gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сургууль байгуулж, бизнес хийнэ ээ

Боловсрол
2011-06-22
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2011-06-22
Сургууль байгуулж, бизнес хийнэ ээ

Монголд их, дээд сургууль байгуулмаар юм байна. Энэ нь мэдээж хөрөнгө мөнгө шаардсан том ажил л даа. Гэхдээ нэг байгуулчих юм бол жилийн дотор л ашгаа нөхөх боломжтой юм шиг санагдаад байгаа юм. Одоо байгаа их, дээд сургуулийг хар л даа. Хөдөө, хотын хэдэн хүүхдийг сайхан хошгируулаад л элсүүлээд авчихаж байна.

Тэгээд дөрвөн жил сургаад л төгсгөчихнө. Амархан л бизнес байгаа юм даа. Хамгийн гол ажиллах улирал бол хавар. Энэ үед дунд сургууль төгсөж байгаа хүүхдүүдийг сургуульдаа элсч орохыг уриалж сурталчлаад хэдэн мянган хүүхдийг бүртгээд авчихна. Хүүхдүүд ч бүртгэлд хамрагдахын тулд нэлээд хэд хоног дугаарлан зогсож байж бүртгүүлнэ. Тэд бүртгүүлэхдээ мөнгө өгнө шүү дээ. Сургуулиуд дунджаар 5000-8000 төгрөг авдаг юм билээ. Нэг сургууль гэхэд таван мянган хүүхэд бүртгэж авчихаад 200 хүүхэд элсүүлж авдаг.

Зөвхөн бүртгэлийн мөнгөнөөс л гэхэд 25-40 сая төгрөг олж байгаа юм. Ингээд сургуульдаа элсүүлчихээд шууд л мөнгө "саах" ажилдаа орж эхэлнэ дээ. Хууль цаазын нэртэй нэгэн сургуулийн туршлагаас харвал хүүхдээ элсүүлээд төлбөрөө шууд авдаг юм билээ. Энэ бол үнэхээр зөв санаа. Төлбөрийг нь авчихсан байхад тэд хаачив гэж. Төлбөрийг нь урьдчилж авчихаад намар болохыг хүлээж голын эрэг бараадаад хорхог, боодог эргүүлнэ дээ.

Ингээд намар болохоор нөгөө хэдэн хүүхдүүд чинь хүрээд ирнэ. Есдүгээр сард "Танилцах үдэшлэг" нэртэй эхнэр, нөхөр болгох шоу зохиогоод, өвөл болохоор шинэ жилийн арга хэмжээг гайгүй сайн баартай хамтарч зохионо. За тэгээд хавар "Төгсөлтийн баяр" хийчихнэ. Энэ нэг их сүрхий арга хэмжээ болохгүй ээ.

Хэдэн оюутныг Монголын оюутны холбооноос "Манлайлагч оюутан" гэсэн медалиар шагнаад л гүйцээ. Оюутнууд өөрсдөө идэж уух, наргиж цэнгэх мөнгөө өгчихнө. Бас болоогүй ээ дарга, захирлуудынхаа хоол идэх, архи уух мөнгийг ч даачихна. Ингээд л боллоо. Багшлах боловсон хүчний асуудалд санаа зовох хэрэггүй л болов уу.

Учир нь хаана л бол хаана багш байна шүү дээ. Монгол хэлний багш ажилд аваад компьютерийн хичээл заалгачихна. Англи хэлний багшаар биеийн тамирын хичээл оруулчихна. Шинэ санааг минь дэмжих, хамтрах хүн байвал хандаарай.

Б.Энхмөнх

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан