“Оюу толгой” ХХК-ийн Гадаад харилцааны мэргэжилтэн Ёндонгийн Лхамаа Тайвантай хамт танин мэдэхүйн булангийн энэ удаагийн дугаарт хүндэт зочноор уригдан оролцлоо.
Өөрт оногдсон нөхцөл байдалтайгаа эвлэрээд суух биш өөрийн хүчин чармайлтыг бүрэн дайчилж, зүтгэж чадсан хүнд үр дүн заавал ирдэг гэж ярьсан нь хэн бүхний амьдралд хэрэгтэй зөвлөгөө мэт. Тэрээр Австралийн засгийн газрын тэтгэлэгт материалаа бүрдүүлж өгөөд татгалзсан хариу авсан ч гэсэн шантралгүй дахин боломжийг эрэлхийлж, АНУ-ын Хюберт Х.Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол улсаас шалгарч мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн билээ. Жижиг, том 4 тэтгэлэг авсан нь аз биш хичээл зүтгэл байсан юм.
Подкастыг сонсох боломжтой.
-Оюу Толгой компанитай хэрхэн холбогдсон бэ?
-Би Оюу Толгой компанид 2012 оны гуравдугаар сарын 29-нд ажилд орж байлаа. Өмнө нь төрийн байгууллага болох “Цагдаагийн академи”-д багшаар ажиллаж байсан. Цагдаагийн байгууллагад ажиллахаар цол ахиад л гоё мэдрэмж төрдөг. Яг үнэндээ ийм том олон улсын байгууллагад ажиллаж чадна гэсэн бодол байгаагүй. АНУ-д суралцсаны дараа өөрийгөө өөр түвшинд сорих хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн. Ингээд Оюу Толгой компанид дөрвөн удаа материал өгсний эцэст сургалтын мэргэжилтнээр ажилд орж байлаа.
-Ямар мэргэжлээр их сургуульд элсэн орсон бэ? 90-ээд оны шилжилтийн үед мэргэжлээ хэрхэн сонгож байв? Түүхээ хуваалцаж болох уу?
-Ямар мэргэжилтэй хүн болохоо сайн мэдэхгүй байсан. Энэ мэргэжлээр сураарай гээд зөвлөгөө өгөх хүн байгаагүй. Тухайн үед хуульч, эдийн засагч мэргэжил моодонд орсон байлаа. Манай үеийнхэн бөөнөөрөө хуйларч байсан болохоор дунд нь ороод л давхисан. Тоондоо гоц байгаагүй ч онц сурдаг хүүхэд байсан. Эдийн засагч болно гэдэгтээ бат итгэчихсэн байлаа. Тэр үед Монгол хэлний улсын олимпиадаас хүрэл медаль авсан юм. Байр эзэлсэн хүүхдүүдэд их сургуулийн урилга өгдөг. Надад МУИС, Багшийн дээд, нэг хувийн сургуулийнх гээд гурван урилга ирсэн. Эдийн засагч болох хүсэлтэй би МУИС-д шалгалт өгөөд тэнцээгүй. Тэнцээгүй нь ч болсон. Эдийн засаг одоо хийж байгаа ажилтай минь харьцуулахад надад аз жаргал, сэтгэл хангалуун байдал өгөх мэргэжил биш юм байна лээ. Хувь заяа намайг зөв тийшээ чиглүүлчихэж байгаа юм. Шалгалтдаа тэнцээгүй хүн чинь МУИС-ийн Монгол хэл соёлын сургуульд орж, үнэгүй суралцсан. Хэл шинжлэлийн мэргэжилтэй гэж ойлгож болно.
-1998 оноос тэтгэлэг гэдэг зүйлтэй холбогдсон гэж ойлгож болох уу? Өөрийнхөө авьяас, чадвараар дөрвөн жил үнэ төлбөргүй суралцсан байна шүү дээ.
-Өөр сонголт бага байсан. Олон хүүхдийг бүгдийг нь дээд сургуульд сургана гэдэг хэцүү. Ардчиллын шилжилтийн үед олон хүн ажилгүй болж байсны дотор манай аав, ээж ч байсан. Тэр хоёрыгоо хараад бид нар дараа болохгүй амьдрах хэрэгтэй, онц сурах хэрэгтэй юм байна гэж бодсон. Манай эгч, дүү нар ч гэсэн адилхан байр суурьтай. Нөхцөл байдал надад тэтгэлгээс өөр сонголтыг үлдээгээгүй. Цуцалтгүй хөдөлмөрлөх зам руу эргэж буцалтгүй хөтөлсөн.
-Оюутан цаг үеэ эргэн дурсаач. Тэр хугацаанд Монголын боловсролын систем хэр хөгжсөн байсан бэ? Одоогийн цаг үеэс юу нь ялгаатай байсан бол? Тухайн үед ямар боломжууд нээлттэй гарч ирж байсан бэ?
-Одоогийн цаг үетэй харьцуулахад боломж хязгаарлагдмал байсан. Гэхдээ байгаагүй гэж хэлж болохгүй. Оюутнууд хичээлээ маш сайн хийдэг байсан. Үеийнхэн сайн сураад эхлэхээр эрүүл өрсөлдөөн бий болж эхэлдэг. Хоорондоо хичээлээрээ өрсөлдөнө гэдэг чинь эрүүл үзэгдэл. Сайн боловсон хүчин бэлтгэгдэж гарсан гэж хэлж болно.
Сарын $20-ын тэтгэлгийг 10 сараар үржүүлээд амьдралдаа анх удаа $200 барьж үзсэн.
Тухайн үед хоёр дахь буюу мөнгөн тэтгэлэг гарч ирсэн. МУИС даяар онц сурсан 20 оюутанд өгдөг Японы тэтгэлэг байсан юм. Амьдралын боломжийг харгалзаж үзнэ. Сургуулийн захиргаанаас миний нэрийг өгсөн байв. Сарын $20-ын тэтгэлгийг 10 сараар үржүүлээд амьдралдаа анх удаа $200 барьж үзсэн. Том, шар цаасан дээр батламж гээд Япон ханзаар бичсэн байх шиг. $200-ыг ээждээ аваачиж өгөөд бахархах мэдрэмжийг хоёр дахь удаагаа авч байлаа.
Мөн МУИС-д хоёр жилд нэг удаа оюутан багшийг Япон руу солилцоогоор явуулдаг байсан. Англи, япон хэлээр шалгалт өгөөд тэнцсэн. Гуравдугаар курст байхдаа 2001 оны намар Японы Токиогийн гадаад хэл судлалын сургуульд суралцахаар явсан. Анх удаа гадаад явж үзсэн хэрэг.
-Гадаадад очоод төрсөн анхны сэтгэгдэл юу вэ? Суралцах хугацаанд бэрхшээлтэй зүйл юу байсан бол? Ямар зорилгыг тээж Монголдоо ирсэн бэ?
-Яг үнэнийг хэлэхэд би долоо хоног гэрээ санаад уйлсан. 19 настай байсан. Гадаад байтугай хөдөө ч тийм хол явж байгаагүй. Явахаасаа өмнө дөрвөн сар Япон хэл үзсэн байлаа. Монголд иртлээ уйлалтай биш дасаж эхэлсэн. Япон хүмүүсийн хөдөлмөрч байдал, бүтээн байгуулалт гээд олон зүйл харагдсан л даа. Тэр дундаас намайг өөрчилсөн нэг зүйл нь англи хэлний мэдлэг байсан. Би уг нь 5-10-р анги хүртлээ англи хэл үзсэн. Их сургуульд бас нөгөө л нэг арван жилийн англи хэлний дүрмээ давтаж үздэг дээ, тэр шугамаар явчихсан. Хэдэн дүрэм бөглөж онц авдгаа гайгүй англи хэлтэй болсон гэж андуурсан байлаа.
Англи хэлгүй бол гадаадад хүлээн зөвшөөрөгдөх тухай мөрөөдөөд ч хэрэггүй юм байна гэдгийг Япон улс надад ойлгуулсан.
Тал хичээл Япон, тал нь Англи хэл дээр явагддаг. Алийг нь ч ойлгохгүй. Яг үнэндээ ичгэвтэр санагдаж байсан. Эхэн үедээ хичээл дээр ээждээ захиа бичээд суучихдаг байсан. Хажууд сууж байсан оюутнууд миний дэвтэр рүү өнгийж хараад лекцийг агуу бичиж байна гэж боддог. Сүүлдээ мэдэхгүй үгээ сонсож бичиж авдаг болсон. Тухайн үед Алтангэрэлийн толь бичиг авч явдаг байлаа. Дараа нь ярианы утгыг ойлгож эхлэх үедээ Монгол руу буцах болсон. Англи хэлгүй бол гадаадад хүлээн зөвшөөрөгдөх тухай мөрөөдөөд ч хэрэггүй юм байна гэдгийг Япон улс надад ойлгуулсан юм. Тэр ойлголтыг яс махандаа шингээхийн тулд олон удаа ичгэвтэр байдалд орж байсан. Монголд буцаж ирээд МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийн англи хэлний оройн ангид элсэж ороод монгол хэлний ангитайгаа зэрэг төгссөн.
-Японд тэтгэлгээр суралцсан нь таны амьдралд ихээхэн хэмжээний нөлөө үзүүлжээ.
-Маш их нөлөө үзүүлсэн. Монголчууд толгой сайтай, шалгалтын үед хэдэн шөнө бэлдээд шалгалтаа амжилттай өгчихдөг. Энэ талаараа бахархаж ярьдаг. Бахархал биш юм байна лээ. Толгой сайтайдаа биш байхгүй юу. Ази оюутнуудыг анзаараад байхад хичээлээ нухаад хийгээд л байна. Заримдаа ойлгомжтой зүйл нухаад байгаа юм шиг харагддаг боловч бага багаар тархиндаа суулгаж өгдөг. Бид нар шалгалтын үеэр бүх хичээлээ уншаад бөөнөөр нь толгойдоо хийчихдэг. Шалгалтын дараа уншсан зүйл нь бөөнөөрөө гараад явчихдаг гэж манай сургалтын багш хэлж байсан. Хятад, Япон, Солонгос зэрэг Ази оюутнууд мэдлэгээ тархиндаа суулгаж өгдөг. Энэ тал дээр бид илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй юм шиг санагддаг. Сүүлд багш болсон хойноо эргэж бодсон бодол.
-Сургуулиа төгсөөд ямар ажилд орсон бэ?
-МУИС-ийг би онц дүнтэй төгссөн. Улаан диплом сугавчлаад явж байсан надад яг үнэндээ ажил олдоогүй. Багадаа хоёр жилийн ажлын туршлага шаардаж байсан. Яаж ажлын байр олох замаа мэдэхгүй явж байгаад ШУТИС-д нэг жил англи хэлний багшаар цагийн ажил хийсэн. Зургаан жил сурсан монгол хэл, шинжлэлийн мэргэжлээрээ нэг цаг ч ажиллаагүй. Сонсоход жаахан харамсалтай юм шиг. Тухайн үед дэмий мэргэжил эзэмшсэн байна гэсэн бодол төрдөг байлаа. Эргээд бодоход үгүй. Монгол хэл дээр материал бэлдэх, орчуулга хийхэд суурь болж өгдөг. Дараа нь Цагдаагийн академид англи хэлний багш болсон. Дүрэм заадаг л багш байсан. Зарим дүрмээ багш болсон хойноо ойлгож авах тохиолдол байсан. Хүнд заахын тулд өөрөө ойлгосон байх ёстой шүү дээ.
-Таны амьдралын эргэлтийн цэг юу байсан бэ?
-Эрдэм оройгүй гэж үг байдаг. Бид нар хэзээ ч суралцаж дуусахгүй. Миний мэдэж байгаа зүйл хязгаартай бол мэдэхгүй юм хязгааргүй. Тиймээс үргэлж суралц. Хүн болгонд суралцах зүйл байдаг. Цагдаагийн академи бусад их дээд сургуулиудаас онцлогтой. Есөн сарын 1-н гэхэд багш, оюутнууд парадаар жагсаж явдаг. Төгсөлтийн баяр ч сүр жавхлантай болдог. Монгол хүн болсных цэргийн жавхааг мэдэрч ажилладаг байсан. Хувцсыг нь өмссөн байхад л хүн эмх цэгцтэй, гоё харагддаг. Би цагдаагийн дэслэгч цол авсан. ЦЕГ-ын генералаас цолоо авч ёсолчхоод аав дээрээ очиж ёсолж байсан. Манай аав надаар маш их бахархсан. Цэргийн хүн болохоор шууд уйлсан. Аав, ээжийн хувьд үр хүүхэд нь сайн явахаас илүү сайхан зүйл гэж юу байхав.
Ажиллаад амжилттай явж буй хүмүүсээс өөрийгөө дандаа нэг, хоёр алхмын хойно явж байгаа гэж мэдэрдэг.
Цагдаагийн академид ажиллаж байхдаа хоёр дахь хүүхдээ гаргаад гэртээ сууж эхэллээ. Үр хүүхдээ хараад жаргалтай байх юм шиг санагдах боловч тэр эмэгтэй хүний дотор олон зүйл өрнөдөг. Ажиллаад амжилттай явж буй хүмүүсээс өөрийгөө дандаа нэг, хоёр алхмын хойно явж байгаа гэж мэдэрдэг. Өдөржин гэрийн ажилтай зууралдана. Өөрийгөө хөгжүүлэх боломж бага болно. Яахын аргагүй тийм мэдрэмж төрдөг юм байна лээ. Сурсан англи хэлний хэдэн дүрмээ ч мартаж байгаа юм шиг санагддаг болсон. Төрийн албан хаагч яг үнэнийг хэлэхэд цалин багатай. Би цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа олон шинэ хувцас авч үзээгүй. Цагдаагийн дүрэмт хувцасны буянаар нэлээд хэдэн жил явсан. Сайхан цолтой нөхөр ажлаа хийгээд л явдаг. Манай нөхөр чинь бас төрийн албан хаагч. Цалингаа амьдралдаа хүргээд явдаг жирийн айлуудын нэг байсан. Гэртээ нэг нь суучихаар санхүүгийн байдал хүндрээд эхэлж байгаа юм л даа. Нөхрөөс санхүүгийн хараат болчихно. Дөрвөн ам бүлээ тэжээх гээд л хөдөлмөрлөж байгаа шүү дээ. Автобусны мөнгөгүй байх үе олон гарч байсан. Цагдаагийн үнэмлэхээ үзүүлээд үнэгүй явдаг байлаа. Удаан ийм байдалтай явахаар хүнд юм бодогддог. Яаж өөрийгөө сайжруулах вэ зэргээр арга зам хайж эхэлнэ.
Тэр үед түүх маань Цэрмаа гэж эгчтэй холбогдсон. Цэрмаа эгч МУИС-ийн англи хэлний оройн ангид надтай хамт сурдаг байсан юм. Би тухайн үед Японд тэтгэлгээр нэг жил сурсан гэдгээ ярьж байсан. Цэрмаа эгч “Би бас гадаадад сурмаар байна. Японы засгийн газрын тэтгэлэгт материалаа илгээхэд ганцхан жил дутуу байна. Энэ нэг жилийг алдаж болохгүй” гэж хэлж байсан. Бид хоёр сургуулиа төгссөний дараа гудамжинд таарлаа. Цэрмаа эгч Японы засгийн газрын тэтгэлэгт бэлдээд авчихсан байсан. Бахархалтай санагдлаа.
Шалгалтдаа бэлддэг баатар хамгийн эхний унших дасгалыг хийж үзсэн чинь 40 онооноос гурван оноо аваад нэлээн сэтгэлээр унасан.
Богино хугацааг яаж ашигладгийг миний нүдэн дээр харуулсан. Японд магистр сураад эргэж ирэхэд нь дахиад гудамжинд тааралдсан. Гэртээ хоёр дахь хүүхдээ хараад олон зүйл мэдэрч байсан үе таарсан л даа. “Танаас л зөвлөгөө авмаар байна. Гадаадад тэтгэлгээр суралцмаар байна. Танайд нэг очно” гэж яриад утасны дугаараа солилцсон юм. Би ч өдөр тутмын ажилдаа зууралдаад таг мартчихсан явж байлаа. Нэг өдөр Цэрмаа эгч залгаад “Эгч нь уулзаж амжихааргүй боллоо. Яг одоо нисэх буудал дээр байна. Австралийн засгийн газрын тэтгэлэгт тэнцээд докторт сурахаар явлаа” гэж хэлсэн. Энэ өгүүлбэр миний амьдралын эргэлтийн цэгийг эхлүүлсэн. Хүн чадаж байхад би яагаад чадахгүй байгаа юм бэ гээд маш олон бодол үлдээсэн. Гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй. Олон асуултын тэмдэг дунд дунд намайг орхисон.
Нөхрөө гуйж байгаад гэртээ интернет тавиулсан. Хадмууд хуучин компьютэрээ өгсөн санагдаж байна. 2000-аад оны үе байсан болохоор мэдээлэл ч хомс байлаа. Өөрөө ч яаж хайх учраа олохгүй байв. Цэрмаа эгчээс имэйлээр тэтгэлгийн тухай ерөнхий мэдээлэл аваад судалж эхэлсэн. Төрийн албан хаагчийн ангиллаар тэтгэлэгт хамрагдах гэж оролдсон. IELTS-ийн 6.5 оноо авбал материалаа өгөх боломж бүрдэнэ. Тэр үед хүүхэд гаргасан ээжүүдэд улсаас мөнгө өгдөг байлаа. 2-3 сарын мөнгөө бөөгнүүлж аваад баяждаг байлаа ш тээ. Ихэвчлэн ном авдаг байсан. Урт цагаанаас IELTS-ийн “Cambridge” 1, 2 номыг нийлүүлээд 10 мянган төгрөгөөр авлаа. Шалгалтдаа бэлддэг баатар хамгийн эхний унших дасгалыг хийж үзсэн чинь 40 онооноос гурван оноо аваад нэлээн сэтгэлээр унасан. 1 нь их хүнд 6 нь хөнгөхөн санагдаж билээ. Сайжирсан байх магадлалтай. Үлдсэнийг нь мөнгө зээлж авсны дараа нам сууж байгаад 7-ууланг нь хийсэн. Хүүхэдтэй гэртээ байгаа хүн чинь гэр орны ажилтай давхцаад өдөр бэлдэх боломж бага. Шөнө эсвэл үүрээр сууж шалгалтдаа бэлдэх боломж надад үлдсэн. Гурван сарыг зарцуулсан. Нэг сар суухад л хүнд дадал сууж өгдөг юм байна лээ.
Шөнө эсвэл үүрээр сууж шалгалтдаа бэлдэх боломж надад үлдсэн.
Манай дүү шалгалтын мөнгийг төлөхөөр болсон. Би алдах эрхгүй болсон. Нэгт надад $160 дахиж олдохгүй, хоёрт би дахиж олон шөнө сууж чадахгүй хаширсан. Унших, бичих, сонсох гурван чадварыг ганцаараа бэлдээд сайжруулж болдог юм байна лээ. Ярих чадвар хамгийн хүндрэлтэй байсан. Шалгалтын хариу 10 хоногийн дараа гарахад бичих, унших, сонсох чадварт боломжийн, ярианы шалгалтад 5.5 оноо авсан байлаа. Тэтгэлгийн шалгуурын хувьд бүх чадвар дээр 6-гаас доошгүй оноо авах байв. Эмэгтэй хүн чинь нулимсаа бөмбөрүүлээд л уйлсан. Гэхдээ төрийн албан хаагч байхын давуу тал нь дундаж оноо 6 байхад Австралийн засгийн газрын тэтгэлэгт материалаа илгээх боломжтой байсан. Материалаа хамгийн сайнаараа бэлдээд өгсөн. Хариу ирээгүй. Намайг сонгоогүй гэсэн үг.
-Урам зоригийг үйлдэл болгоход юу нөлөөлж байсан бэ?
-Эргэлтийн цэг гэдэг үг хувьсгалын тохироо гэдэг үгтэй ойролцоо утгатай санагдаж байна. Аливаа зүйлийн тохироо бүрдэнэ гэж байдаг даа. Би санхүүгийн тийм нөхцөл байдалтай амьдармааргүй байсан. Үр хүүхдээ сайхан амьдруулмаар байна шүү дээ. Хүн ганц л амьдарна. Би автобусны мөнгөгүй хэдэн жил амьдрах юм бэ. Энэ нөхцөл байдал намайг бачимдуулж байсан. Учраа олохгүй үед ингэж болдог юм гэдгийг Цэрмаа эгч бодитоор харуулсан. Бүх зүйл болдог юм гэдэг итгэл найдварыг өгсөн. Ямар ч сонголт үлдээгүй. Заавал тэтгэлэгт хамрагдана гэдэг бодол төрсөн. Гудамжинд хоёр удаа таарсан хүн намайг хамгийн их хурцалсан. Миний хувьд хувьсгалын тохироо ийм замаар бүрдсэн. Аливаа зүйлээс урам зориг амархан авдаг төрлийн хүн л дээ. Гоё ном уншиж, кино үзэхээр нэг хэсэгтээ л урам зоригтой явдаг. Сайн, амжилттай явж байгаа хүмүүсийг харахаар сайхан мэдрэмж төрдөг. Атаархал биш. Ийм байх боломжтой шүү гэдгийг хүмүүс үйлдлээрээ үзүүлдэг.
-Австралийн засгийн газрын тэтгэлэгт тэнцээгүй гэсэн мэдээ авсны дараа юу бодогдсон бэ? Дараагийн үйлдэл юу байсан бол?
-Зүтгээд байгаа хүнийг бурхан хардаг. Хүнд сайн үйл хийвэл хариу нь заавал эргэж ирдэг. Хичээгээд байвал түүний үр дүн ч мөн буцаж ирнэ. Би үүнд 1000 хувь итгэдэг. Австралийн засгийн газрын тэтгэлгээс албан ёсоор хариу өгөөгүй ч аваагүйг нь шууд ойлгосон. Боловсрол зөвлөгөө мэдээллийн төвд ном аваад явж байгаад самбараас нь жижиг зарууд харсан. Тэр дотор АНУ-ын төрийн департментээс зарладаг Хюберт Х.Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөрийн зар байсан. Шалгуурыг нь уншсан чинь болж байна шүү. Материал хүлээн авах сүүлийн өдөр зарыг нь олж харлаа. Гэртээ давхиж очоод компьютэрээ нээгээд бичиж эхэллээ. Нэг тэтгэлэгт материалаа явуулсан гэдэг нь өөр тэтгэлэгт мэдээллээ хуулаад бичнэ гэсэн үг биш. Шалгуураа сайн харж байгаад эссэгээ өөрчилж бичлээ. Америкийн элчин хаахын даваан дээр хар хурдаараа очиж, материалаа өгсөн юм. 2009 оны наймдугаар сард АНУ-ын элчингээс залгаад “Та тэтгэлэгт тэнцлээ” гэсэн хариу өгсөн. Нэг алхам ойртлоо. “Надаас юу асууж болох вэ” гэдгийг нухацтай бодсон. Асуух магадлалтай зүйлүүдийг жагсаасны дараа англиар хариулж бичээд бүгдийг нь цээжилсэн. Шүлэг уншиж байгаа юм шиг хэдэн хоног давтсан.
Зүтгэсний эцэст хүссэнээ авна гэдэг хамгийн амттай.
Тэтгэлгийн ярилцлагад очихдоо цагдаагийн хувцсаа өмссөн. Гаднаа нэг л сайхан цагдаагийн хувцастай эмэгтэй, дотроо айж сандарч байсан. Ярилцлагын комисст таван хүн сууж байлаа. Миний бэлдсэн асуултуудыг асуусан. Таамаглаагүй асуултууд дотор нь байсан ч чадах хэмжээгээрээ хариулсан. Ярилцлага дуусахад нэг Америк “Цагдаагийн байгууллагаас анх удаа эмэгтэй хүн ярилцлагад орлоо. Чи зорилготой хүн байна” гэж хэлээд гар барьсан. Тэр үед тэнцсэн юм шиг мэдрэмж төрсөн.
Ярилцлагын шатанд тэнцлээ гэсэн хариу авсны дараа TOEFL-ийн шалгалт өгөх шаардлагатай боллоо. Тухайн үед ажилдаа эргэж орсон байсан тул бэлдэх цаг хомс. IELTS-д гурван сар бэлдсэн сууриараа шалгалтаа өгөөд 71 оноо авсан. Шалгуур нь яг л 71 оноо байсан юм. Ази, Номхон далайн орнуудын хэлний шалгуурт тэнцсэн хүмүүс материалаа онлайнаар явуулах дөрөв дэх шат үргэлжилсэн. Материалаа явуулсан чинь дахиад л таг болчихсон. Энэ нь материал өгсөн хүндээ их хэцүү. 2010 оны гуравдугаар сарын 1-нд имэйлээ шалгасан. АНУ-ын элчингийн имэйлийг нээхэд “Баяр хүргэе. Та Хюберт Х.Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөрт Монголоос шалгарсан хүмүүсийн нэг боллоо. Та Америкт сурахаар боллоо” гэсэн байсан. Тэнцсэн гэдэг хариу авах хамгийн гоё мэдрэмж. Жижиг, том нийлсэн дөрвөн тэтгэлэг авч байсан. Хүмүүс азтай гэж яриад байдаг. Үгүй. Хэрэв хэн нэгэн манай цонхыг ажигладаг гэж үзвэл тэр цонх 100 хоног шөнө бүр гэрэлтэй байж энэ тэтгэлгийг би авсан. Энэ бол аз биш хичээл зүтгэл байсан. Зүтгэсний эцэст түүнийгээ авна гэдэг хамгийн амттай.
2010 он зургаадугаар сарын 17-нд АНУ руу ниссэн. Энэ нь дөрвөн тэтгэлэг дотроос хамгийн том, хамгийн их юм ойлгуулсан, хамгийн их хөлс хүчийг шавхсан тэтгэлэг байсан. Би өөрийгөө АНУ-ын татвар төлөгчдөд өртэй гэж бодож явдаг. Тэр өрөө залуучуудад мэддэг, чаддаг зүйлээ хуваалцаж цайруулна. Монголын ирээдүй хойчид хэрэг болоорой гэж надад тэтгэлэг өгсөн. Надад шагнал болгож өгөөгүй.
-Олон улсын тэтгэлэг авахад ямар шалгуурууд байна вэ? Англи хэлнээс өөр ямар том босго байдаг талаар залуучуудад зөвлөгөө өгөөч.
-Англи хэлтэй л бол тэтгэлэг авна гэсэн үг биш. Өндөр оноотой хүмүүс олон байна. Интернетээр яаж тэр оноог худалдаж авах вэ гэдэг постууд харахаар дургүй хүрдэг. Хичээл зүтгэлээр олж авах юмыг худалдаж авна гэж байдаггүй юм. Хуураад авч болох ч гадаадад очсон хойноо тэр хүн өөрийгөө хэзээ ч хуурч чадахгүй.
Би тэтгэлэг авах гээд олон хүмүүсийн өмнө чичрээд сууж байхдаа энэ ширээний цаана суугаад ярилцлага авдаг хүн болох юмсан гэж боддог байсан. Хувь заяа намайг тэр ширээний ард 10 жилийн дараа суулгасан. Оюу Толгой компанийн гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 5 жил ажилласан. Хүүхдүүд тэтгэлэгт материалаа хайнга бэлдэж явуулдаг юм шиг санагддаг. Танихгүй хүн материалыг чинь уншаад энэ ямархуу хүн бэ гэдэг ерөнхий дүр зургийг олж харна. Цааснууд чиний тухай ихийг өгүүлнэ.
Хэн товойж гарч ирнэ, хэн өвөрмөц байна, тэр хүнийг л сонгоно.
Нэгт материалдаа анхаарал хандуулж, зөв бэлдэх хэрэгтэй. Тэтгэлэгт тэнцүүлэх шалтгааныг тодорхой гаргаж, өөрт байдаг давуу тал, өвөрмөц онцлогоо тактиктайгаар, зөв өнцгөөс бичих хэрэгтэй. Манайхан уянгын халил, шүлэглэсэн байдлыг их шингээдэг. Гадаадын тэтгэлэгт бол тэр шүлэглэсэн байдлыг ойлгохгүй. “Та хэн юм бэ”, “Тэтгэлэгт тэнцсэний дараа сурсан зүйлээ ашиглаж чадах уу” гэдгийг л харах гээд байна.
Хоёрт залуучууд ярилцлагад орохдоо өөрийгөө харуулах боломжоо алдаж байна. Асуултыг таамаглаж, өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Олон хүн өөдөөс харааж сууж байхад хэн ч сандарна. Бэлтгэсэн хүн чинь харьцангуй сандрал багатай. Багадаа цайны ганц, хоёр жишээтэй байх хэрэгтэй. Тэр нь хэд хэдэн асуултын хариулж болж чаддаг л байхгүй юу. Хүн болгонд унаж, босож байсан түүх бий. Өвдгөө шалбалчхаад яаж боссон бэ гэдгээ хүнд харуулах хэрэгтэй. Хэн товойж гарч ирнэ, хэн өвөрмөц байна, тэр хүнийг л сонгоно.
-Нууц биш бол таны дараагийн зорьж байгаа зүйл юу вэ? Хуваалцаж болох уу? Юунд хувь нэмэр оруулмаар байна?
-Би гурван хүүхдийн ээж. Ажлын хувьд өөрийгөө азтай байсан гэж хэлнэ. Их сургуульд байнга оюутнуудтай ажиллаж байсан. Дүрэм заадаг байсан ч тодорхой хэмжээнд сургаж байсан. Оюу Толгойд сургалтын мэргэжилтнээр ороод боловсролын гоё хөтөлбөрүүд дээр ажилласан. Энд байж болох хамгийн гоё хоёр албан тушаал дээр ажиллаад үзсэн хүн гэж бодож байна. Эхлээд таван жил хүүхдүүдэд тэтгэлэг олгох боломж гарч ирсэн бол одоо гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж байна. Гадаадын байгууллагатай Оюу Толгой компанийг хэрхэн холбохоос эхлээд ивээн тэтгэгч, хандивтай холбоотой ажил хийж байна.
Эерэг зүйл дээр ажиллаж байгаадаа талархалтай хандаж явдаг. Дотоод хүсэл мөрөөдөл маань ажилтайгаа нийлэхээр аз жаргалтай, 100 хувь сэтгэл хангалуун ажиллаж чаддаг юм байна. Авахаасаа илүү хүнд өгөх нь амттай. Өөрийнхөө чаддаг зүйлийг илүү олон хүнд, Оюу Толгойд байгаа сайн сайхан зүйлийг илүү олон компанид түгээх юмсан гэж боддог. Энэ бол миний хэрэгжүүлээд явж байгаа зүйл. Энэ бол бидний үүрэг. Урд ургасан чихнээс хойно ургасан эвэр урт гэж Монгол хэлний зүйр үг байна. Монгол улс маань өөр түвшинд очих ёстой. Боловсролоор дамжуулж шинэччилнэ. Үүнд жаахан ч гэсэн хувь нэмэр оруулах юмсан гэж бодож явдаг.
Монгол эмэгтэйчүүд чадалтай. Би хаана ч хэлнэ.
-Ярианы төгсгөлийг танд үлдээе.
-Би энэ жил “Уул уурхай дахь эмэгтэйчүүд” нэртэй сонирхолтой ТББ-д орсон. Эрчүүд давамгайлсан энэ салбарт эмэгтэйчүүд хүлээн зөвшөөрөгдөх нь нэг бодлын сорилт. Одоо үед олон эмэгтэйчүүд амжилттай ажиллаж, удирдах албан тушаалд томилогдож байна. Монгол эмэгтэйчүүд чадалтай. Би хаана ч хэлнэ. Хүн болгоны сурах арга барил өөр. Бид бүгд л адилхан чадвартай. Чаддаг зүйлээ хийхээс гадна өөрт байгаа чадамжаа улам их өсгөх хэрэгтэй гэж боддог. Эмэгтэйчүүд гэртээ хүүхдээ хараад суух ёстой гэдэгтэй санал нийлдэггүй. Аль завтай чадаж байгаа нь хийнэ. Эрэгтэй, эмэгтэй аль алинд нь хэцүү зүйл тохиолдоно. Гэхдээ эмэгтэйчүүдийн хувьд илүү их сорилт тулгардаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үр хүүхдээ өсгөх, гэр орон авч явах, ажлаа хийх зэргээр олон зүйл амжуулдаг нь үнэн. Энэ завсарт өөрийгөө хөгжүүлэх боломж үргэлж байдаг.
“Та дэлхийг өөрчилмөөр байгаа бол ганц бие байхдаа өөрчил. Гэр бүлтэй болчихвол зурагтынхаа сувгийг ч өөрчилж чадахгүй” гэсэн үг саяхан уншаад инээд хүрч байсан. Дараа нь бодол өөрчлөгдсөн. Нэг хэсэг АНУ-ын тэтгэлэгт бэлдэж, олон шөнө нойргүй хонож байсан. Хэрвээ би ганц бие байсан бол хэзээ ч тийм байдлаар суухгүй. Би гэр бүл, үр хүүхэдтэй болохоор илүү дайчин хандсан. Үргэлж боломж байдаг юм шүү. Та гэр бүлтэй бол оройтсон гэж бодох хэрэггүй. Гарт чинь үзэг, хажууд чинь ном, интернет байгаа тохиолдолд гадаадын тэтгэлэг хажууханд байна гэсэн үг. Тэнцдэггүй юм аа гэхэд заавал хүнд хэрэгтэй зүйл үлдээнэ. Эмэгтэйчүүд бидэнд боломж, оюуны чадамж байна. Өөрийнхөө бас гэр бүлийнхээ цаашлаад Монгол улсынхаа төлөө зүтгэх боломж бидний гарт байна гэж хэлмээр байна.