой сонирхолтой домог бий. Цаашид үүнийгээ тайзны томоохон бүтээл болгон өргөжүүлэх хүсэлтэй. Судалгааны түвшинд ч мөн адил.
-Нийгэмдээ үлгэр дуурайл болсон, өөрийн гэсэн орон зайг бүтээж яваа залуу хүний хувьд залууст хандаж юу гэж хэлэх вэ?
-Монгол хүн байгаасай гэж хүсдэг. Монгол хүн, харь хүн хоёр юугаараа ялгаатай вэ гэхээр яс цусаараа, яс цусанд байгаа өв соёл, сэтгэлгээгээрээ ялгаатай. Зөвхөн бүжиг гэж туйлширч байгаа юм биш. Морин хуур, уртын дуунаас эхлээд бидэнд хайрлаж дээдлэх ёстой, түгээх ёстой маш олон өв соёл байна.
Эзэнгүй эх нутаг байгаад үнэ цэнгүй шүү дээ. Монголын үнэ цэн нь өөрөө монгол хүн гэж боддог. Эх орныхоо төлөө энд тэнд очиж жагсахаас илүү жинхэнэ монгол хүнд оршиж байдаг тэр бүх зүйлсийг сурч, өөрийгөө хөгжүүлээсэй гэж хүсэх байна.
Т.Намуунболор
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ