“Болор цом” яруу найргийн наадам 37 дахь жилдээ боллоо. Энэ жилийн наадмыг нэгдүгээр сарын дөрөвний өдөр Багануур дүүрэгт зохион байгуулсан юм. Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутагт болсон уг наадамд шилдэг 30 яруу найрагч өрсөлдсөн аж.
Үг уран, утга төгс “Жамын цас” шүлгээрээ Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Б.Жамбалдорж “Болор цом 37”-гийн эзэн болжээ.
Өнгөрөгч жил Б.Баттулга “Гүн ухааны сүлжээ бодролууд” шүлгээрээ шилдэг найрагчийн алдрыг хүртэж байсан юм.
Энэ жилийн наадмын ерөнхий шүүгчээр “Болор цом”-ын эзэн Ж.Баяржаргал, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Б.Баярсайхан, Доктор Д.Ганболд, "Болор цомын эзэн" яруу найрагч Н.Гантулга, утга зохиол судлаач, доктор П.Батхуяг нар ажилласан байна.
"Болор цом-37" наадмын тэргүүн шүлэг
ЖАМЫН ЦАС
Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж
Бусдын дээгүүр будрууланхан байхдаа
Үүдээр цухуйх аавынхаа дээрээс
Үлээсэн цас минь үснийх нь сор болсон
Халуун уур савссан тооноор унасан цас
Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн
Хааш яаш цацан бужигнуулсан цасан дор
Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон
Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж
Өдөр явах замаа гаргаж зогсдог сон би
Шинэхэн цас орсон өглөө
Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа
Тийм дотно мөр, харалгүй удаж ээ
Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой
Зөөлөн гишгэх алхаан дундаасаа
Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ
Явган хүний ганц нарийхан жимээр
Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ
Дээрээс хэн нэгэн харж байгаа бол
Дэрсэн шүүрээр би бурхны тиг татаж харагдана
Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү
Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно
Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад
Мөн чиг хүнд санагдаад ажин түжин
Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас
Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана
Огторгуй өөд ширтэн ширтэн хэвтэхэд
Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана
Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад
Жаргал зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно
Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд
Нээрээ л бид чинь будраад өнгөрөх цас аа...