gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шинэ жилийг анхлан тэмдэглэгч Д.Нацагдорж

Нийгэм
2011-12-31
0
Twitter logo

Жилдээ ганцхан цагаан сараас өөр баярлаж цэнгэхийг төдийлөн мэддэггүй байсан Монголчууд XX зууны эхэн хагасаас "Ёлка" хэмээх шинэ баярыг тэмдэглэдэг болсон. Гэхдээ хувьсгалаас өмнө буюу Богд хаант засаглалын үед Монголд америк, орос хүмүүс амьдарч байсан учраас тэмдэглэдэг байсан талаар зарим баримтад тэмдэглэгдсэн байдаг.

Харин Монголчууд тэмдэглэх болсон анхны суурийг Их зохиолч Д.Нацагдорж тавьсан байдаг аж.

Тэрбээр Германд сурч байгаад ирэхдээ энэ баярын учир утгыг мэдэж хэсэг сэхээтнүүд 1933 онд "Ёлка" гэдгийг анх тэмдэглэсэн удаатай.

Д.Нацагдорж өөрийн амьдарч байсан хоёр өрөө байшиндаа зохиолч Д.Намдаг, Д.Наваанюүндэн, өврийн эхнэр Нина Шистакова, өөр хэдэн орос эмэгтэйн хамт "ёлка" тэмдэглэжээ. Тэд тухайн үедээ манайд ховорхон үзэгддэг барууны өндөр шилтэй архи дарс тавьж ихээхэн тансаг ширээ зассан байсан гэнэ. Шинэ жил тэмдэглэж буй зураг нь одоо Д.Нацагдоржийн музейд хадгалагдаж буй.

Удалгүй хоёр хоногийн дараа Дотоод яамнаас Д.Нацагдоржийг дуудан баривчилжээ. Цуг тэмдэглэсэн нөхөд нь сураггүй дайжицгаасан гэдэг. Түүнийг хөрөнгөтнүүдийн баярыг хийсэн, нөгөөтэйгүүр нууцаар бүлгийн хурал хийсэн хэмээн хэлмэгдүүлж байсан юм байна. Их зохиолч маань ингэж "ёлка" гэдгийг анх тэмдэглэсэн хэргээр зургаан сар суугаад гарсан удаатай. Үүнээс хойш нэг хэсэг нам жим болжээ.

Харин 1940 өөд оны эхэн дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга С.Лувсан ЗХУ-д явж ирээд "орос ах нарын баяр ёлка гэдгийг тэмдэглэх нь зүйтэй юм байна" гэж ярьснаар анх сургууль соёлын газруудад тэмдэглэгдэж эхэлжээ. Ийнхүү Их зохиолч Д.Нацагдоржийн анх тэмдэглэсэн ёлка буюу шинэ жилийн баяр олон арван жилийн шалгуураар өнөөдрийг хүрч ирэхдээ монголчуудын хамгийн өргөн тэмдэглэдэг сайхан баярын нэг болжээ.

Энх тайвныг тогтоох бэлэгдэл гацуур мод

Тухайн үед элдэв гоё чимэглэл байгаагүй. Өнгийн цаасаар гинж хийж модоо чимэглэнэ. Түүгээрээ капитализмын хүлээсийг тасчин хаяж, энх тайвныг тогтоож байгааг билэгддэг байж.

Харин хөдөөд ёлкийг ихээхэн ач холбогдол өгч тэмдэглэж иржээ. Сумын клуб, улаан буланд хөгшин залуугүй цугларна. Өвлийн өвгөн ойн амьтдаа дагуулан гарч ирнэ. Онц сурлагатан сурагчид, тэргүүний хүмүүст бэлэг өгдөг байжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан