Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 83 дахь удаагийн барилдааны шилдэг арвыг нэрлэж байна.
- У.Мөнхтулга – Т.Батсүрэн. Увсын залуус уран мэхийг уралдуулав. Хяргасын Уртнасангийн Мөнхтулга Малчины Тоочингийн Батсүрэнг дагуулж өмсөн давж, үзэгчдийн цөсийг хөөргөсөн юм.
- Э.Мөнх-Эрдэнэ – А.Нармандах. Уртай Мөнх-Эрдэнэ, бяртай Нармандах нар ахин тунав. Зүүн бусгах мэхээрээ удамт бөх давлаа.
- Б.Энхбаяр - Э.Гансүх. Эрдэнэбилэгийн Гансүх алсын сүвээний барьцнаас илүүрхсэн ч Үенчийн Энхбаяр зүүн хашиж мордон давж, шөвгийн даваанд барилдах эрхтэй болов.
- Ц.Эрдэнэсайхан – Д.Алтанцоож. Хэнтийн Алтанцоожийг түрүүлнэ гэлцэж байсан ч Цэрэн-Очирын Эрдэнэсайханы тахимдаанд тун ч амархан өвдөглөв.
- Ч.Дэмбэрэлдорж – Ө.Батсуурь. Завханы Тэсийн Ч.Дэмбэрэлдорж тун ч шуурхай дөрөв давахдаа Өнөрбаянгийн Батсуурийг дунгуйлдах мэхээр уран орхив.
- Э.Мөнх-Эрдэнэ – Ц.Төмөрцоож. Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ Цэвээнпүрэвийн Төмөрцоожтой тунав. Баруун хөлийг шүүрч дэрлээд тун ч төвөггүй давсан юм.
- Х.Бумбаяр – Б.Батбаян. Мөн л Увсын залуусын барилдаан. Од нь гүйсэн Х.Бумбаяр хариулах завдалгүй хутган давж их шөвөгт шалгарав.
- А.Очирбат – Д.Бат-Эрдэнэ. Аваргын залуус дөрвийн оноолтод таарав. Алтан-Одын Очирбат давхар ачаагаа даалган дөрөв давжээ.
- Б.Өсөхбаяр – Э.Мөнх-Эрдэнэ. Түрүү, үзүүрийн барилдаан. Давстын Мөнх-Эрдэнийг давна гэлцэж байсан ч түрүү бөхийн аз, од дийлдэшгүй байлаа.
- Б.Өсөхбаяр – Х.Бумбаяр. Энэ өдөр шуугиулсан хоёр бөх их шөвөгт барилдав. Тэсийн Өсөхбаяр шахаж татах мэхээ даалган үзүүрт шалгарав.
Т.Түмэндэмбэрэл