gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.07
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.07
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.07
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Архи тамхи хэрэглэх нь сэтгэлийн зовиурыг багасгадаггүй

Д.Лутбаяр
Эрүүл мэнд
2020-03-13
14
Twitter logo

Нийслэлийн онцгой байдлын газар эрүүл мэнд, сэтгэлзүйн зөвлөгөө мэдээллийг хүргэх “Эмч зөвлөж байна” буланг ажиллуулж байна. Энэ удаа “Гамшгийн өмнөх сэтгэлзүйн бэлтгэл” сэдвээр мэргэжлийн эмч, сэтгэлзүйчийн бэлтгэсэн мэдээллийг хүргэе.

Аливаа гамшгийн үед хүн бүр эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахад бэлэн байх ёстой. Сэтгэл зүйгээ бэлдээгүй тохиолдолд гэнэтийн цочролд орж,  эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ хохирох эрсдэлтэй. Тиймээс сэтгэл зүйгээ урьдчилан бэлдэж, болзошгүй тохиолдолд бэлэн байх үүднээс дараах зүйлсийг зөвлөж байна.

Үүнд:

  1. Гамшгийн талаарх ойлголттой байх
  2. Гамшгийн сэтгэл зүйн нөлөөллийг мэдэх
  3. Хожуу үүсэх стрессээс ангижирч, тайвшрах аргад суралцах
  4. Бие биетэйгээ ярилцах
  5. Нийгмийн харилцааг эрүүлжүүлэх
  6. Аливаа үйл ажиллагаанд эерэг, зөв, идэвхтэй оролцох
  7. Сөрөг бодлоо эерэг бодлоор солих
  8. Архи, тамхи, хорт зуршлаас татгалзах
  9. Цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслийг зөв ашиглах
  10. Өөртөө анхаарал тавих

Гамшиг тохиолдсон үед та юу хийх вэ?

Гамшигт өртсөний дараа хүн цочролд мэдрэмтгий болдог бөгөөд гэнэтийн жижиг зүйлээс ч айж, энгийн зүйлсийг ч хийж чадахгүй шокийн байдалд хүрдэг. Тиймээс бэлтгэлтэй байхын тулд гамшгийн үед юу тохиолддог болохыг судалж мэдсэн байх шаардлагатай. Ингэвэл та гамшигт өртсөн тохиолдолд тайван, цочрол багатай хүлээн авна. Гамшигт хэрхэн, яаж оролцох ямар арга хэмжээг авах, гамшгийн үед ажиллах агентлаг, байгууллагын мэдээллүүдийг мэдэж байх нь танд тустай.  

  • Гамшгийн сэтгэл зүйн нөлөөллийг мэдэх

Гамшгийн үеийн сэтгэлийн түгшүүр, айдас, хямрал, нойргүйдэл, хар дарсан зүүд зэрэг нь хүмүүст тохиолддог сэтгэл зүйн хэвийн шинж тэмдэг юм. Тодорхой бус нөхцөлд сэтгэлийн түгшүүр идэвхтэй байдаг. Хэрэв сэтгэлийн хямрал удаан үргэжлэх, ажил, амьдралаа хэвийн зохицуулахад асуудал үүсвэл сэтгэцийн эмч болон сэтгэл зүйчид хандахыг зөвлөж байна. Мөн сэтгэл зүйн өөрчлөлтийг үл тоох нь өөрт болон таны гэр бүл, эргэн тойрны хүмүүст сайн зүйл биш. Ердийн үед ч сэтгэл зүйн байдлаа ажиглаж, анхаардаг зуршилтай байх нь зүйтэй.

  • Стрессээс хэрхэн ангижрах, тайвшрах аргад суралцах

Стрессийг даван туулж сурснаар гамшгийн үед илрэх сэтгэл зүйн түгшүүр, сөрөг нөлөөллийг бууруулж чадна. Хамгийн шилдэг арга нь сонирхдог зүйлтэй болох, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх юм. Баясалгал, иог,

сунгалтын дасгал, булчин суллах дасгал, бодлоо цэгцлэх, хөгжим сонсох, ууланд алхах зэрэг дасгал хөдөлгөөнийг амьдралын зуршил болгох хэрэгтэй. Тайван, тогтвортой байдал нь стрессийг хялбар даван туулж, хэвийн, тайван байдалд хурдан оруулдаг. Сандрал, зовиур, түгшүүрийн байдалд амьсгалын дасгалыг хийж хэвшээрэй.

  • Сэтгэлээ уудлан ярилцах

Гамшигт нэрвэгдсэн үед бие биетэйгээ ярилцаж, холбоо барих нь сэтгэл зүйг тайвшруулдаг. Гамшгийн үед бусадтайгаа холбогдон, ярилцаж “Би ганцаараа биш” гэдгээ мэдрэх. Ердийн өдрүүдэд ч бусдыгаа сонсож, ярилцах нь сэтгэл зүйн бэлтгэл болно. Бусдыг шүүмжлэх, бусдад заахын оронд эхлээд сонсож сураарай. Бие биетэйгээ сэтгэлээ хуваалц, ярилц, сонс! Хүрээлэн буй хүмүүстэйгээ харилцсанаар, хямралын үеийг даван туулах ач тустай.

  •  Эрүүл нийгмийн харилцааг бий болгох

Гамшгийн үед таны болон бусдын нүдэнд өртөхгүй, идэвхгүй байгаа хүмүүст анхаарал хандуулах хэрэгтэй.  /бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, сэтгэл зүй, бие махбодийн хувьд сул дорой, бусадтай ярьдаггүй… г.м/

Зарим хүмүүс дуугаа хураах, ганцаараа байхыг илүүд үздэг. Тэднийг ч мөн адил сонсож, ярилцах нь ганцаардсан мэдрэмжээс салгаж, өөртөө итгэх итгэл нэмнэ.

Гэр бүл, найз нөхөд, хөршүүдтэйгээ цагийг өнгөрөөж, бие биедээ туслаж, аз жаргал, эерэг хандлагыг бий болгох.

  •  Эерэг, хөгжилтэй үйл ажиллагаанд оролцох

Эерэг, сонирхолтой үйл ажиллагаанд оролцох нь амьдралын идэвхийг нэмж, сэтгэл зүйг дэмжин, хүнд хэцүү байдлаас гарахад тусалдаг. Сайн дурын ажил хийх, гэр бүлтэйгээ хамт байх, ууланд алхах, өөрийн хоббитой болох зэрэг танд эерэг мэдрэмж өгдөг зүйлсийг үргэжлүүлэн хийх хэрэгтэй. Өөрийн дуртай зүйлээ хийх нь танд сайхан мэдрэмж өгөхөөс гадна эрч хүч нэмдгийг санаарай.

  • Эерэг бодлоор өөрийгөө цэнэглэх

Танд тохиолдсон зүйлсийн талаар хэрхэн бодож байгаа нь үйл хөдлөл,  үйлдэлд тань нөлөөлдөг. Болж өнгөрсөн зүйлийг та өөрчлөж чадахгүй тул хэрэггүй бодлуудаа орхиж, танд тустай, эерэг бодлууд дээр төвлөрөх нь үр дүнтэй. Та өөрөөсөө "эерэг зүйл бодож байна уу" гэж асууж байгаарай.

  • Архи, тамхи, эмийн бодист найдаж болохгүй!

Гамшгийн үед стрессээс ангижрахын тулд архи, тамхи, хортой эм бэлдмэл хэрэглэх тохиолдол байдаг. Гэвч энэ нь сэтгэл зүйн зовуурийг багасгадаггүй. Харин ч бие, сэтгэлий эрүүл мэндэд муугаар нөлөөлж, хүмүүсийн хоорондын харилцаанд асуудал үүсгэдэг. Хэрвээ та сэтгэлийн шаналалтай байгаа бол эргэн тойрон дахь хүмүүстэйгээ ярилцаж, мөн мэргэжлийн сэтгэл зүйчид хандахыг зөвлөе.

  • Хэвлэл мэдээллийн хэрэгслийн зөв ашиглах

Гамшгийн үед мэдээ мэдээлэл, цуу яриа хурдан тархдаг. Худал хуурмаг мэдээлэл нь хүмүүсийг түгшээж, буруу сонголт хийхэд нөлөөлдөг. Тиймээс үнэн бодит, мэргэжлийн байгууллагын эх сурвалжтай мэдээллийг олж авах нь гамшгийг тайван замаар даван туулахад тус болно.

  • Өөртөө анхаарал тавих

Өөрийнхөө эрүүл мэндийг сахиж, эрүүл хоол, давтамжтай дасгал хөдөлгөөн хийж, шингэж зүйлс сайн уух, сайн амарч байх нь тустай. Халуун усанд орж, массаж хийж, өөрийн сонирхдог номыг уншиж, алхах хэрэгтэй. Бие махбодь болон сэтгэл зүйн эрүүл мэндээ үргэлж сахин хамгаалахыг танд зөвлөе.

Эх сурвалж: НОБГ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан