Сүүлийн үед Монголчууд эмийг бараг л хүнс мэт хэрэглэх болоод удаж байна. МХЕГ-аас энэ оны хоёрдугаар сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд эмийн чанар, аюулгүй байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй эмийн үйлдвэр, 100 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага, 800 гаруй эмийн сан, салбараас 13 эмийн үйлдвэр, 700 орчим эмийн сан, 77 эм ханган нийлүүлэх байгууллага, салбар хуурамч эм худалдаалж болох эрсдэлтэй газрууд (зах, эмнэлэг доторх хүнсний худалдааны цэг г.м) зэрэг зөвшөөрөлгүйгээр эм, эмнэлгийн хэрэгсэл худалдаалж буй цэг, иргэд хамрагджээ. Манай орны зах зээлд 1994 оны 10 дугаар сард анх Вьетнам улсаас импортолсон хуурамч эм Пенициллиныг илрүүлж байсан ба 2001 онд их хэмжээний хуурамч Витамин В комплекс эмийг Буянт-Ухаа боомтод саатуулан устгаж байсан тохиолдол байдаг аж.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар МХЕГ-ын Эм био бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Алтантуяагаас тодрууллаа.
-Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийн талаар ярилцъя.
-Эмийн үйлдвэрүүд нь батлагдсан зураг төслийн дагуу баригдсан зориулалтын байранд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулаагүй, технологи, тоног төхөөрөмж нь хуучирсан, лабораторийн тоног төхөөрөмж, мэргэжилтэн дутагдалтай, зөвхөн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардлаа нөхөх төдийн хэмжээнд олон жижиг эмийн үйлдвэр ажиллаж, 60 гаруй хувь нь 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүнийг давхардуулан үйлдвэрлэж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Отгоннаст фарм ХХК-ийн эмийн үйлдвэр нь 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй байхад Отгоннаст фарм нэртэй Анисны, Аскорбины хүчлийн үрэл үйлдвэрлэгдэж тараагдан Сүхбаатар сумын Энхнамуун эмийн сан, Дархан Монос эм ханган нийлүүлэх байгууллага, Ховд аймгийн эмийн санд тус тус худалдаалагдаж байгаа зөрчил илэрлээ.
-Импортоор орж ирж байгаа эмийн чанар аюулгүй байдал ер нь ямар байна вэ? Өнөөдрийн байдлаар хичнээн боомтоор эм орж ирж байна.
-Өнөөдрийн байдлаар импортын эм Замын Үүд, Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг гэсэн 4 боомтоор орж ирж байна. Импортоор орж ирж буй эм, эмнэлгийн хэрэгслийн хуурамч эсэхийг илрүүлэх 9 сарын хугацаатай тандалт, судалгаатай хяналт шалгалтыг эм, эмнэлгийн хэрэгсэл хилээр нэвтрүүлэх зөвшөөрөлтэй Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Өлгий, Цагаануур зэрэг 6 боомтоор орж ирсэн эм, эмнэлгийн хэрэгсэлд хийлээ.
Хяналт шалгалтын явцад нийт 6 боомтоор импортолсон. Давхардсан тоогоор 648 эм ханган нийлүүлэх байгууллагын 5412 нэрийн 1704 тн эм, 24 байгууллагын 97 нэрийн эмийн түүхий эд, 23 байгууллагын 35 нэрийн вакцин, 247 байгууллагын 2620 нэрийн 44,6 тн лабораторийн урвалж оношлуур, 365 байгууллагын 2065 нэрийн 411,0 тн эмнэлгийн хэрэгсэлд хяналт шалгалт, тандалт судалгааг хийлээ.
Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг, Өлгий, Цагааннуур боомтуудаар нэвтрүүлсэн түүвэр маягаар 23 улсын 2312 эмийн цувралын дугаарыг ОХУ-ын “ medbrak.ru” сайтад байршуулсан чанарын шаардлага хангаагүй болон хуурамч эмийн жагсаалтын сан дахь эмийн цувралын дугаар бүртэй тулгалт хийж үзэхэд уг жагсаалтанд орсон эм илрээгүй.
Харин 2011 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Буянт-Ухаа боомт дахь ХМХА-ны хяналт шалгалтаар Бээжин-Улаанбаатарын чиглэлийн ОМ-224 онгоцоор ирсэн зорчигчийн ачаа тээшнээс “Эрдэнэбүрэн” ХХК–ийн эмийн үйлдвэрийн нэр, лого, хаяг, шошгыг ашиглан, БНХАУ-д хуурамчаар хийлгүүлсэн 10 кг орчим буюу 20.000 ширхэг эмнэлгийн хөвөнг савлах зориулалтын мөнгөлөг гялгар уутнуудыг хууль бусаар оруулахыг завдсан үйлдлийг илрүүлэн хурааж, Буянт-Ухаа боомт дахь Цагдаагийн хэлтэст шалгуулж, хуурамчаар хийлгүүлсэн байсныг тогтоосон.
Хилийн хяналтаар шалгалтын явцад нийт 97 зөрчил илрүүлж, 55 буюу 58,5 хувийг арилгуулан, 21 байгууллага, иргэний 28778 кг эмийг буцааж, эмийн хаяглалт, шошгололт, савлалт нь бүртгэгдсэн загвараас өөр 2 нэрийн 15000 хайрцаг эмийн сав баглаа боодлын зөрчлийг арилгуулж, 4 нэрийн 6100 ширхэг 16.365,000 төгрөгний эмийг акт үйлдэн устгуулахаар шилжүүлсэн.
-Тэгэхээр энэ удаагийн шалгалтаар хуурамч эм илрээгүй гэж үү?
- Вьетнам улсын Но-шпа шахмал эмийн найрлага дахь үйлчлэгч бодисын таних урвал өгөөгүй тул хуурамч эм гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
-Сүүлийн үед эм ханган нийлүүлэх байгууллагын тоо нэмэгдэж байгаа хандлага ажиглагдаж байна. бараг л бүхэл бүтэн нэг төрөлжсөн газар гудамж даган байршжээ.
-Эм ханган нийлүүлэх байгууллагуудад стандартын улсын дундаж үнэлгээ 82%-д хүрсэн байна. Улсын хэмжээнд 48 эм ханган нийлүүлэх байгууллага, салбарт эм ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар шалгалт хийхэд их эрсдэлтэй 60%-иар 1, дунд эрсдэлтэй 16 ба улсын дундаж 35,6%, бага эрсдэлтэй 31 улсын дундаж 17%-тай тус тус үнэлэгдлээ.
Шалгалтаар эм ханган нийлүүлэх байгууллагуудад Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилтгүй эм бэлдмэлийг түгээх, эмийн агуулахын /GSP/ шаардлагыг хангахгүй ба хадгалалтын дэглэмийг нь алдагдуулахгүй тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэл дутагдалтай, эм, хэрэгслийг хүлээн авах үед тээвэрлэлтийн дэглэмийн тухай баримтжуулалт хийхгүй байх, эмийн захиалгын дагалдах бичиг баримтанд эм, хэрэгслийн цуврал, баталгаажилтын дугаарыг бүрэн тэмдэглээгүй байх зөрчил дутагдлууд нийтлэг байна.
Зургаан аймаг, нийслэлд эм хангамжийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр эмээр үйлчилсэн 9 байгууллага иргэний үйл ажиллагааг зогсоож, тэдний худалдаалж байсан 146 нэрийн 785.770₮-ийн эмийг хураасан.
-Эмийн сангийн хувьд эрсдэлтэй газрууд олон байгаа байх.
-Улсын хэмжээнд 638 эмийн сан, салбарт эмийн сангийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар шалгалт хийхэд их эрсдэлтэй 54,3%-иар 26, дунд эрсдэлтэй 176 ба улсын дундаж 36,5%, бага эрсдэлтэй 436 улсын дундаж 16,4%-тай тус тус үнэлэгдсэн.
Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилтгүй эм бэлдмэлийг худалдаалдаг, жороор олгох эмийг жоргүйгээр олгож, эмийн зохистой хэрэглээг алдагдуулж байгаа зөрчил давтагдсаар байна.
Шалгалтаар Булган, Дорнод, Дундговь, Сэлэнгэ, Төв, Увс, Хэнтий, Ховд аймгийн 19, нийслэлд 23 нийт 42 эм хангамжийн байгууллагад Хятадын Анальгин, Clean point, Viagra, BANBAI, Yunnan Bai, lidenpashi, Шувуутай тос /флуцинарь/, Витамин В комплекс, АТФ, Цефтриаксон, Постинор, Амикцин, Глюкорины хүчил, Циметидин, Вьетнамын Кеналог, Постинор, Эритромицин, ОХУ-ын Тетрациклины нүдний тос, Бифидумбактери, Нитроглицерин, Глицин, Баралгин, Климаксан, Диклофенак лаа, уух, Витамин Е, Реамбирин, Энэтхэгийн Mezol, Ciproploxacin, Дексона, Японы Бюлак, Каталины нүдний дусал, Солонгосын Саридон, Лидокайн зэрэг давхардсан тоогоор 92 нэрийн эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаагүй эмийг худалдаалж байсан зөрчил илэрлээ.
Мөн нийслэлд “Sora” супермаркет, Сэргээн засварлах клиникийн эмнэлгийн хүнс худалдаалж буй цэгт иргэн Ц.Пүрэвсүрэн, Булган аймгийн Хангал сумын иргэн Г.Тэрбиш, Өмнөговь аймгийн Таван толгойн уурхайд иргэн Эрдэнэчулуун, Дорнод аймгийн “АЙСВН” супермаркет, Ховд аймгийн Мөст сумын хүнсний дэлгүүр, Хэнтий аймагт Далд увидас эмнэлэг, Дорноговь аймагт Буянбадрахдэлгэр “Арьс, гоо засал”-ын хувийн эмнэлэг болон Сайншанд өртөөний иргэн Ч.Оюунсүрэн нар эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй эмийн худалдааг явуулж, хууль бусаар гар дээрээс эм худалдаалсан ба Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй чанарын баталгаажилтгүй, нэр хаяг нь тодорхойгүй Хятад улсад үйлдвэрлэгдсэн тарилгын шингэн, эмнэлгийн хэрэгслийг эмчилгээ үйлчилгээнд хэрэглэсэн тул холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцож ажилласан.
Булган, Хэнтий, Завхан, Дундговь аймагт хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эмийг тусгаарлаж хадгалаагүй ба үнэ төлбөргүй олгох буцалтгүй тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг худалдаалж байсан зөрчил илэрснийг хураан авч устгалын комиссоор устгуулаад байна.
-Эдгээр улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмээр үйлчилсэн, зөвшөөрөлгүйгээр эм импортлосон, худалдаалсан гэх мэт зөрчилд ямар хариуцлага тооцдог вэ?
-Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн дагуу хамгийн багаар иргэнд л гэхэд 100000₮ тэгээд байгууллага, албан тушаалтанд 3.000.000 хүртэл төгрөгийн шийтгэвэр оногдуулах, эм, хэрэгслийг хураах, худалдаалсан бол хууль бус орлогыг хураах гэсэн хариуцлага тооцдог. Мөн Эрүүгийн хуулиар торгохоос гадна 5 жил хүртэл хугацаагаар хорих хүртэл шийтгэл ноогдуулахаар заасан байдаг. Гэтэл манай хамгийн лидер Монголын үндэсний олон нийтийн телевизээр л гэхэд буруутай албан тушаалтнуудад 100000₮-ийн шийтгэвэр оногдуулаад л өнгөрдөг байна гэсэн ташаа мэдээлэл түгээж байгаа нь харамсалтай юм. Энэ чинь улс даяар олон нийтэд хүрч буй мэдээлэл шүү дээ.
-Хяналт шалгалтын явцад эмийг шинжилгээнд хамруулсан уу? Шинжилгээний хариуны талаар тодруулаач.
-Шалгалтын явцад импортоор орж ирсэн ба эмнэлэг, эм хангамжийн байгууллагуудаас Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, савлалт, хаяглалт нь бүртгэлийн материалаас өөр, эх орны эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарт хөндлөнгийн хяналт хийх, эмийн санд найруулан бэлтгэсэн болон цагдаагийн газраас шинжлүүлж, дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн.
Нийт 627 нэрийн эм, эмнэлгийн хэрэгслийг лабораторит шинжлүүлэхэд 69 нэрийн эм, 12 нэрийн эмнэлгийн хэрэгсэл чанарын шаардлага хангаагүй ба энэхүү эмүүдийн ихэнх нь эмийн хаяглалт савалгаа нь бүртгэлийн материалын шаардлага хангаагүй үзүүлэлтээр тохироогүй гарсан.
Мөн лабораторийн шинжилгээгээр чанарын шаардлага хангасан боловч савлалт, хаяглалт нь бүртгэлийн материалаас зөрүүтэй Монгол эм импекс компанийн ОХУ-ын “Бурят фармация” эм хангамжийн байгууллагаас импортлосон 13620 фл Тималин 10 мг эмийг тухайн эмийн үйлдвэрлэгчээс нь тодруулахаар түр саатуулаад байна.
-Эмийг хүнс мэт хэрэглэдэг боллоо. Шалгалтын дүнгээс харахад эмийн сан, үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллагын тоо ч замбараагүй их санагдаж байна. Зохистой хэрэглээний талаар мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс арга хэмжээ авдаг уу?
-Баян-Өлгий, Хөвсгөл, Булган аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэгчдэд сар бүр эмийн гаж нөлөөний талаар сургалт тогтмол явуулж сувилахуйн албанд хяналт үнэлгээ хийж ажиллажээ.
Мөн Баян-Өлгий аймагт эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэн эрсдэлт үйлийг өөрчлөх зорилгоор Төрийн бус байгууллага Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгээр эмийг эмчийн заавраар хэрэглэх санамжийг үйлчлүүлэгчдэд түгээж, аймгийн Эрүүл мэндийн газраас “Эмийн зохистой хэрэглээ” сурталчилгааг телевизээр улиралд нэг удаа явуулдаг болсон байна
“Эмийн жорын маягт, жор бичилт MNS 5386:2008" стандартын дагуу эмийг олон улсын нэрээр бичиж, хэрэглэх арга, хугацаа, илрэх гаж нөлөөний талаар тайлбарлаж өгөхгүй байгаа буюу иргэд ч эмийг дур мэдэн авч хэрэглэж, эмийн сан ч жоргүйгээр олгосоор байгаа нь “эмийн гаж нөлөө үүсгэх”, “эмчилгээг үр дүнгүй” болгох зэрэг эрсдэлийг бий болгож байна.
Эмийг иргэд эмийн сангаас жороор авч, эмчийн зааврыг баримтлан хэрэглэх хэрэгтэй байна. өөрсдийгөө дур мэдэн эмчлэх нь эргээд сөрөг үр дагаварыг авчирна гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Ер нь эм бол нэг талаас хор, нөгөө талаас тунг нь тааруулбал таны эрүүл мэндэд хэрэгтэй бүтээгдэхүүн шүү дээ.
-Шалгалтын дүнгээс харахад нилээд ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн байна. Харин хэрхэн арга хэмжээ авсан юм бол.
-“Эрүүл мэндийн тухай”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хууль болон холбогдох тушаал, шийдвэр, стандартуудын дагуу зөрчлийг арилгуулахаар 253 байгууллагад 849 заалт бүхий албан шаардлага хүргүүлж, зөрчил гаргасан 215 байгууллага, албан тушаалтан, иргэнд нийт 28,2 сая төгрөгийн шийтгэвэр оногдуулсан.
Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилтгүй, нэр хаяг нь тодорхойгүй, стандартын бус болон хаяглалт савлалт нь бүртгэгдсэн загвараас өөр, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал нь алдагдсан 125 нэрийн 10,5 сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг хурааж, худалдаалсны хууль бус орлого болох 2,8 сая төгрөгийг улсын орлогод төвлөрүүлсэн.
Хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 134 нэрийн 6,7 сая төгрөгний эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалагдаж байсныг /давхардсан/ актаар хураан авч устгалын комисст хүлээлгэн өгсөн.
Эмийн сангийн стандартын шаардлага хангаагүй болон стандартын бус бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн 11 эм хангамжийн байгууллагын үйл ажиллагааг түр, 5 байгууллагын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоож, 3 байгуулага, албан тушаалтны асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад шилжүүлээд байна.
Ярилцсан: А.Мөнх