Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 28-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо,
- 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орно.
Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 29-нд баруун аймгуудын нутгаар, 30-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.
Цаг агаарын мэдээний дэлгэрэнгүйг ЭНД дарж авна уу.
Эх сурвалж: ЦУОШГ