Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг Иранд болох гэж буй Эвсэлд нэгдээгүй орнуудын дээд хэмжээний уулзалтанд оролцоно хэмээн Ираны болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд онцолж байсан юм.
Гэвч тус улсын мэдээллийн агентлаг энэ нь худлаа хэмээгээд дээд хэмжээний уулзалтанд Ардын дээд хурлын тэргүүн Ким Ен Нам оролцоно гэжээ. “БНАСАУ-ын Ардын дээд зөвлөлийн тэргүүн Ким Ен Нам Тегеран хотноо болох гэж буй дээд хэмжээний уулзалтанд оролцох бөгөөд дараа нь Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын урилгаар сайн санааны албан ёсны айлчлал хийнэ” хэмээн агентлагийн мэдэгдэлд дурьджээ.
“Дээд хэмжээний уулзалтын албан ёсны мэдээлэлд “БНАСАУ-ын тэргүүн оролцоно” гэж дурьдсан байгаа юм. Гэтэл Ким Ен Нам нь ёс төдий төрийн тэргүүн. Тиймээс Ираны хэвлэл мэдээллийн хэрэгсэл буруу тайлбар хийжээ” хэмээн Өмнөд Солонгосын “Ренхап” агентлаг тайлбар хийлээ.
Ким Жон Ун нь Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдүгээр нарийн бичгийн дарга, Дээд командлагч, чучхе үзлийн аугаа их залгамжлагч гэсэн цол хэргэмтэй юм байна. Тэрээр 2011 онд нас барсан Ким Жон Илийг залгамжилсан билээ. Эвсэлд нэгдээгүй орнуудын хөдөлгөөнд 120 улс багтдаг бөгөөд хэдэн жилийн дотор дээд хэмжээний уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Умард Солонгосыг тухайн үедээ тэргүүлж байсан Ким Ил Сун /Ким Ир Сен/ Индонезид болсон уулзалтанд цорын ганц удаа оролцсон түүхтэй.
Хэрэв Ким Жон Ун Тегеранд очсон бол түүний улс төрийн бодлого зөөлөрч байгаагийн нэгэн илрэл байхсан хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Т.Бүрэн