gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Түвшинтөгс: Дэлхийн стандарт хангасан шинэ театртай болох зайлшгүй шаардлагатай

Э.Энхмаа
Соёл урлаг
2019-10-02
92
Twitter logo

УДБЭТ-ын барилгыг буулгах болсон Ерөнхий сайдын мэдэгдэлтэй холбоотой асуудлаар тус театрын ерөнхий захирал, Гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгстэй уулзаж, байр суурийг нь сонслоо. 

-Дуурийн театрын барилгыг буулгаж, шинэ барилга барина гэж байгаатай Та санал нийлж байна уу?
-Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын барилгын асуудал Засгийн газрын түвшинд яригдаад, ирээдүйдээ хөгжмийн шинэ театртай болъё  гэж шийдвэрлэсэн. Театр өөрийн гэсэн газартай учир эндээ шинэ театр барья гэсэн саналаа уламжилж байгаа. Театрт байнга ирдэг үзэгчид ч театраа шинэчлэх, орчин цагийн тоног төхөөрөмжүүд тавих болоогүй юу? гэж хүсэлтээ тавьдаг. Манай театрын барилга 1949 онд баригдаж дуусаад, 1950 оны 12 сарын 30-нд ашиглалтад орсон. Тэр үед “Учиртай гурван толгой” дуурийг 1000 дахь удаагаа тоглож, анхны хөшгөө нээсэн театр. Германы архитектор Оросын хөгжмийн театрын барилга байшингийн ерөнхий санаагаар авч хийсэн гэх дурсамж байдаг.

-Театрын барилга одоо ямар түвшинд байна вэ?
-Театрын барилгын талаарх мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт эртнээс гарсан. Барилга ашиглалтын шаардлага хангахгүй, 7 баллын газар хөдлөлтийн зурвас дээр байдаг, газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авч баригдаагүй. Модон дээвэртэй, барилгын урд талаас харвал нэвт цуурсан. Цууралт нь дотроосоо ч, гаднаасаа ч харагдана. 2018 оны нэгдүгээр сард СУИС-ийн мэргэжлийн багш, профессоруудтай уулзаж, орчин үеийн театрын стандарт ямар тавигдаж байгааг судалж гаргасан. Манай театр бол үнэхээр хоцрогдсон, ажилчин албан хаагчдын ажлын нөхцөл ч хүнд болсон. Бид албан хаагчдынхаа аюулгүй байдалд ч анхаарал хандуулах цаг болсон.

-Дуурийн театрын барилга Улаанбаатар хотын дурсгалт барилгуудын гол төлөөлөл шүү дээ. Театрын удирдлага нь театраа буулгахыг дэмжиж байгаа хэрэг үү?
-Түүхийн дурсгалт өв гэдгийг бид мэдэж байна. Энэ барилгыг нураагаад, үгүй хийх гэж байгаа юм биш. Архитектурын ур хийц шингэсэн хэсгийг авч үлдэх талаар бид санаа бодлоо өгсөн. Одоо театрын шинэ барилгын зураг төслийг гаргах багийн шалгаруулалт зарлаад байна. Ер нь бид дэлхийн стандарт хангасан шинэ театртай болох зайлшгүй шаардлагатай. Манай театрт гадна, дотнын томоохон арга хэмжээ зохион байгуулж чаддаггүй. Тайз декораци нь гологддог, зай талбай нь жижигддэг.

Балетын том групп тоглуулъя гэхэд багтдаггүй. Тиймээс гадаадын ганц нэг дуучин, удирдаач урих зэргээр мастер класс заалгах жишээний. Бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхах цаг болсон. Ажиллах орчин нөхцөл туйлийн хангалтгүй байгаа учир манай дуучид, хөгжимчид гадаадад гараад уран бүтээлээ хийж байна. Энэ мэтээр бүх талаас нь харсан шинэчлэн засвар хийх зайлшгүй шаардлага бий.

Түүхийн дурсгалт өв гэдгийг бид мэдэж байна. Энэ барилгыг нураагаад, үгүй хийх гэж байгаа юм биш. Архитектурын ур хийц шингэсэн хэсгийг авч үлдэх талаар бид санаа бодлоо өгсөн. 

-Шинэчлэн засварлана гэж юуг хэлээд байна вэ?
-Шинээр барих, шинэчлэн засварлах гэж хоёр ойлголт бий. Шинээр барих нь барилгыг нураагаад шинээр барихыг хэлнэ. Шинэчлэн засварлана гэхээр барилгын зарим хэсгийг буулгаж, зарим хэсэгт өргөтгөл хийхийг хэлж байгаа юм. Бид нар ярилцаж л байна. Миний хувьд сайн судалгаатай, мэргэжлийн баг ажиллуулахыг хүсэж байна. Сонгодог урлагт 30-аад жил зүтгэсэн уран бүтээлчийн хувьд шинэ театр барих нь зөв гэж үзэж байна.

Орчин цагт юм өөр болсон, бид нар цаг үетэйгээ нийлэх хэрэгтэй. Бид театрын барилгаар мэргэшсэн хүмүүстэй холбогдож, акустик техник инженерийн ажлыг хийлгэе гэвэл бүрэн боломжтой. Хөрөнгө мөнгөний асуудал л байна. Засгийн газар урлагийг дэмжиж зоригтой алхам хийж байгаад талархах ёстой. Одоо зураг төслийн ажил явагдах гэж байна. Энэ ажил жил тойрон үргэлжилнэ. Тэр хугацаанд театрын хуучин барилгын нэг хэсгийг өргөтгөн шинэчилнэ, энэ хэсгийг унаган төрхөөр нь үлдээнэ гэх мэтээр яригдана. Төв талбай руу харсан хэсгийг, мөн үзэгчид суудаг хэсгийг хуучин хэвээр нь үлдээж, тайзнаас эхлээд томруулж, өргөтгөх зэргээр санаагаа өгч байгаа. Гэхдээ зураг төслийг хийх хүмүүс газрын шинжилгээ дүгнэлтээ хийнэ.

-Театрын барилгыг өнөөгийн загвараар нь барина гэж буулгаад, унаган төрхөөр нь барьж чадахгүй бол яах вэ?
-Хүмүүс хардах эрхтэй л дээ, газрыг нь аваад үрэн таран хийх вий гэх мэтээр хардаж болох юм. Гэхдээ Ерөнхий сайд яг хуучин өнгө төрхөөр нь бариулна гэж үүрэг өгсөн шүү дээ. 

-Театрын тусгай зориулалтын барилга барих туршлага манайханд бий гэж үү?
-Гадны нарийн мэргэжлийн хүмүүсийг зөвлөхөөр авна. Тайз декораци, гэрэл техник, дуу шум-аа гаднын хүмүүсээр л хийлгэнэ гэж ярьж байгаа. Манайд одоогоор ийм зүйлийг мэргэжлийн түвшинд хийх туршлага хараахан хуримтлуулаагүй гэж үзэж байна. Франц, Хятадууд хүртэл театрын барилга барихдаа гаднын зөвлөх авч, мэргэшсэн хүмүүстэй баг болж ажилладаг. Олон улсын хөгжмийн театрын стандарт гэж бий. Тэр жишгээр нь л бариулна.

Хүмүүс хардах эрхтэй л дээ, газрыг нь аваад үрэн таран хийх вий гэх мэтээр хардаж болох юм. Гэхдээ Ерөнхий сайд яг хуучин өнгө төрхөөр нь бариулна гэж үүрэг өгсөн шүү дээ.  

-Энэ театрын барилгаа сэргээн засварлаж, хүчитгэж хэвээр нь үлдээгээд, өөр газарт шинэ театр  барих газар олдох байлгүй дээ, Улаанбаатар хотод?
-Төв талбайн хажууд газар нь байна. Монгол Улсын хөгжмийн ганц театр төв талбайнхаа хажууд байх ёстой, энэ газраа алдаж болохгүй. Энэ сууриндаа байх ёстой. Сонгодог урлаг бол цөөхөн хүрээний үзэгчтэй, өргөн олноороо үздэг урлаг биш. Бид бүхэн сонгодог урлагийг нийтэд түгээх зорилго тавьж ажилладаг. Бүх нийтийг хөгжмийн боловсролтой болгохын тулд сонгодог урлаг чиглэж ажиллах учиртай. Энэ театрын уран бүтээлчид ч орчин үеийн театрт ажиллахыг хүсэж л байгаа шүү дээ.

Саяхан манай театрынхан Өвөрмонголын Улаан театрт тоглолт хийгээд ирлээ. Хэчнээн том, сайхан театрыг хараад бахдаж, гайхаж байна. Үнэхээр орчин үеийн гэрэл техник, тайз декорацитай театрт тоглох урамтай юм. Одоо манай тайзыг юунд ашиглах вэ, энэ чинь хоцрогдсон шүү дээ, ингээд л байх уу. Эффектүүд нь таарч өгөхгүй болохоор одоо манай тайзанд зориулж уран бүтээл хийхгүй байна шүү дээ. Бүх театрууд дээш, доошоо гүйдэг, урсдаг замтай. Засаг төр маань дэмжиж байна, уран бүтээлчид бид ч дуу хоолойгоо хүргэе. Орчин үеийн театртай болъё гэж мэрийж байгаа юм.

-Дуурийн театрын барилгыг буулгах тендер зарласан уу?
-Дуурийн театрыг шинээр барих тендер зарлаагүй. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан