-Томилолтын тэмдэглэл-
Энэтхэг гэхээр хамгийн түрүүнд хүн бүрийн санаанд Таж Махал сүм буудаг. Дэлхийн долоон гайхамшгийн нэгт тооцогдох энэ байгууламжийг нүдээр үзэх хүсэл хүн бүрт байдаг.
Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа гурав дахь өдөрт Таж Махал бунханыг зорьсон юм. Агра хотод байрлах энэ бунхан руу Делигээс автобусаар 2 цаг хагас явж хүрсэн юм. Ерөнхийлөгчийг дагалдан төр, хувийн хэвшлийн 90 орчим хүн айлчлалын багт багтсан. Биднийг очиход жирийн үед жуулчдын хөлд дарагдаж, хөл хөдөлгөөн ихтэй байдаг бунхны эргэн тойрон нам гүм байв. Монголын баг төлөөлөгчдийг тав тухтай угтахын тулд жуулчдыг оруулаагүй аж. Иймд бунхан хүрэх замд эгнэсэн, бэлэг дурсгал худалддаг зарим дэлгүүр хаалттай байв.
Таж махал бунхан “Их Моголын үеийн урлагийн гайхамшиг, уран барилгын үнэт өв. Дэлхийд гайхагдах сод бүтээлийн нэг” хэмээн Дэлхийн биет өвийн жагсаалтад үнэлэн бичжээ.
Хэдий Энэтхэгт намар болж, өдөртөө 30 хэм халан, цаг агаар харьцангуй сэрүүссэн ч хүйтэн нутгийн Монголчууд бидэнд халуун бүгчим гэж жигтэйхэн. Харин Таж Махалыг үзэхээр ирэхэд халуун нар шарсангүй. Зөөлөн бороотой байсанд бүгд л ихэд бэлэгшээн баярлацгаав. Учир нь аагим халуунд гадаа удаан байх нь эрсдэлтэй тул Таж Махалын гадаа саатаж, наранд зогсож болохгүйг зохион байгуулагчид анхааруулж байсан юм.
Түүх сөхвөл Таж махалын бунханг 1526-1858 оны хооронд Энэтхэгийг захирсан Их Моголын эзэнт гүрний үед байгуулжээ. Моголын угсаа залгамжилсан, тавдугаар хаан Шах Жахан хайртай хатан Мумтаз Махалд зориулан бунхныг бариулсан байна. Түүний гурав дахь хатан Мумтаз 14 дэх хүүхдээ төрүүлэхдээ, 39 насандаа нас баржээ. Тэрээр үзэсгэлэнтэй төдийгүй ухаалаг хатан байсан гэдэг. Дайнд явсан хаан хатных нь бие чилээрхсэнийг мэдээд, мориныхоо амыг эргүүлсэн ч хайртай хатантайгаа уулзаж амжаагүй аж. Иймд 19 жил ханилсан хатандаа зориулж, 22 жил үргэлжлэх барилгын ажлыг эхлүүлжээ. Бунханы бүтээн байгуулалтад 20 мянга гаруй дархан оролцож, 1000-аад заан дайчилсан байна.
Бунхны оройд нар, сар, галын дүрс сийлж, олон төрлийн үнэт чулууг Энэтхэг, Хятад, Төвөд, Шри Ланка, Ирак, Йемен зэрэг улсуудаас авчран ашигласан байна.
Бөмбөгөр оройн хамт 171 метр өндөр бунханы голд Шах Жахан хаан, Мумтаз Махал хатныхаа хамт нойрсдог байна. Их дааман хаалга, цэцэрлэгт хүрээлэн, амрах өргөө, Исламын сүм, бунханаас энэ цогцолбор бүрдэнэ. 35 метр өндөр бунханы ханан дээр Аллах тэнгэрийн 99 бурханы нэрийг оникс чулуугаар бичжээ.
Таж Махалын бунхныг улам үзэсгэлэнтэй болгоход бунханы эргэн тойрны цэцэрлэгт хүрээлэн хүрээлэн онцгой үүрэг гүйцэтгэдэг. Персийн зураач Чербахын зургаар байгуулсан энэ хүрээлэнд 400 орчим төрлийн мод ургамал бий. Цэцэрлэгт хүрээлэнгээр дамжин алхсаар бунханд хүрдэг аж.
Яруу найрагчид үнэнч хайр дурлалын бэлэг тэмдэг болсон бунханд зориулан “Цагаан гантигт зориулсан хайрын дуулал”, “Цаг хугацааны хацар дээрх нулимсан дусал” зэрэг олон бүтээл туурвижээ.
Шах Жахан хаан Таж Махалын бунхныг бариулсны дараа Ямуна мөрний нөгөө эрэгт өөртөө зориулан, хар гантиган бунхан бариулахаар төлөвлөж байжээ. Гэвч түүний хүү Аурангзеб аавыгаа их мөнгө үрлээ хэмээн хорьсон түүх байдаг аж. Таж Махалын ойролцоох цайзад хоригдон, хэвтэрт орсон хаан Шах Жахан орныхоо толгойд бэхэлсэн толинд Таж Махалыг харсаар нүд аньсан гэдэг. Аурангзеб хаан хожим нь мөн л хатандаа зориулан бунхан босгуулсан ч тэгш хэм нь алдагдсан тул Таж Махал шиг сайхан болоогүй байна.