Төмөртэйн болон Хуст Уулын орд газар нь 1941, 1964 оноос судлагдаж эхэлжээ. 1981-1992 онд хайгуулыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж нөөцийг тогтоосон манай улсын томоохон орд газар. Дархан Төмөрлөгийн үйлдвэрийг барьж байгуулахдаа Ерөө Сэлэнгийн сав газар дахь төмрийн хүдрийн ордыг түшиглэн босгосон байна. Төмөртэйн орд 230 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй, хүдрийн агуулга нь 64 хувьтайг тогтоосон. Энэ орд газар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд оршдог. Ерөө сумын нутагт оршдог Хуст-Уулын орд газар нь дөрвөн сая гаруй тонн төмрийн хүдрийн нөөцтэй. Хүдэр-Ерөөгийн сав газар дахь төмрийн хүдрийн орд газруудыг 1980-иад оны эцсээр Сайд нарын Зөвлөлийн гаргасан тогтоолд үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар Дархан Төмөрлөгийн үйлдвэрт өгчээ.
Харамсалтай нь бусармаг үйлдэлтнүүдийн уршгаар Төмөртэйн ордыг эзэмших тусгай зөвшөөрлийг хувийн компанид олгосон явдал байв. 2006 онд үйлдвэрийн хамт олон, Миний Монголын газар шороо хөдөлгөөнтэй хамтран Дулаанхаан гаалын хяналтын талбайгаас төмрийн хүдрийг өдөр тутам ямарч татвар төлөлгүйгээр 24 вагоноор зөөж байсан үйлдлийг зогсоож байжээ. Тус үйлдвэрийн хамт олон шүүх шатны байгууллагаар шийдүүлж байж эргүүлэн олж авч байсан. Төмөртэйн орд газрын эзэмшлийг олон жилийн өмнөх эрх зүйн сурвалж бичиг, захирамж шийдвэрийн үндэслэлээр Дархан Төмөрлөгийн үйлдвэрийнх мөн болохыг нь тогтоосон. Дэлхийд томоохонд тооцогдох уг орд газрыг Дархан-Сэлэнгийн уугуул иргэд 100 хувь төрийн өмчит Төмөрлөгийн үйлдвэрээр дамжуулан эзэмших болсондоо талархацгааж байна.
Уг тусгай зөвшөөрлийг энэ оны 11 сарын 7-ны өдөр авчээ. Төмөртэйн орд газрыг эзэмших ашиглалтын тусгай зөвшөөрөл Дархан Төмөрлөгийн үйлдвэрт очсноор Мөталлургийн цогцолбор барьж байгуулах төслийн ажилд түлхэц өгч Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Аж үйлдвэрийн парк байгуулах" хөтөлбөр хэрэгжих, барилгын төмөр хийц материалын эрэлт хэрэгцээг хангах, шинээр 10-15 мянган хүний ажлын байр бий болгох нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Металлургийн төслийг хэрэгжүүлж эхэлснээр эхний гурван жилд улсын төсөвт 75 сая ам.долларын аж ахуйн орлогын албан татвар төлөгдөх тооцоо гарсан.
Н.Алтанцэцэг