gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     5.26
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 25
Зурхай
 5.26
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 5.26
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Курил: Манай чухал түнш Японы сорилт

2019-03-22
0
Twitter logo
0
Twitter logo
2019-03-22
Курил: Манай чухал түнш Японы сорилт

УГ НЬ ОРОСТ Ч, ЯПОНД Ч ТЭР ДӨРВӨН АРАЛ АМИН ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ БИШ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын дүнгээр гаргасан “Монгол улс, Япон улсын Стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-д эрх чөлөө, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий чухал түнш болохыг тэмдэглэж, хоёр улсын өргөн хүрээтэй, олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн сацуу бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлаар харилцан уялдаа холбоотой ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол улсын гуравдагч хөрш улсууд дотроос нэн тэргүүнд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон чухал түнш Япон улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ нотлов”. Албaн ёcны баримт бичигт ийн тэмдэглэжээ.

Дотроос нь эшлэнгээ үндсэн сэдэвтээ оръё. Бэхжиж буй улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг сорьсон газар нутгийн маргаан манай хойд хөрштэй яг өрдчихөөд сууж байна.

Тэгээд 1855 онд Орос-Японы анхны гэрээгээ Худалдаа ба хилийн тухай гэсэн хаягтай байгуулахдаа маргаантай нөгөө дөрвөн арал болох Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаиг Японы нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрчээ.

Курил гэгч нь хэний нутаг вэ гэдгээс түүх рүү ухарч баримт ухахаас аргагүй болж байна. Асуудлаа ойлгохын тулд шүү дээ. 

Анхлан Оросын эрэлчид арлын оршин суугчдыг олж хараад 1779 онд Хатан хаан II Екатеринад мэдээлэл бичихдээ баахан сэгсгэр үстэй хүмүүс угтлаа гэснээс “острова мохнатых людей” гэх хоч нэр буй болжээ. Нутгийн айна нарыг л хэлсэн хэрэг. Оросын эрэлчид тэр хавиар эргэлдсээр худалдаа хийдэг болж, загас агнуур эхлүүлж, айна нартайгаа харилцаж, Японтой харилцаа хөгжүүлж 100 орчим жил туулжээ. Тэгээд 1855 онд Орос-Японы анхны гэрээгээ Худалдаа ба хилийн тухай гэсэн хаягтай байгуулахдаа маргаантай нөгөө дөрвөн арал болох Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаиг Японы нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрчээ.

Сахалин арал руу өнгөлзөхгүй гэж Японоос ам өчгийг нь аваад Хаант Орос 1875 онд дахин нөгөөх дөрвөн арал ба Камчатка хүртэл зүүн хойшоо сунаж тогтсон Курилын бүх арлуудыг Японых гэж хүлээн зөвшөөрчээ.

XX зуун гараад 1904 онд Kрос, Япон хоёр дайтав. Орос ялагдаж Порт-Артур, Сахалины өмнөд хэсгээ тэр чигт нь Японд булаалгаад 1905 онд Портсмутын энх тайвны гэрээгээр ялагдлаа зөвшөөрч гарын үсгээ зуржээ. Дараагийн алхам нь 1907 онд Улс төрийн ерөнхий асуудлаарх Орос-Японы хэлэлцээр, түүнийг дагалдуулсан нууц гэрээ.

Худалдаа, загас агнуур, Манжуурын төмөр замаас гадна хоёр талынхаа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Хятадын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, Хятад дахь худалдаа, аж үйлдвэртээ тэгш эрхтэй байх асуудал хөндөгдсөний дотор Манжуур дахь Оросын (умард) ба Японы (өмнөд) нөлөөний хүрээний хил заагаа тогтоож байгаа аятай хувааж, Орос-Солонгосын хилийг тодорхой болгож, нууц гэрээний II зүйлд Япон-Солонгосын хооронд байгуулсан бүх гэрээ хэлэлцээрийг Орос хүлээн зөвшөөрөх, хариуд нь III зүйлд гадаад Монголд Орос нь тусгай ашиг сонирхолтойг Япон хүлээн зөвшөөрчээ.

Оросын энэхүү эрх ашигт хохирол учруулах хөндлөнгийн аливаа оролцооноос зайлсхийнэ гэсэн хатуу заалт орсон нь Орос-Монголын харилцааны хожмын уур амьсгалыг ихээхэн тодорхойлж өгсөн гэж үздэг.

Октябрийн хувьсгалын дараа Орос-Японы харилцаа зогссон, иргэний дайны үед Японы цэрэг Алс Дорнодод довтолж Зөвлөлт Засгийн эсрэг тэмцэлд оролцов. Хоёр талын харилцаа сайжралгүй явсаар 1925 онд СССР, Япон хоёр Бээжинд харилцааны үндсэн зарчмуудын тухай конвенц гэрээ байгуулснаар харилцаа хэвийн болсон ба уг гэрээгээр Япон нь Өмнөд Сахалинаас цэргээ гаргах үүрэг хүлээж, харин Курилын арлуудыг Японых гэдгийг СССР хүлээн зөвшөөрчээ.

Октябрийн хувьсгалын дараа Орос-Японы харилцаа зогссон, иргэний дайны үед Японы цэрэг Алс Дорнодод довтолж Зөвлөлт Засгийн эсрэг тэмцэлд оролцов.

1938, 1939 онд Зөвлөлт-Японы хилийн мөргөлдөөн (байлдаан) Хасан-нуур, Халхын голд тохиосон боловч дипломат харилцаа тасраагүй. 1941 оны дөрөвдүгээр сарын 13-ны СССР, Японы төвийг сахих тухай гэрээ түүхнээ чухал байр эзэлдэг ба эдүгээгийн Курилын арлуудын маргаан нь эл гэрээгээ Зөвлөлт улс зөрчсөнөөс шалтгаалдаг хэмээн Японд гоморхдог.

Уг гэрээ 1941 оны дөрөвдүгээр сарын 25-наас хүчин төгөлдөр үйлчилсэн, таван жилийн хугацаагаар байгуулсан, 1946 он хүрч байж хугацаа дуусна, автоматаар таван жил сунгагдан 1951 он хүргэнэ гэх мэтээр тохиролцжээ. Газар нутгийн талаар тохиролцсон ганц заалт гэвэл Умард Сахалин руу Япон өнгөлзөхгүй, Япон өнгөлзлөгөөсөө татгалзсаны хариуд Зөвлөлт нь 100 мянган тонн нефть өгнө гэжээ.

Хэрэв Зөвлөлт, Японы хэн нэгэн рүү гуравдагч этгээд халдан довтолж дайн өдөөвөл нөгөөх нь төвийг сахина гэсэн заалт II зүйлд оржээ. Гэрээг дагалдуулсан хавсралт тунхаглалд БНМАУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байдлыг Япон улс, Манж-Го улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байдлыг СССР хүндэтгэх үүрэг хүлээцгээжээ. Мөн хилийн асуудал зохицуулах СССР, Япон, БНМАУ, Манж- Го-гийн төлөөлөгчдын комисс байгуулахаар хэлэлцэн тохирчээ.

Гэрээг таван жил мөрдөнө, хэрэв хэн нэгэн нь гэрээнээс гарна гэвэл жилийн өмнөөс нөгөө талдаа мэдэгдэх ёстой гэх заалт III бүлэгт байх авч 1945 оны дөрөвдүгээр сарын 5-нд Зөвлөлтийн Гадаад хэргийн сайд В.Молотов Японы Элчин сайд Наотакэ Сатог хүлээн авч уулзахдаа гэрээнээс гарахаа мэдэгдэж, тэрхүү мэдэгдлийн дагуу 1946 оны хавар хүрч байж СССР нь гэрээнээс гарах ёстой байтал 1945 оны наймдугаар сарын 9-нд Японд гэнэт дайн зарлаж гэрээг илт зөрчжээ.

Ингэснээр Токиогийн үздэгээр Япон нь мөрөөрөө байж байгаад халдан түрэмгийллийн хохирогч болсон аж. Харин СССР нь Ялтын бага хурлын үеэр тохиролцсон хэлэлцээрийн дагуу Японы эсрэг дайн хийсэн, тэр үед төвийг сахих тухай асуудал утгагүй болчихсон байсан хэмээн тайлбарлаж ирсэн.

1945 оны есдүгээр сард Сан-Францискод дэлхийн II дайныг албан ёсоор дуусгасан. Япон нь 1905 оны Портсмутын гэрээгээр олж авсан дархан эрхээсээ татгалзсан, үүнд Сахалин арал ба Курилын бусад арлууд орно гэсэн боловч яг нөгөө дөрвөн арал гэсэн заалт байхгүй хэмээн Японы талаас өнөөг хүртэл маргаж байна.

Учир нь Хабомаи, Шикотан, Итуруп, Кунаширыг “Курилын” хэмээн Японд тооцдоггүй. Хабомаи, Шикотан нь Хоккайдо арлын нэг хэсэг бөгөөд Япон бууж өгсний дараа Зөвлөлт ганц талаараа хүчээр эзлэн авсан хэмээн Японы тэр үеийн Ерөнхий сайд Ёшида Сигэру 1951 онд Сан-Францискод болсон энх тайвны бага хуралд мэдэгдэж байжээ. Япон нь Сахалин арал, Курилын арлуудаас татгалзлаа, харин нөгөө дөрвөн арлаас татгалзахгүй гэдэг дээрээ хатуу зогсчээ.

ОРОСЫН САНАЛЫГ ХҮЛЭЭН АВБАЛ АБЭГИЙН НЭР ХҮНД НАВС УНАЖ, НАМ НЬ СОНГУУЛЬД БҮДЭРНЭ

1956 он гэхэд СССР буулт хийхээр Япон руу ханджээ. Хабомаи, Шикотаныг нь Японд шилжүүлнэ, харин Япон нь Энх тайвны гэрээ байгуулах ёстой. Сан-Францискогийн Энх тайвны гэрээнд хоёр улс гурван жилийн дотор гарын үсэг зурсан байх ёстой атал тэр хугацаа өнгөрчихсөн. Иймд Москва, Токио хоёр жич зурах ёстой. Москвагаас нэмэлт шаардлага очлоо: Япон нь Австри, Швейцарын нэгэн адил төвийг сахисан улс болох ёстой.

Тэр шаардлагыг Япон хүлээн аваагүй. Хүйтэн дайны ид үе, халуун цөмийн дайн дэгдэх мөч ойртчихсон, Берлиний хана, Карибын хямрал, Вьетнамын дайн эхлэх гэж байдаг, тэр мөчид Токио юун төвийг сахих, АНУ-тай аюулгүй байдлын гэрээ байгуулж, шүхэр дор нь орж ирэхийг яарчээ. АНУ холбоотон нь болчихсон учраас 1960-аад оны эхнээс Токио муйхарлан зүтгэж, Хабомаи, Шикотан, Итуруп, Кунашираа өөрийн нутаг, эргүүлж авна хэмээн дайрч гарчээ. АНУ-ын төрийн департаментаас 1962 онд мэдэгдэл гаргаж өмнөд Курилын арлуудыг хууль бусаар эзлэн авсан ял СССР-т тохов.

1976 оноос Япончууд “Умард нутаг дэвсгэрийн өдөр” гэх баярын өдрийг тэмдэглэдэг болсон. 

1963 оноос Япон даяар “Умард нутаг дэвсгэр”-ээ эргүүлж авах хөдөлгөөн тэмцэл өрнөв. Анхлан загасчид тайван жагсаал хийн СССР-ээс болж Японы загас агнуур алдагдалд орлоо гэх эсэргүүцлээ илэрхийлж, яваандаа тэр нь бүх ард түмний үйлс болж даамжирчээ. Японы 41 байгууллага оролцсон умард нутаг дэвсгэрийг эргүүлэх авах хөдөлгөөний зохицуулах зөвлөл байгуулагдаж, ТББ хэлбэрээр тэмцэж байсан бол 1970 он гэхэд Японы Засгийн газрын бүтцэд Окинава ба “Умард нутаг дэвсгэр”-ээ эргүүлж авах бэлтгэл хангах байгууллага хүртэл байгуулжээ.

Тэмцэл түрүүчээсээ үр дүнд хүрч, 1972 онд АНУ эзэлж авсан Окинава арлаа Японд буцаан өгч, Окинава арлаас цөмийн зэвсгээ татан авснаа ёс төртэй зарлаж баяр хийлээ. СССР таг чиг, бүр цөмийн зэвсгээ тэр арлууд дээр байрлуулж, цөмийн тогтоон барих глобал тоглолтдоо ашиглаж байв.

1976 оноос Япончууд “Умард нутаг дэвсгэрийн өдөр” гэх баярын өдрийг тэмдэглэдэг болсон. Тэр нь аль 1855 оны хоёрдугаар сарын 7-нд хаант орос Японы нутаг дэвсгэрийг хүлээн зөвшөөрч анхны гэрээ байгуулсан өдөр. Тэр өдөр бүх үндэсний их хурал хуралдана, Ерөнхий сайд оролцоно, парламент дахь бүх намын (коммунист нам ч орно) дарга уригдана, Токио дахь Оросын ЭСЯ-ны гадна элдэв жагсаал цуглаан болно, захидал өргөх бичиг үйлдэнэ, Японы 47 муж “Умард нутаг дэвсгэр”-ээ эргүүлж авахад туслах ард түмний зөвлөлүүд ажиллана. Япончууд тав дахь үе дээрээ газар нутгаа эргүүлж авах тэмцэлд яваа.

Хууль тогтоох дээд байгууллагын хүрээнд 1951 оноос төлөөлөгчдийн танхимаас 16 удаа, Зөвлөхүүдийн танхимаас 11 удаа “Умард нутаг дэвсгэр”-ийг нь эргүүлж өгөхийг шаардсан тогтоол баталсан. 1982 онд бүр хууль батлагдсан. 2009 онд парламент уг хуульд нэмэлт оруулахдаа өмнөд Курилын арлууд бол Японы язгуурын газар нутаг хэмээн тодотгожээ. Дөрвөн арлыг хэлэлцээний шугамаар ярилцана, хоёр хоёроор нь авна гэдэг ч Японы хуулиар бүр байхгүй боллоо.

Ер нь маргаан дэгдээгээд буй арлуудыг дэлхийн газрын зурагнаас хайя гэвэл нүднээ бараг тусахгүй л дээ. Оросын Камчаткийн хойгоос баруун урагш хоккайдо арал хүртэл гинж аятай хөвөрсөн жижиг арлууд агнуурын тэнгис, Номхон далайг зааглаад байж байгаа. Курил гэх арлуудад нийт 50 гаруй том жижиг арал бий. Тэдгээрээс ердөө дөрөвт нь Япон санаархаад байгаа хэрэг шүү дээ. Итуруп, Кунашир, Шикотан, мөн Хабомаи гэх шүрэн арлын нэр нь япон үгс тул Орост хүлээн зөвшөөрөхгүй, 

Зүгээр л “Малая Курильская” гэх ерөнхий нэртэй, Сахалин мужийн харьялалд, нийт 20 мянган хүн амтай. Кунашир нь Хоккайдогоос 20 километрт оршино.

Ийм нөхцөлд ОХУ-ын Ерөнхийлөгч ч, Засгийн газар ч Японд тал засах, итгэл төрүүлэх алхам хийнэ гэж байхгүй.

Яг тулгаад асуух юм бол Орост ч, Японд ч тэр дөрвөн арал амин чухал ач холбогдолтой биш. Оросын загас агнуурын ганцхан хувийг тэндээс хийдэг гэхээр эдийн засгийн ашиг өгнө гэж үзэх үндэсгүй. Нутаг дэвсгэрийн ноцтой маргааны нэг гэдгээр олон улсын анхааралд байнга байж ирсэн. Улстөрчид, эрдэмтэд, сэтгүүлчид, сайн дурынхан гээд цэц сорьдог хүмүүс аль ч улсад нь хангалттай бий.

Дэлхийн II дайны дараа шударга бусаар шийдвэрлэгдсэн газар нутгийн маргаан гэдгийг хоёр тал аль аль нь хүлээн зөвшөөрөхөд ойртсон. Харин хамгаас илүү горьдож, тэр хэрээрээ сэтгэл санааны хямрал амссан нь япончууд. 1956 онд том горьдсон, тэгж гэнэдээд СССР-тай дипломат харилцаагаа сэргээчихсэн. Перестройка тэдэнд итгэл төрүүлсэн, Ельцинд итгэсэн, орост ямраар ч буулт хийж санхүү-мөнгөөр туслахад бэлхэн.

Эдүгээ Шинзо Абэ гэдэг Ерөнхий сайд 1956 оны хамтарсан тунхаглалыг сэргээхэд бэлэн байна. Хоёр арлаа (Шикотан, Хабомаи) авч салбал тэрбээр Японы түүхнээ мөнхөрнө. ЛДП нам ч сонгуульд ялсаар дуусах байх. Итуруп, Кунашир арлаа дараагийн ээлжинд тавьчихна.

ОХУ-ын хувьд 2018 оны намар Владимир Путин энх тайвны гэрээ байгуулахыг (ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр) шууд санал болгоход Япон татгалзсан. Дөрвөн арлын маргаанд Оросын жирийн иргэд ч хатуу байр суурьтай. Буулт хийнэ гэж байхгүй. Маргашгүйгээр Оросын газар нутаг гэнэ. Японд арлуудыг өгөх үү гэсэн санал асуулгаар Оросын иргэдийн 12 хувь 1992 онд, 7 хувь 2016 онд, 17 хувь нь 2018 онд өгье гэсэн хариулт өгчээ.

Ийм нөхцөлд ОХУ-ын Ерөнхийлөгч ч, Засгийн газар ч Японд тал засах, итгэл төрүүлэх алхам хийнэ гэж байхгүй. Оросуудын ерөнхий хандлага бол эхлээд энх тайвны гэрээгээ байгуулаад дайны дараах гал зогсоосон, эвлэрсэн байдлаа арилгая, дараа нь энх тайвны түншүүдийн хувиар маргаантай асуудлаа ярилцъя гэдэг.

Хэрэв энэ саналыг Токио хүлээн авбал Абэ-гийн нэр хүнд навс унаж, нам нь сонгуульд бүдэрч, Япончуудын зэвүүцлийг үүрд амсах ба дэлхийн II дайны төгсгөл үеийн СССР-ийн ганц талын алхмыг хүлээн зөвшөөрч, үүрд дөрвөн аралгүй үлдэхэд хүргэнэ хэмээн үздэг.

Энэ дөрвөн арал эдүгээ загас агнуур, далайн тээврийн зангилаа гэхээсээ олон улсын стратегийн хүчний харьцааны шийдвэрлэх нэг цэг болж байгаа нь анхаарал татна. Курилын арлуудад Орос тэнгисийн цэргийн баазаа байгуулна, хяналтаа сайжруулна гэж уухайлна.

Эндээс Номхон далай руу гарах бүх хөлөг онгоцыг, агнуурын (хэрэг дээрээ Оросын) тэнгис рүү гадаадын хөлөг онгоцууд зорчихыг хянана. Хэрэв хоёр арлыг нь Японд өгөх аваас АНУ-ын цэргийн бааз нүүгээд ирнэ гэж Орост ид шуугина. Япончууд ч мөчөөгөө өгөхгүй нутагтаа Америкийн хуурай газрын байршилтай Aegis Ashore хэмээх пуужинийн довтолгооноос хамгаалах хоёр том комплекс байрлуулна гэчихсэн. Ийм мэдээг Москва мэдээж таалахгүй.

Хэрэв цэргийн хүч чадал боломжийг нь харьцуулах аваас алс Дорнодод Орос бус, Япон давамгайлна гэх тооцоог хурандаа генерал анатолий Зайцев хийсэн байна лээ. Алс Дорнодын байлдааны ажиллагааны театрт Орос нь 25 шумбагч хөлөг, алсын зайн 10 байлдааны хөлөг онгоц, ойрын зайн 32 хөлөг онгоцтой.

Япон нь нийт 66 хөлөг онгоцтой, түүнд нь 5 эсминц-нисэх онгоц тээгч, F-35B нисэх онгоц, 18 шумбагч хөлөгтэй. Мөн пуужингийн 7, десантын, мина зөөгч харвагч 25 катер, тэнгисийн 5 танкер, нийт 180 нисэх онгоц, 140 нисдэг тэрэгтэй. Дайн дэгдвэл АНУ Японы талд шууд байлдана, харин Хятад төвийг сахина, ингээд Сахалин, Өмнөд Курил эзлэгдэнэ хэмээн Оросын цэргийн эрдэмтэн, генерал Зайцев анхааруулан бичжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан