Нийслэлийн Баянзүрх дүүргийн 133-р сургуулийн сурагчдын эцэг эхчүүд сургуулийн даац хэтэрч, олон ээлжээр хичээллэж буйг эсэргүүцэн өнөөдөр Сүхбаатарын талбайд жагссан. Энэ талаар тодруулахаар бид "Дүнжингарав" худалдааны төвийн урд талд байрлах 133-р сургуулийг зорилоо.
2019 оны аравдугаар сарын 14. Үдийн 12 цагийн үед бид 133-р сургуулийн үүдэнд ирлээ. Сургуулийн хаалганы дээд талд "Mongol Aspiration Internaional Laboratory School" гэсэн бичиг байх бол баруун дээд хананд Монгол бичгээр "Монгол тэмүүлэл лаборатори сургууль", түүний дор 133-р сургууль хэмээн бичсэн байх юм.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургууль нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2017 оны зургаадугаар сарын 28-ны өдөр байгуулагдан мөн оны есдүгээр сарын 22-нд нээлтээ хийсэн. Одоогоор 74 багш ажилтантай, 1637 сурагч суралцаж байгаа ба нэг ангид дунджаар 38 сурагч, хамгийн ихдээ 48 сурагч хичээллэж байгаа аж.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 133-р сургуулийн захирал С.Дэжидсүрэн "Манай сургууль нь "Монгол тэмүүлэл" лаборатори сургуулийн 1, 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоо гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. 43 анги бүлэг, 15 танхимтай учраас аргагүй ээлжийн асуудал яригдаж буй.
Бага ангийн сурагчдын цагийн ачаалал ахлах ангийн сурагчдыг бодвол бага байдаг учраас дөрвөн ээлжээр хичээллүүлж байна. Нэг, хоёрдугаар ангийн нэг цагийн хичээл стандартын дагуу 35 минутаар ордог. Харин ахлах, дунд ангийнхан өдөрт ачаалах хичээлийн цаг нь их байдаг учраас 2-3 ээлжээр хичээллэдэг.
Уг нь энэ асуудлыг өнөө маргаашгүй шийдчихмээр л байна. Гэвч "Монгол тэмүүлэл" лаборатори сургууль манай хоёрын аль нэг нь өөр байранд орж байж л шийдэгдэнэ. Сайдын тушаал гарсан, "Монгол тэмүүлэл" лаборатори сургуулийг нүүлгэх байр суурьтай байна. Учир нь тус сургууль нь ахлах сургууль бөгөөд хүүхдийн тоо харьцангуй цөөн юм.
"Монгол тэмүүлэл" лаборатори сургуулийн нүүж очих байр нь олон улсын стандарт, шаардлагыг хангасан байх ёстой. Гэвч тэрхүү объект нь стандарт хангаагүй заавал засвар хийх шаардлагатай байгаа ба төсөв мөнгөний асуудал байгаа болохоор удаад байх шиг байна" гэв.
Тус сургууль нь нэгдүгээр давхарт 36.44-46.17 м2 талбайтай 2, 66 м2 талбайтай 4, стандарт бус 58 м2 талбайтай 1 анги, хоёрдугаар давхарт 36.44-46.17 м2 талбайтай 2, 66 м2 талбайтай 4, гурван давхарт 49.7-66 м2 талбайтай 2, нийт 15 ангитай. Нэг давхарт байрлах 58 м2 талбайтай стандарт бус анги нь өмнө коридор байсан бөгөөд анги танхим хүрэлцэхгүй байсан тул ийнхүү хичээлийн танхим болгон тохижуулжээ.
Эцэг эхчүүдийн зөвлөл болоод захирлын хэлсэнчлэн багш нарын өрөөгүйн улмаас сургуулийн багш нар нэг давхрын коридорт ширээ тавин сууж ажлаа гүйцэтгэж байлаа. Мөн албан өрөө хүрэлцдэггүйн улмаас сургуулийн захирал, нарийн бичигтэйгээ хамт нэг өрөөг хуваан сууж байгаа аж.
Сургуулийн хоёр давхарт 18 м2 талбайд хаалт хийж Нийгмийн ажилтанд өрөө гаргасан ба нэг давхрын шатны дор үйлчлэгч ажилчид нь байрладаг байна. Мөн зарим жижиг анги танхимын агааржуулалт муу учраас сурагчид өвчлөх эрсдэл өндөр байдаг гэдгийг багш нар ярьж байв.
133-р сургуулийн багш нарын төлөөлөл "Нэг ангид дөрвөн ээлжээр хичээллэж байгаа нь хүүхдүүдийн сурах нөхцөл болоод эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж байна. Багш нарын өрөө байхгүй тул ийнхүү коридорт сууж ажиллаж байгаа ч хүүхдүүддээ бүрэн гүйцэд мэдлэг боловсрол олгохын тулд байгаа бололцоогоо ашиглан ажиллаж байна даа. Олон ээлжтэй, ачаалал ихтэй үед хүүхдүүдэд хичээлээ амжиж заана гэдэг хэцүү. Ерөнхий онол мэдлэгээ л өгч амжих ба практик, дадлагын цаг гаргах анги танхим байхгүй тул бие даалт болгож, гэрийн даалгаварт нь өгч байна" хэмээв.
Сургуулийн хүчин чадлын даац хэтэрснээс гадна багшийн хөгжлийн төв, номын сан, кабинет, лаборатори, урлагийн заал, архивын өрөө, 6 настнуудын ариун цэврийн өрөө зэрэг сургалтын материаллаг баазгүй бөгөөд сонгон, секц, дугуйлан хичээллэх нөхцөлгүй аж.
Иймээс сурагчид сургуулийн хоолны газар суун хичээлээ хийж байгаа дүр зураг ажиглагдлаа. 133-р сургууль цаашид хэвийн ажиллахын тулд нэмж 8 анги танхим хэрэгтэй юм.
Шинэ байранд нүүх эсэх асуудлаар "Монгол тэмүүлэл" сургуулиас тодруулахаар орсон боловч захирал нь эзгүй, Сургалтын менежер нь мэдээлэл өгөхөөс татгалзав.
БСШУС-ын сайдын 2017 оны есдүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар энэхүү сургуулийн барилгыг "Монгол тэмүүлэл" сургуульд шилжүүлсэн ба 1, 2 давхарт нь 133-р сургуулийг үйл ажиллагаагаа явуулна хэмээн заасан байна. Уг тушаалд бичсэнээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах тус сургуулийн байр нь 640 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд даац нь 2-3 дахин хэтрээд байгаа юм.