62.8 сая ам.долларын өртөгтэй Дарханы замыг БНХАУ-ын таван компани барьж байна.
Улсын их хурлын гишүүн Г.Дамдинням Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт өнгөрсөн сард асуулга тавьжээ. Асуулгын хариуг танилцуулж байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц: Азийн хөгжлийн банк /АХБ/-ны МОН-3679/3786 зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл” хэрэгжиж байгаа юм. Улаанбаатар-Дархан чиглэлийн одоо байгаа 204.11 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах таван багц хэсэг бүхий олон улсын тендерийг АХБ-ны “Худалдан авах ажиллагааны журам”-ын дагуу 2019 оны 3-5 дугаар саруудад зохион байгуулжээ. Сонгон шалгаруулалтын үр дүнд дараах гэрээг байгуулсан байна:
Багцын дугаар |
Авто замын чиглэл, урт |
Гүйцэтгэгч байгууллага |
Гэрээний үнийн дүн |
Гэрээ байгуулсан огноо |
Багц 1-1 |
Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам |
БНХАУ-ын Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж |
13 064 749.90 |
|
Багц 1-2 |
Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам |
БНХАУ-ын Чайна Стейт Шинжиан Констракшн Инженеринг групп |
13 777 743.90 |
|
Багц 1-3 |
Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам |
БНХАУ-ын Гуйжоу Хайвэй Инженеринг Групп |
14 491 347.09 |
|
Багц 1-4 |
Сүмбэрийн уулзварас Цайдамын хөндий хүртэл 45.08 км авто зам |
БНХАУ-ын Чайна Стейт Шинжиан Констракшн Инженеринг Групп |
11 710 75058 |
|
Багц 1-5 |
Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам |
БНХАУ-ын Чайна Жео-Инженеинг Корпораци |
9 834 336.56 |
|
Нийт дүн |
62 878 928.03 |
|
Зам барилгын ажлын гэрээнд “ажил дуусах” хугацааг “ажил эхэлсэн”өдрөөс хойш 365 хоног буюу нэг жилийн дараа байхаар заажээ. Зам барилгын ажил 2019 оны 06 сарын 21-ний өдөр эхэлсэн ба ажлыг 2020 оны 06 сард дуусахаар төлөвлөсөн байна.
2019 онд нийт зам барилгын ажлын 70 орчим хувийг гүйцэтгэж, хучилтыг дуусгахаар төлөвлөсөн ч нийт ажлын 25 хувийг л гүйцэтгэжээ.
Багц 1 хэсэг 45.74%,
Багц 2 хэсэг 9.49%,
Багц 3 хэсэг 39.27%,
Багц 4 хэсэг 5.30%,
Багц 5 хэсэг 24.60%-ын ажлыг тус тус гүйцэтгэсэн.
Зам барилгын ажлыг 2019 оны 06 сарын 27-ны өдрөөс 11 сарын 01-ний өдрийг хүртэл хэрэгжүүлсэн ба ажлын талбайд 5 үндсэн гүйцэтгэгч, дотоодын 24 туслан гүйцэтгэгчийн 1144 хүн (үүнээс гадаад-238, дотоод-906 хүн), нийт 627 машин, техник, тоног төхөөрөмж ажиллажээ.
Зам барилгын ажлын график, төлөвлөгөөний хоцрогдолд цаг агаарын хүндрэлтэй нөхцөл болон бусад хүчин зүйлүүд нөлөөлсөн ч зарим гүйцэтгэгч байгууллагын удирдлага зохион байгуулалтын хангалтгүй байдал нөлөөлсөн байна.
Багц 2, Багц 4 хэсгийн гүйцэтгэгч компанид удаа дараа ажлыг эрчимжүүлэхтэй холбогдох зөвлөмж чиглэл, үүрэг даалгавар өгсөн ч үр дүн гараагүй. Тус компанитай хариуцлага тооцох, гэрээг цуцлах санал, хүсэлтийг холбогдох журмын дагуу төслийг санхүүжүүлэгч АХБ-нд удаа дараа тавьсан. АХБ-наас гэрээг цуцлахад гарч болзошгүй эрсдэл /гэрээ цуцлах тохиолдолд дахин тендер зарлаж хугацаа алдах, гэрээний үнэ өсөх, гүйцэтгэгч байгууллагаас гомдол гарах тохиолдолд олон улсын арбитороор шийдвэрлэх ба хэрэг шийдвэрлэгдэх хүртэл тендер зарлах боломжгүй болох гэх мэт/ байгааг зөвлөж анхааруулсан болно.
Гуравдугаар сард Монголд ирүүлэх бэлтгэл хангасан ч олон нийтийн эсэргүүцлээс шалтгаалан гадаад ажиллах хүчийг ирүүлэх асуудал хойшлогдсон.
Өвлийн улиралд түр замаар хөдөлгөөн нэвтрүүлэх боломжгүй /даваа, гүвээтэй хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх тул/ болсон тул хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс төслийн үндсэн авто замын трассаар хөдөлгөөн нээж ажилласан.
2020 оны зам барилгын бэлтгэл ажлыг хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлж, үндсэн ажлыг гуравдугаар сарын 20-ны өдөр эхлүүлэхээр, өнгөрсөн оны зам барилгын ажлын график, төлөвлөгөөний хоцрогдлыг нөхөж, барилгын ажлыг 2020 оны 06 сард багтаан дуусгах зорилтын хүрээнд энэ зам барилгын ажлын талбайд нийт 1298 гадаад, 325 дотоод ажиллах хүч, 658 машин, тоног төхөөрөмжийг ажиллуулахаар тус тус төлөвлөсөн.
Гэвч дэлхий нийтэд тархаад буй коронавирусын тархалт, дэгдэлтийн улмаас Монгол Улс, БНХАУ хоорондын авто зам, төмөр зам болон агаарын замаар нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 30 хүртэлх хугацаанд зогсоох шийдвэр гаргасан ба тус хугацаа удаа дараа сунгагдсан. Энэ нөхцөл зам барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь эхлүүлэх, шуурхай зохион байгуулахад хүндрэл учруулсан.
2020 оны зам барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд эхлүүлэх хүрээнд тэргүүн ээлжид шаардлагатай байсан инженер, техникийн нийт 105 гадаад ажиллах хүчийг тусгай горимоор оруулж, ажлыг эхлүүлэх хүсэлтийг Засгийн газар, Улсын онцгой комисст тавьж, холбогдох шийдвэрийг гаргуулж гуравдугаар сард Монголд ирүүлэх бэлтгэл хангасан ч олон нийтийн эсэргүүцлээс шалтгаалан гадаад ажиллах хүчийг ирүүлэх асуудал хойшлогдсон.
Ийнхүү зам барилгын ажлыг гэрээт хугацаанд нь дуусгах боломжгүй болсон ба 2020 онд ч багтааж дуусгаж чадахгүй байх эрсдэл үүссэн. (Цар тахлын улмаас бэлтгэл болон үндсэн зам барилгын ажлын гурван сарын хугацааг буюу 2, 3, 4 дүгээр саруудыг алдсан.)
Зам, тээврийн хөгжлийн яамнаас цаг алдалгүй зам барилгын ажлыг эхлүүлэх шаардлагыг гүйцэтгэгч байгууллагуудад тавьж ажилласан. Үүний дүнд Багц 1, Багц 3, Багц 5 хэсгийн барилгын ажлыг бэлтгэл ажил болон түр замын засварын ажлыг гуравдугаар сарын 15-ны өдрөөс дотоодын туслан гүйцэтгэгч болон гүйцэтгэгчийн Монгол ажилчдын хүчээр үе шаттайгаар эхлүүлсэн.
Багц 1, 3, 5 дугаар багц хэсгүүдэд түр замын ажлын засварыг 03 сарын 15-ны өдөр эхлүүлж үндсэн зам барилгын ажлыг 04 дүгээр 06-ны өдөр эхэлсэн.
Энэ сарын 01-нийг хүртэлх зам барилгын ажлын гүйцэтгэлийн хувь дараах байдалтай байна:
№ |
Багц хэсэг |
2019 оны ажлын гүйцэтгэл |
2020 онд гүйцэтгэсэн ажил |
2020.08.01-ний байдлаарх ажлын гүйцэтгэл |
1. |
Багц 1-1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам |
45.52% |
7.61% |
53.13% |
2. |
Багц 1-3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.4 км авто зам |
39.27% |
3.64% |
42.91% |
3. |
Багц 1-5:Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам |
24.60% |
13.59% |
38.19% |
Зам барилгын ажлын Багц 2 хэсэгт ерөнхий гүйцэтгэгч нь “Койн ТТБХ” ХХК-тай газар шорооны ажил гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчийн гэрээг байгуулсан. Тус компани нь 06 дугаар сарын 16-ны өдрөөс ажлын талбайд гарч, газар шорооны ажлыг эхлүүлсэн ч үндсэн гүйцэтгэгчээс санхүүжилт хийгдэхгүй байгаа шалтгаанаар гүйцэтгэл хангалтгүй байна. Багц 4 хэсэгт туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулах компани олдохгүй байгаа шалтгаанаар ажил эхлээгүй байна.
Зам барилгын ажлын багц хэсэгт тус бүрт нийтлэг тулгамдаж буй асуудал нь үндсэн гүйцэтгэгч байгууллагын шийдвэр гаргах удирдах ажилтан, санхүүгийн ажилтан, голлох инженер техникийн ажилтан ажлын талбайд байхгүйгээс санхүүжилт, голлох материалын хангамж саатаж, түүнчлэн туслан гүйцэтгэгчээр хийлгэх ажлын шийдвэр маш удаан гарч, ажлын хэрэгжилтэд саад учруулж байгаа болно.
Иймд гадаад ажиллах хүчийг үе шаттайгаар, тусгай горимоор Монголд нэвтрүүлэх асуудлыг дахин холбогдох байгууллагад тавьж, эхний ээлжийн Багц 1, Багц 3, Багц 5 хэсгүүдийн удирдах болон голлох инженер, техникийн нийт 26 гадаад ажилтан долдугаар сарын 09-нд холбогдох журмын дагуу Монголд ирсэн. Тэднийг барилгын ажлын талбайд ажиглан тусгаарлаж, долдугаар сарын 29-нд тусгаарлалтаас гаран ажилд нь оруулсан. Хоёрдугаар ээлжийн нийт 7 гадаад ажиллах хүчийг долдугаар сарын 27-нд оруулж ирэн тусгаарлаж байна. III ээлжийн 16 гадаад ажиллах хүчийг энэ сарын 05-нд оруулав.
Зам барилгын ажлын багц хэсэгт тус бүрт нийтлэг тулгамдаж буй асуудал нь үндсэн гүйцэтгэгч байгууллагын шийдвэр гаргах удирдах ажилтан, санхүүгийн ажилтан, голлох инженер техникийн ажилтан ажлын талбайд байхгүйгээс санхүүжилт, голлох материалын хангамж саатжээ.
Багц 2, Багц 4 хэсгийн гүйцэтгэгч болох “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп”-ын байрлах нутаг дэвсгэр болох БНХАУ-ын Шинжиан мужид КОВИД-19-ийн дахин дэгдэлтийн улмаас онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоосон. Иймд гадаад ажиллах хүчийг оруулж ирэхэд хүндрэл гарч байгаа талаар гүйцэтгэгчээс мэдэгдээд байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын 5 Багц хэсгийн барилгын ажлын гэрээнд тус бүр заасан “ажил дуусах хугацаа”-г КОВИД-19 өвчний нөхцөл байдал, гүйцэтгэгч байгууллагаас ирүүлсэн хүсэлт, АХБ-ны зөвлөмж, зөвшөөрлийг үндэслэн 2020 оны арван хоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаагаар сунгахаар шийдвэрлэсэн. Ажил дуусах хугацааг сунгахтай холбогдуулан Багц 1, Багц 3, Багц 5 хэсгийн гэрээнд нэмэлт өөрчлөлт хийсэн. Багц 2, Багц 4 хэсгийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн төслийг албажуулж ирүүлэх асуудал гүйцэтгэгч талаас хүлээгдэж байгаа.
113 КМ ЗАМЫН ХУЧИЛТЫГ X САРД ДУУСГАЖ, XI САРД ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭ, ЗАСЛЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ, XII САРД ХӨДӨЛГӨӨН НЭЭНЭ
Зам барилгын ажлын хэрэгжилтийн явцад үүссэн нөхцөл, цаг агаарын байдалд үндэслэн 2020 онд
Багц 1 хэсгийн 37.26 км,
Багц 3 хэсгийн 45.74 км,
Багц 5 хэсгийн 30.53 км нийт 113.53 км авто замын хучилтыг аравдугаар сард багтаан дуусгаж, 11 дүгээр сард холбогдох тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажлыг гүйцэтгэж, арванхоёрдугаар сард хөдөлгөөн нээхээр төлөвлөн, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл үүсвэл төлөвлөсөн хугацаанд үе шатны ажлыг дуусгахад хүндрэл гарах эрсдэлтэй.
Багц 2 хэсгийн 45.5 км, Багц 4 хэсгийн 45.08 км нийт 90.58 км авто замын ажлыг 2020 онд хэрэгжүүлж дуусах боломжгүй. Тус хэсгийн үндсэн болон түр замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах арга хэмжээг авахаар АХБ, гүйцэтгэгч болон зөвлөх компаниудтай зөвшилцөж байна. Эдгээр багц хэсгүүдийн нийт 70.48км-т хуучин хучилтаар хөдөлгөөн явагдах байгаа ба тус хэсгүүдэд гарсан нүх болон бусад эвдрэлүүдийг засварлах, хучилт хуулсан 20.1 км хэсэгт хөнгөвчилсөн суурь, хучилт барих арга хэмжээ авахаар холбогдох тооцоо, судалгаа хийж байна.
2.Гүйцэтгэгч байгууллагуудын техник, санхүү, хүн хүчний нөөц тус замыг барьж чадах эсэх, ЗТХ-ийн яамнаас хяналт шалгалтыг хэрхэн хийж, ямар дүгнэлт хийв?
Үндсэн гүйцэтгэгч байгууллагуудын гадаад ажиллах хүч КОВИД-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан Монголд бүрэн ирж чадаагүйгээс Багц 1, Багц 3, Багц 5 хэсгүүдэд дотоодын туслан гүйцэтгэгч, үндсэн гүйцэтгэгчийн дотоод ажилчдын хүчээр ажил хэрэгжиж байна. Энэ сарын 01-ний байдлаар туслан болон үндсэн гүйцэтгэгчийн 8 аж ахйн нэгжийн дараах хүн хүч /дотоодын/, машин механикм, тоног төхөөрөмж ажиллаж байна:
|
Багц 1-1 |
Багц 1-3 |
Багц 1-5 |
Нийт |
Хүн хүч |
184 |
135 |
58 |
377 |
Машин механизм |
61 |
79 |
36 |
176 |
Эдгээр ажиллах хүч, тоног төхөөрөмж нь 2020 оны 10 дугаар сард багтаан авто замын хучилтын ажлыг дуусгахад хүрэлцэхгүй ба гүйцэтгэгч нарт хүчин чадлаа нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн баазын суурилуулалт, тохируулгын ажлын эрчимжүүлэх шаардлага тавьж байна. Гүйцэтгэгч нар холбогдох арга хэмжээг авч байна.
Түүнчлэн дотоодын туслан гүйцэтгэгчид болон үндсэн гүйцэтгэгчийн дотоодын ажилчид үндсэн гүйцэтгэгчээс санхүүгийн шууд хараат байгаа нь цаг хугацаа алдах, ажил зогсох нөхцөл бий болж байна.
70.48км-т хуучин хучилтаар хөдөлгөөн явагдах байгаа ба тус хэсгүүдэд гарсан нүх болон бусад эвдрэлүүдийг засварлах, хучилт хуулсан 20.1 км хэсэгт хөнгөвчилсөн суурь, хучилт барих арга хэмжээ авахаар холбогдох тооцоо, судалгаа хийж байна.
Энэ хүрээнд гүйцэтгэгч байгууллагуудын шийдвэр гаргах, эрх мэдэл бүхий гадаад ажилчдыг Монгол Улсад тусгай горимоор оруулж ирэх асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа ба дээрх тулгамдсан асуудлыг зохицуулах боломж бүрдэж байна.
Зам барилгын ажилд техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээг БНЭУ-ын “Intercontinental Consultants & Technocrats Pvt Ltd” компани болон түүний туслан гүйцэтгэгч “Ай Си Ти Сайн консалтинг” ХХК үзүүлж байна. Зөвлөх нь өдөр тутмын чанарын хяналтыг тавьж байгаа шаардлагатай зөвлөмж чиглэлээр гүйцэтгэгчийг ханган ажиллаж байна.
Зам барилгын ажил хэрэгжиж эхэлснээс хойш Зам, тээврийн хөгжлийн яам нь Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албатай гэрээ байгуулан гэрээт цагдаагийн тасаг авто замын дагууд ажиллуулж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байна. Тээврийн цагдаагийн албаны албан ёсны мэдээллээр зам барилгын ажил хэрэгжих хугацаанд буюу 2019 оны 06 сарын 17-аас 2019 оны 12 сарын 31-ний өдөр, 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд бүртгэгдсэн осол, хэргийн тоо нь өмнөх оны тайлант хугацаан дахь тоо баримттай харьцуулахад буурсан.
Мөн зам барилгын ажлын хэрэгжилтийн явж байдалд Төсөл хэрэгжүүлэх нэгж болон яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хяналт тавьж, газар дээр нь үзлэг шалгалт хийж, шаардлагатай дэмжлэгээр ханган ажиллаж байна.
3.Тухайн замыг яаралтай ашиглалтад оруулахад тулгарч буй асуудал, цаашид авах арга хэмжээ:
- Зам барилгын ажилд ашиглагдах голлох материал болох цементийн хомсдол нь гүүр, хоолойн ажил, цементээр бэхжүүлсэн суурийн ажлыг тасралтгүй хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байна. Цемент үйлдвэрлэгч байгууллагуудад бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх хүрээнд тасралтгүй нийлүүлэх хүсэлтийг хүргүүлсэн ч нийлүүлэлт зарим багц хэсэгт тасалдсан хэвээр байна.
- Зам барилгын үйлдвэрлэл, завод, тоног төхөөрөмжийг ажиллуулах голлох оператор, ажилтнуудыг оруулж ирэх асуудал, мөн тусгай горимоор 21 хоног тусгаарлах нь зам барилгын ажил хугацаа алдахад хүргэж байна.
- Зам барилгын ажлын Багц 2, Багц 4 хэсгийн гүйцэтгэгчээс тодорхой арга хэмжээ авахгүй, ажил эхлээгүй байгаагаас тус багц хэсгийн ажил 2020 онд дуусахгүй. АХБ-наас Багц 2, Багц 4 хэсгийн гэрээг захиалагчийн зүгээс цуцлах нь эрсдэлтэй тул гүйцэтгэгчийн талаас гэрээг цуцлах хүсэлт гаргах хүртэл хүлээцтэй хандахыг зөвлөмж болгосон. Багц 2, Багц 4 хэсэг нэгэнт энэ онд дуусах боломжгүй тул одоо байгаа замын ашиглалтыг сайжруулах засварын ажлыг гүйцэтгэх холбогдох тооцоо, судалгааг хийж байна.
- Цаг агаарын нөхцөл, үргэлжилсэн их устай бороо ажилд саад болж байна. Тухайлбал V сард гурван удаагийн үргэлжилсэн устай борооноос шалтгаалж 6 хоног, 7 сард 4 удаагийн үргэлжилсэн устай борооноос шалтгаалж 13 хоног тус тус замын барилгын технологи үйл ажиллагаа саатсан. Түүнчлэн X сард эрт хүйтэрвэл хучилтыг технологийн горимын дагуу гүйцэтгэхэд хүндрэл гарахаар байна. Цаг агаарын хүндрэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд багц хэсгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ээлжийн зохион байгуулалтаар ажлыг гүйцэтгүүлэх арга хэмжээг авч байна.