Улсын Ерөнхий прокурорын газраас хэвлэлийн хурал хийж байна. Хэвлэлийн хурлаар Прокурорын байгууллагаас 2020 оны 1 дүгээр улиралд хийсэн ажил, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэх юм.
Прокурорын байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор улирал бүр хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдээлэл өгч байхаар болсон бөгөөд шуурхай тохиолдолд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байхаар болсныг хэвлэлийн хурлын эхэнд хэллээ.
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ШИЙДВЭРЛЭЖ БУЙ ПРОКУРОРУУД ӨДӨРТ 1-6 ЦАГ ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА
УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог "Оны эхний улирлын байдлаар зөрчлийн хэрэг бүртгэлийн тоо нэмэгдсэн. Нийт бүртгэсэн зөрчлийн 96.3 хувийг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Хүний биед халдах зөрчил 24.5 өссөн байна. Зөрчлийн хэргийн улмаас 448.4 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд дийлэнх нь иргэдэд учирсан хохирол бөгөөд иргэдэд учирсан хохирлын 55.8 хувийг нөхөн төлүүлжээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор 600 гаруй зөрчлийн хэрэг бүртгэсэн бөгөөд үүнээс хорио цээрийг дэглэм зөрчсөн 217, олон нийтийг төөрөгдүүлсэн 31, олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулсан 10 хэрэг тус тус бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд 65 прокурор зөрчлийн хэргээр дагнан ажиллаж байгаа бөгөөд нэг прокурорт жилд 30971 зөрчлийн гомдол, 505 зөрчлийн хэрэгт хяналт тавин ажиллаж байна. Улмаар өдөрт нэг прокурор өдөрт 1-6 цаг илүү цагаар ажиллаж байна" гэлээ.
БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛСЭН 134 ХЭРЭГ ГАРСНЫ 57 ХУВЬ НЬ ОРОН НУТАГТ ҮЙЛДЭГДЖЭЭ
Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны талаар УЕП-ын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд "2020 оны эхний улиралд мөрдөн байцаалтын 7192 хэрэгт хяналт тавьсан нь өнгөрсөн оноос 5.2 хувиар өссөн байна. 172 хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. 210 хүний амь нас хохирч 5060 хүн гэмтсэн байна. Авлига албан тушаалын 602 хэрэгт хяналт тавьсан байна. Эцэслэн шийдвэрлэлт 5 хувь, шийдвэрлэлт 4 хувиар өссөн байна. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэг 134 хэрэг гарсан нь өмнөх оноос буурсан бөгөөд 43.2 хувь нь нийслэлд 56.8 хувь нь орон нутагт гарсан.