-Таван хүний гурав нь ажилгүй байна-
Ингэж ярих залуус Улаанбаатар хотоор дүүрэн байна. Гэвч "Зар мэдээ" сонины дөрөв, таван нүүр дүүрэн ажилд авах зар байх юм. Энэ оны долоодугаар сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 45.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.1 мянган хүн буюу 12.5 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Ажилгүй иргэдийн тоо өсч, ажлын байр ихсээд байгаа ганц шалтгаан нь залхууралтай холбоотой гэнэ. Хотын гудамжаар алхаж яваа залуусын хэдэн хувь нь ажилгүй, аав ээжээрээ тэжээлгэдэг болохыг мэдэхийг хүссэн юм.
"Ямар ажил хийдэг вэ. Ажил хийдэггүй бол хэзээ орохоор төлөвлөж байна вэ" гэсэн асуултыг 22-25 насныханд тавихад, таван хүний гурав нь "Одоохондоо ажилгүй байгаа. Намраас ажилд орно доо" гэж хариулсан бол 30-35 насныхны таван хүний нэг нь "Ажилгүй байгаа. Хайж үзсэн, олдохгүй байна" хэмээн хариулсан юм.
Үүнээс харахад ажилгүйцэл нэмэгдсэн шалтгаан нь сургуулиа төгссөн залууст байдаг юм шиг. Хүмүүс ажил хайж байгаа эсэх, ямар ажлын байр эрэлттэй байгаа талаар нийслэлийн Хөдөлмөрийн газрын Ажилгүй иргэний бүртгэл, зуучлал хариуцсан мэргэжилтэн Н.Амарбаясгалангаас тодрууллаа.
-Эзнээ хүлээж буй хэчнээн ажлын байр байна вэ?
-Нийслэлийн хөдөлмөрийн газарт өнөөдрийн байдлаар 4600 гаруй ажлын байрны захиалга ирсэн. Эдгээр ажлын байрыг ангилж үзвэл барилгын салбар нэлээд түлхүү байгаа. Дурьдвал, цахилгаанчин, гагнуурчин, мужаан гэх мэт ажлууд бий. Мөн дан ганц барилга гэлтгүй худалдаа үйлчилгээний салбар дахь ажлын байрнууд эзнээ хүлээгээд байж байна.
-Өдөрт хэчнээн хүн ажил хайж, танай байгууллагад бүртгүүлж байна вэ?
-Манай үйлчилгээний салбараар өдөрт 80-100 орчим хүн ажил хайж бүртгүүлдэг. Ажилгүй иргэд бүртгүүлснээрээ хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бүх мэдээллүүдийг авах боломжтой юм.
-Өдөрт 80-100 хүн ажил хайж бүртгүүлдэг бол эдгээр хүмүүсээс хэд нь ажилтай болдог вэ?
-Өнөөдөр бүртгүүлсэн хүмүүсийг дор нь ажилд зуучлах боломжгүй. Ажлын байрны захиалгууд тодорхой хэмжээний тавигдах шаардлагуудтай. Жишээлбэл, нягтлан бодогч мэргэжилтэй хүн ажил хайгаад ирвэл тохирох тав, зургаан ажлыг санал болгоод тодорхой шаардлагынх нь дагуу байгууллагууд руу зуучилж явуулдаг. Тухайн байгууллагууд гурваас дөрвөн хоногийн дотор анкеттэй нь танилцаад сонгон шалгаруултад оруулж, боломжтой гэж үзвэл ажилд авдаг.
-Хэд орчим насны хүмүүс танай байгууллагад бүртгүүлдэг вэ?
-Бүх насны хүмүүс ханддаг даа. Голдуу 18-45 насныхан байдаг. Насыг ангилаад үзэхээр 40 гарсан хүмүүсийг ажилд авахад хүндрэлтэй гэж ажил олгогчид ярьдаг. Гэхдээ Хөдөлмөрийн газар ирсэн захиалгын дагуу хүмүүсийг насаар нь ангилалгүйгээр тохирох ажилд зуучилж өгдөг.
-Гадаадад сурч буй залуус танай байгууллагад ханддаг уу?
-Гадаадаас шилжин ирэгсдийн хөтөлбөрийг нийслэлийн Хөдөлмөрийн газар хэрэгжүүлж буй. Гадаадад амьдарч ажиллаж байсан 80 гаруй иргэн бүртгүүлээд, сонгон шалгаруулалтад орчихсон байж байна. Мөн 12 иргэн санхүүгийн дэмжлэг авчихсан байна.
-Нийслэлийн хөдөлмөрийн газар ямар ажлуудыг зохион байгуулж, ажиллаж байна вэ?
-Ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Жаргалантад газар тариалан эрхлүүлж байгаа. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт орсон. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ял эдэлсэн иргэдийг ажил олгогч компаниуд ажилд авсан тохиолдолд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мөнгөн урамшуулал олгоно гээд заачихсан. Өмнө нь ийм заалт байгаагүй болохоор эдгээр хүмүүсийг ажилд зуучлахад хүндрэлтэй байсан. Одоо бол тохирох ажилд нь зуучилж байгаа.
-Ял эдэлж байгаад гарч ирсэн хүмүүс танай байгууллагаар дамжуулан ажилд орсон тохиолдол байгаа юу?
-Байгаа. Энэ оны хоёроос тавдугаар сарын хооронд 2012 онд суллагдах гэж буй 700 гаруй хүмүүжигчид ажил мэргэжлийн зөвлөгөө өгсөн. Тэдгээр хүмүүс гарч ирээд манай байгууллагад хандаж ажилд орох байх гэж найдаж байгаа.
Тэрбээр ийн ярив. Тус газарт ажил хайж явсан хүмүүс багагүй байсан бөгөөд ихэнх нь мэргэжилгүй "Туслах ч хамаагүй хиймээр байна" хэмээн бүртгэгчид хэлж байхыг нь сонссон юм. Яагаад Хөдөлмөрийн газар ирэх болсон, гадуур ажил хайж үзсэн үү гэх асуултыг ажил хайж явсан хүмүүст тавьсан юм.
Налайх дүүргийн иргэн н.Ганбаа "Ах нь мэргэжилгүй. Энд тэнд янз бүрийн ажил зөндөө л хийлээ. Хийж үзээгүй ажил гэж байхгүй. Сонин телевизийн зараар ажилд орохоор цаг наргүй ажил хийлгэж байгаад цалингаа өгөх болохоор унжаад өгдөггүй. Энэ газраар зуучлуулж ажилд орвол ядаж цалин мөнгөө цаг хугацаандаа өгдөг газар оруулж өгч магадгүй гэж бодоод ирсэн юм" гэсэн бол Өвөрхангай аймгийн иргэн н.Анхбаяр "Мэргэжилгүй болохоор ажилд ороход хэцүү юм аа. Зөндөө л ажил хайлаа. Олдохгүй юм. Би өмнө нь найзуудтайгаа халтуурын ажил хийж байсан. Тогтмол цалинтай ажилд орох санаатай энд ирсэн юм. Харьяалалгүй болохоор ажил олдох болов уу" гэв.
Энэ оны наймдугаар сарын15-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 13830 ажлын байр шинээр бүртгэгдэж, 20191 ажлын байрны захиалга байгаа ажээ. Нийслэлийн хөдөлмөрийн газар нь 14726 ажилгүй иргэнийг бүртгэж, нийт бүртгэлтэй иргэдийн 9403 буюу 63.3 хувийг нь зуучилжээ. Нийт ажил хайж буй иргэдийн дөрвөн хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байгаагаас 77.8 хувийг тохирох ажилд зуучилсан байна.
Гудамжаар явж буй залуусаас "Ажилгүй хүмүүс хаанаас ажил хайж мэдээлэл авдаг. Хөдөлмөрийн газарт хандаж байсан уу" гэхэд Баянзүрх дүүргийн иргэн н.Ганцогт "Би оюутан. Сурахын хажуугаар ажил хийх санаатай хайсан ч зөөгчөөс өөр ажил олдоогүй. Уг нь мэргэжлээрээ сурахын хажуугаар ажил хийвэл дадлагажаад, дээрээс нь цалин аваад гоё байхгүй юу. Хөдөлмөрийн газар гэж хаана байдгийг мэдэхгүй" гэв.
Оюутан залуугаас авахуулаад Хөдөлмөрийн газарт хандах нь байтугай хаана байдгийг нь ч мэдэхгүй хэмээн хүмүүс ярьж байна. Ажилгүй, гудамжинд чулуу өшиглөж явахаар өөрт тохирох ажлаа хайж ажилтай болцгооё залуус аа. Цаана чинь 30 гаруй мянган ажлын байр та бүхнийг хүлээгээд байж байна шүү дээ.
Ж.Баттуул