-Үзэл бодол-
Одоогоос хоёр сарын өмнө ашиг сонирхлын зөрчилтэй УИХ-ын даргыг чөлөөлөх хүртэл 40 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын чуулганы индрийн урд мэдэгдэж байв.
Эдгээр таван гишүүнийг өмнөө барьсан ч ардаа 40 “цэрэгтэй” тэмцэл хоёр удаагийн жагсаал, гэр суулт, өнгөрсөн баасан гарагаас эхэлсэн 11 хүний өлсгөлөн гээд улам ширүүссэн.
Экс УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад нь ганзага нийлүүлэн нөхөрлөж явсан Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүдийн шударга ёсны төлөөх тэмцэл эхний үр дүнгээ өгч, мягмар гарагт М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Тэд цаашид ЖДҮХС болон бусад сангуудыг зээлийг нягтална гэдгээ хэлсэн юм. Тодруулбал, УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсний дараа Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын гишүүд өөрсдөдөө давуу байдал үүсгэвэл энэ нь эрүүгийн ял, хэрэг болж хувирдгийг ойлгосон байх. Бид тэмцлээ зогсоохгүй. Цаашдаа ЖДҮХС болон бусад сангуудтай холбоотой эх үндэс хаанаас тавигдав гэдгийг ч мөн асуудал болгон гаргана. Энэ асуудлаар бид нийтийн сонсгол зохион байгуулна” хэмээн мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн ЖДҮ-тэй нэр холбогдсон албан тушаалтнуудад шат шатанд нь хариуцлага тооцох, нэр холбогдсон гишүүдийг ёс зүйн хороогоор оруулж, хариуцлага тооцохыг шаардсан. Хачирхалтай нь Засгийн газрыг огцруулах талаар санал хураалтад тэрбээр эсрэг кноп дарсан юм. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон Засгийн газрын гишүүдийг хамгаалж үлдсэн хүн нь тэр өөрөө. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар ч ЖДҮчдийн Засгийн газрыг авч үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэгэхээр ЖДҮ-тэй үнэхээр тэмцэх үү гэдэг нь эргэлзээтэй.

УИХ-ын нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ч ЖДҮХС-тай холбоотойгоор хөндсөн. Хэргийг шалгахад бүрэн эрх нь саад болоод байна гэж Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан хэлсээр байтал олноороо өмнө нь Б.Батзоригийг, дараа нь Г.Солтан, Л.Энхболд, А.Ундармаа, Д.Дамба-Очир нарыг аваад үлдчихсэн, шударга бус явдалтай тэмцэгч таван гишүүн цаашид хэрхэн тэмцэхийг харах л үлдлээ.
“Жижиг” албан тушаалтнуудыг бол няслаад явуулж чадаад байгаа хэр нь бараг адилхан нөхцөлд байгаа гишүүдээ тэврээд үлдэж байгаагийн ард ямар нэг тохироо байна гэх хардлага бий. Шударга ёсны төлөө, ашиг сонирхлын зөрчилтэй ЖДҮчдэд хариуцлага хүлээлгэхийн тулд яг саяных шигээ тэмцээрэй тэмцэгч гишүүд ээ.

ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВСАН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД
Дараах өндөр албан тушаалтнууд өөрсдийнх нь хамаарал бүхий этгээдүүд зээл авсан гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярилцлага өгсөн билээ. Үүнд:
| № |
УИХ-ЫН ГИШҮҮН: |
ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ |
ЗЭЭЛ АВСАН КОМПАНИ |
ХАМААРАЛ |
ӨГСӨН ТАЙЛБАР |
Хүлээсэн хариуцлага |
| 1. |
Н.Оюундарь |
800 сая |
“Рэд стар клуб” ХХК |
Хүү |
“Манай хүүгийн компани. Буцаагаад төлчихнө” |
Байхгүй |
| 2. |
Н.Учрал |
950 сая |
“Хүннү” ХХК |
Аав |
“Манай аавын компани. Буцаагаад төлчихнө” |
Байхгүй |
| 3. |
Ж.Энхбаяр |
1,9 тэрбум |
“Газар буудай” ХХК |
Дүү |
ЖДҮХС-аас зээл авч бухимдуулсанд уучлаарай. |
Байхгүй |
| 4. |
Б.Батзориг /ХХАХҮ сайд/ |
3 тэрбум |
“Тээвэр ачлал” ХХК “Наму дэвжих” ХХК |
Эхнэр |
“Надад болон манай эхнэрт тийм компани байхгүй. Гүтгэлэг. Хэнийх ч юм мэдэхгүй” “Ээжээсээ, монголын ард түмнээс уучлалт гуйя” |
Сайдаас огцорсон |
| 5. |
Х.Болорчулуун |
950 сая |
“Дорнод гурил” ХХК |
ХОМ-т тусгаснаар өөрийн эзэмшлийнх |
Би тэр компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй. |
Байхгүй. |
| 6. |
Г.Солтан |
950 сая |
“Монгол шаазан” ХХК |
ХОМ-т тусгаснаар өөрийн эзэмшлийнх |
Би зээл авахад нөлөөлөөгүй болохоор уучлалт гуйхгүй. |
Байхгүй. |
| 7. |
Я.Содбаатар |
2 тэрбум |
“Эпато анарваан” ХХК “Ти Си Эм” ХХК |
ХОМ-т тусгаснаар өөрийн эзэмшлийнх |
“Манай эхнэр найзуудтайгаа нийлж байгуулсан юм билээ. Эхнэр маань үйл ажиллагаанд нь оролцохгүй удаж байгаа. Компаниас нь асуу” |
Байхгүй. |
| 8. |
О.Батнасан |
950 сая |
Топкондитер ХХК |
Дүү |
“Монгол Улсад хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Зээлээ графикийнх нь дагуу төлнө” |
Байхгүй. |
| 9. |
Б.Ундармаа |
700 сая |
“Доктор МЭИК” ХХК, |
Хувьцаа эзэмшигч |
Ташаа мэдээлэл. Би ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Залуучууд өөрсдөө төсөл бичиж оролцож, 700 сая төгрөг авсан. |
Байхгүй. |
| 10. |
Г.Тэмүүлэн |
700 сая |
“Спа цогцолбор” ХХК |
Ээж |
Тайлбар байхгүй. |
Байхгүй. |
| 11. |
Б.Наранхүү, Б.Саранчимэг |
800 сая |
“Сингапурхэльткейр сентр ХХК” |
Дүү |
“Төлчихнө. Хүн чинь дэргэдээ байгаа эрдэнээ анзаардаггүй юм байна” |
Байхгүй. |
| 12. |
А.Сүхбат |
800 сая |
“Түгээмэлтүмэнхишиг” ХХК |
Дүүгийн эхнэр |
“Баримтаа гаргаж ирээд, нотолгоотой юм ярь” |
Байхгүй. |
| 13. |
Б.Баттөмөр |
300 сая |
“Мондем” ХХК |
80% эзэмшдэг |
Байхгүй. |
Байхгүй. |
| 14. |
У.Хүрэлсүх |
1,3 тэрбум |
“Жаргалант мах импекс” |
Дүү нь болох У.Давхарбаяр |
Би хэзээ ч өөрийн хамаарал бүхий хувийн компани, ах, дүү, хамаатан, садандаа ЖДҮ-гээс зээл авч өгье гэж бичиг явуулж байгаагүй. Тэгж үзээгүй. Надад тийм тохиолдол байхгүй |
Байхгүй. |
| БУСАД ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД |
| 1. |
Ш.Лхамсүрэн /Барилга, хот байгуулалтын дэд сайд/ |
450 сая |
Дархан мах корпораци ХХК |
Хувьцаа эзэмшигчээс хасагдсан. |
“Би хувийн хэвшилдээ ажиллахгүй 2-3 жил болж байгаа. 2500 хувьцаагаа буцаагаад өгчихсөн. |
Ажлаас нь чөлөөлсөн |
| 2. |
Д.Хүрэлбаатар / Монгол Улсын ерөнхий аудитор/ |
750 сая |
“Цэн стар” ХХК |
Эхнэр |
Иргэдийн шаардлагыг хүндэтгэлтэй ойлгож, хүлээн авч байна. Хуулийн дагуу шалгаад, гэм бурууг нь тогтоох байх” |
Албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. |
| 3 |
Д.Амарбаясгалан /МАН-ын ЕНБД/ |
375 сая |
“Тайшир Өргөө” ХХК |
Хамаарал бүхий этгээд |
Байхгүй. |
Байхгүй. |
| 4. |
П.Батчимэг / НИТХ-ын төлөөлөгч/ |
500 сая |
“Бат ган агро” ХХК |
Хамаарал бүхий этгээд |
Байхгүй. |
Байхгүй. |
| 5. |
Ц.Ням-Осор /Төрийн өмчийн газар одоогийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга/ |
500 сая |
"Хос-Эрхэс" ХХК |
ХОМ-тээ дурьдсанаар өөрийн эзэмшдэг компани нь |
Зээл авсан нь үнэн. Үйлдвэрээ өргөтгөх шалтгаанаар авсан. Ийм буруу мэдээлэл болно гэж бодоогүй. Ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгье. |
Ажлаас нь чөлөөлсөн. |
| 6. |
Б.Амгаланбаатар /Ерөнхий прокурорын орлогч/ |
500 сая |
"Цаст согоот" ХХК |

Д.Баярсайхан УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал |
3,3 тэрбум |
Баяр плант ХААБ ХХК, Капиталфактори, Эм Эм Жи капитал |
ХОМ-тээ дурьдсанаар өөрийн эзэмшдэг |
Байхгүй. |
Ажлаас нь чөлөөлсөн. |
| 8. |
Ж.Цэсэн / Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга / |
|
“Дөлгөөн оргил” ХХК |
Нөхөр |
Байхгүй. |
Ажлаас нь чөлөөлсөн. |
| 9. |
Ц.Амарсанаа /"Барилгын хөгжлийн төв" Төрийн өмчит үйлдвэрийн газрын Гүйцэтгэх захирал/ |
680 сая |
“Их улс” ХХК |