Нэрт яруу найрагч Б.Явуухулангийн "Би хаана төрөө вэ" шүлэгт
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны үе дамжсан домогт
Хүчирхэг дээдсийн нутагт мандсан хувьсгалын дөлөнд
Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон

гэсэн мөртүүд бий. Гэтэл энэ бадгийн ХУВЬСГАЛЫН гэсэн үгийг ардчиллын гэдэг үгээр сольж, хүүхдүүдэд буруу үг чээжлүүлж байгааг УИХ-ын гишүүн асан Г.Уянга нүүр номондоо сэрэмжлүүлжээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн 93-р сургуулийн багш нар дээрх алдааг анхлан анзаарчээ. Уран зохиолын хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс хассан тул тус сургууль сурагчдадаа монголын нэрт яруу найрагчдын шүлгүүдийг чээжлүүлдэг уламжлалтай юм байна. II ангийнханд Б.Явуухулангийн "Би хаана төрөө вэ", IV ангийнханд П.Бадарчийн "Есөн эрдэнийн орон", V ангид нь Д.Нацагдоржийн "Миний нутаг" шүлгийг цээжлүүлдэг уламжлалтай аж.
“ХХ зууны утга зохиолын дээж суварга”-д “Би хаана төрөө вэ” шүлгийг хэвлэхдээ сормуус гэхийг сормос, хилэн гэхийг хэлэн гэж буруу бичсэнийг мөн л багш нар олсон байна.
Уран зохиолын албан ёсны сурах бичиггүй болсон багш нар цахим орчноос шүлгүүдийг хуулбарлахад дээрх алдаа байжээ. Бид цахим орчинд хайлт хийхэд dailynews.mn, urlag.mn хуудсанд дээрх алдааг давтжээ. Харин бийрбэх цахим хуудсанд шүлгийг зөв нийтэлсэн байв.