gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.09
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын “Маркетеруудын өдөр”-ийн баярын мэнд хүргэе

Бизнес
2019-10-21
5
Twitter logo

Дэлхийн хөгжлийг хурдасгаж, өнөөгийн түвшинд хүргэсэн хүчин зүйлсийн нэгд МАРКЕТИНГ-ийн салбар яах аргагүй багтана. Хүний оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, ур чадвараас урган гарсан бүхий л дэвшилтэт ажил, бүтээгдэхүүнийг маркетингийн салбар, маркетерууд л нэг тивээс нөгөө тивд, нэг улсаас нөгөө улсад сурталчлан дамжуулж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг шидтэй. Том зургаар нь харвал маркетингийн салбар дэлхийн эдийн засгийн хөшүүрэг бөгөөд шинжлэх ухааны нэг салбар болтлоо хөгжсөн.  Маркетингийн ажлын үр шимээр олон зуун компаниуд дэлхийн хэмжээний брэндүүд бий болгож зах зээлд нэвтрүүлж чадлаа. Ингээд бодохоор бид бүхний сорчлон хэрэглэж, худалдан авч байгаа бүхий л бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, сонголтууд нь маркетеруудын хийсэн ажлын үр дүн юм. Харин хэр сайн маркетинг, хэр сайн маркетер вэ гэдэг нь тухайн байгууллагын зах зээлд эзэлж байгаа байр суурь, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр хүнд, ашиг орлогоор тодорхойлогддог нь нууц биш.  

Монгол улсад маркетингийн салбарын  хөгжлийн эхэн үед бизнесийн байгууллагууд маркетингийг реклам хийж түүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээгээд бараа үйлчилгээгээ зарж борлуулах үйл явц гэж ойлгодог байлаа. Гэтэл маркетинг бизнесийн байгууллагын амин чухал нөөц бөгөөд байгууллага ашиг орлоготой байх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх, зах зээл дээр нэр хүнд, ялгарлаа бий болгох чухал менежментийн арга хэрэгслүүдийн нэг юм. Энэ андуу ойлголтыг өөрчлөх, маркетер хүний ажлын байран дээрх үнэлэмжийг нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” ТББ-ын зүгээс 2013 оноос хойш  Монголын “Маркетеруудын Өдөр”-ийг санаачлан 7 дахь жилдээ зохион байгуулж байна.  Үүний үр дүнд 2018 оны 10-р сарын 31-ны өдрийн Монгол Улсын засгийн газрын 334-р тогтоолоор жил бүрийн 10-р сарын 20-ны өдрийг Монголын “Маркетеруудын өдөр” болгон тэмдэглэж байхыг баталсан. 

Маркетингийн салбарыг хөгжүүлэх, мэргэжилтэнийг бэлтгэх, чадавхижуулах, туршлага солилцох чиглэлд олон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, маркетеруудын хөдөлмөр зүтгэл, тасралтгүй үйл ажиллагааны үр дүнд өнөөдөр бизнесийн томоохон компаниудаас эхлээд дөнгөж бизнесээ эхлүүлж байгаа гарааны компани хүртэл маркетингдаа анхааран ажиллаж бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээл дээр зөв байршуулах, үнэ цэнэ бүхий брэнд үүсгэх тал дээр анхааран ажиллах болсон. Үүний нөлөөгөөр Монголд дотоодын брэндүүд чанаржиж, хүчээ авч дэлхийд өрсөлдсөн, өрсөлдөх чадвартай брэндүүд олноороо төрөн гарч байна. 

Харин хурдацтай хөгжиж буй технологи, өөрчлөгдөн хувьсаж буй нийгмийг даган маркетингийн ертөнц цаг үргэлж хувьсан шинэчлэгдэж байгаа нь өнөөгийн маркетеруудын өмнө сорилт болж байна. Өөрсдийн хэрэглэгчдийн зан төлөвийг дөнгөж ойлгож эхэлж байтал дахин шинэ технологи, шинэ трэнд гарч ирж, түүнийгээ дагаад “customer's behavior” буюу хэрэглэгчийн зан төлөв дахиад л өөрчлөгдөх нь бий. Зарим мэргэжилтнүүд маркетинг улам бүр төвөгтэй болж байгаа гэж тодорхойлох болсон. Орчин үеийн Монголын маркетерууд улам илүү чадавхижих, хэрэглэгчийг соронз мэт татах бүтээлч ажлууд бий болгох, технологи сайн ашигладаг байх хэрэгцээ шаардлага үүсэж байна. Энэ бүхний цаана Монгол улс дэлхийн хэмжээний брэнд бий болгох, цаашлаад дэлхий Монголыг юу гэж харах вэ гэдэг нь манай маркетеруудын ур ухаан, авъяас чадвараас ихээхэн шалтгаалах юм.  

Эцэст нь хэлэхэд, Монгол маркетерууд эх орныхоо хөгжлийн нэг түлхүүр нь юм. Үе, үеийн маркетерууд, салбарын хамтран зүтгэгчид, мэргэжлийн байгууллагууд, холбоодууддаа Монголын “Маркетеруудын өдөр”-ийн баярын мэнд хүргэж, Монгол Улсын хөгжлийн зүтгүүрт хүч нэмэх их үйлсэд нь амжилт хүсье.  

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МАРКЕТИНГИЙН ХОЛБОО 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан