Монголчууд бид эртнээс хүйтний улиралд уураг ихтэй махан хоол хүнс хэрэглэж дулааны улиралд ходоодоо амраах зорилгоор махан хоолноос татгалзсаар иржээ. Махан хоол их хэрэглэдэг эдгээр үеүддээ ходоодны орчноо тэнцвэржүүлэх зорилгоор хужраар амталж хэрэглэдэг байсан аж. Сүүлийн нэг жарны туршид бидний дийлэнх нь суурин иргэншилд шилжиж өвөл зунгүй махан хоол хүнс хэрэглэх болсон нь эрүүл мэндэд ч тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлж эхлээд байна. Учир нь махнаас авах уураг, шим тэжээлийг хангалттай сайн задалж, боловсруулахын тулд бидэнд дасгал хөдөлгөөн, хүйтэн ширүүн уур амьсгал, хүнд хүчир биеийн хөдөлмөр чухал байдаг. Гэтэл хүйтний улиралд хотын иргэд бид нэг газраас нөгөө газарт хүрэхдээ богино замыг бага хугацаанд туулан дулаан газар ажиллаж, амьдарч байна. Дээрээс нь даяарчлалын нөлөө Монголчууд бидний хооллох соёлд мөн нөлөөлөх болсон.
Хэрэв та анзаарсан бол бидний хооллох хэв маягт сүүлийн 30 жилийн хугацаанд томоохон өөрчлөлтүүд гарсан байна. Орон орны гал тогооны сонголтууд, кофе, цайны шинэ соёлууд гээд зарим нь бүр цоо шинэ амьдралын хэв маяг бидний хоол хүнсний хэрэглээнд тогтжээ. Энэхүү нийтлэлийг бичих зуураа би хүртэл аяга амеркано уугаад сууж байх жишээтэй. Эдгээр өөрчлөлтүүд бидэнд сайн сайхан зүйлс, шинэ амт, таашаалыг өгч байгаа хэдий ч зохистой хэрэглээ, тунг нь тааруулахыг шаардсаар байна. Яагаад гэвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарсан өвчлөлийн талаарх судалгаанаас харахад Монголчууд ходоодны хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд 2-рт, нас баралтын тоогоороо 1-рт эрэмбэлэгдэж байна. Жил ирэх тусам ходоодны үрэвсэл, шарх, хавдрын өвчлөл залуужиж нэмэгдэх хандлагатай байгаа талаар салбарын мэргэжилтнүүд ч дурддаг. Шалтгаан нь та бидний юуг, яаж идэж байгаатай шууд холбоотой учраас өдөр тутмын хүнсэндээ архаарал хандуулах цаг ирсэнийг сануулж байна. Миний бие өчигдөр бяцхан туршилт хийж, өдөр тутамдаа хэрэглэж буй хүнсний зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж үзэв. Үүнд:
- Өглөө 1 аяга ус
- Өглөөний цайнд 1 аяга хар кофе, шарсан өндөг-1ш, шарсан зайдас- 1 годгор
- Ажил дээр ирээд дахин нэг аяга хар кофе
- Өдрийн хоолонд нэг таваг цуйван, чацарганы шүүс- 1 аяга
- Орой ажил тартал 1 аяга ус, 1 лааз хийжүүлсэн ундаа
- Оройн хоолонд 1 аяга будаатай шөл
- Унтах хүртлээ 1 зайрмаг, 1 аяга сүүтэй цай /Цайгаа хонуулбал гашлах тул хэхэхэ/
Дээрхээс дүгнэхэд миний идсэн зүйлсийн 90% нь хүчиллэг шинж чанартай болж таарлаа. Бүгд ходоодонд орно. Ходоод эднийг задлахын тулд хүчил ялгаруулна. Ходоод гашуун оргих, үрэвсэх зэрэг нь ходоодны орчин хэт хүчиллэг байхтай холбоотой талаар захын Google илэрцээс харж болно. Тэгвэл яаж энэхүү хэт хүчиллэг байдлыг тэнцвэржүүлэх вэ? Юу идэж уух вэ?
Харвардын их сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн хүнс тэжээл судлаачид хүчил шүлтийн харьцааг тэнцвэржүүлэх “Тавагны зарчим”-ыг эрүүл мэндийн олон талт ашиг тустай болохыг батлан гаргажээ.
Уншигч таны харж байгаачлаан “Тавагны зарчим”-д бууцай, салатны навч, байцай, хулуу, чинжүү зэрэг ногоон навчит ургамлууд түлхүү багтсан байна. Мөн ходоодны хүчлийг багасгахын тулд ус сайн ууж хэвших нь үр дүнтэй арга болохыг эрдэмтэд дурддаг. Усаа уухын өмнө тухайн усны савлагаан дээрх pH буюу хүчиллэгийн хэмжээг харах хэрэгтэй. Ихэнх усны хүчиллэг pH нь 5-7-ын хооронд хэлбэлздэг ба pH нь 1 рүү ойртох тусам хүчиллэг, харин 14-т ойртох тусам шүлтлэг байна. Тэгэхээр саармаг буюу шүлтлэг ус хэрэглэвэл ходоодны хүчиллэгийг тэнцвэржүүлэхээс гадна бодисын солилцоог идэвхжүүлэх нөлөө үзүүлдэг.
Монос Хүнс ХК ходоодны хүчил, шүлтийг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй pH 8.5-тай ЭКОС хэмээх шүлтлэг, зөөлөн усыг 3 жилийн өмнөөс үйлдвэрлэж эхэлсэн юм. Энэхүү эрүүл мэндийн усыг Монгол түмний эртнээс уламжилж ирсэн хужир ашиглан шүлтлэгжүүлдэг ба ходоодны үрэвсэл, улайлт, шархны эдгэрэлтийг түргэсгэх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, биеийн жингээ барихад тустай байдаг ажээ.
Эмийн сангуудаар борлуулагдаж хэрэглэгчдэд эрүүл мэндийн ус болон танигдсан “Экос” зөөлөн ус нь нэр төрлөө нэмэгдүүлэн “эрдэс нөхөгч” болон “зөөлөн оргилуун” гэх хоёр төрлийг худалдаанд гаргахаар зэхэж байна.
“Экос” зөөлөн ус нь “Монос”-ын 100 орчим эмийн сангуудаар борлуулдаг байсан бөгөөд эрэлт нэмэгдэж хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж, чадахгүй байсан юм. Иймээс Монос Хүнс ХК өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард “Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэр” байгуулахаар Монголын хөрөнгийн биржид хувьцаа гаргаж 8.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Ингэснээр эрүүл мэндийн ус ундааны төслийг амжилттай хэрэгжүүлж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, өмнөх үйлдвэрлэлээс 24 дахин хүчин чадалтай шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулаад байгаа юм. Ингэснээр зөвхөн эмийн сангаар худалдаалагддаг байсан цээж хорсолт, ходоодны өвчнөөс урьдчилан сэргийлэх “Экос” зөөлөн усыг борлуулалтын бүх сувгуудаар түгээж, хүн бүрд хүртээмжтэй болгожээ. Мөн удахгүй худалдаанд гаргах “Экос” ЭРДЭС НӨХӨГЧ болон ЗӨӨЛӨН ОРГИЛУУН усаа “Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэр”-тээ үйлдвэрлэж байна. Үүнээс гадна шинэ савлагаа бүхий цэвэр аньс жимсний Аами, цэвэр чацаргана жимсний Таами шүүс, “Цэнэг” эрүүл мэндийн бэлдмлийг үйлдвэрлэж байгаа бөгөөд эрүүл мэндийн шингэн хүнсний шинэ брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн худалдаалах төслийн ажлыг эхлүүлжээ.