“Амьдралын тойрог” булангийн зочноор Төв аймгаас тодорсон улсын мэргэн Г.Батзаяаг урилаа. Манай сурвалжлах баг үд дунд Төв аймгийн зүг хүлгийн жолоо залав. Цаг орчим яваад Төв аймаг орлоо. Г.Батзаяа мэргэн аймгийнхаа баруун урд хэсэгт байрлах хороололд нөхөр, охины хамт амьдардаг юм байна. Хашаанд жижгэвтэр зуны байшин, өнцөгт нь монгол банхар уяатай харагдав. Үдийн наранд халууцсан нохой танихгүй зочдыг хараад залхуутай нь аргагүй хуцах аж. Биднийг хамт угтсан хоёр залуугийн өндөр нь мэргэний гэр бүлийн хүн Ч.Гэрэлт-Од нөгөөх нь хотоос ирсэн шавь нь гэдгийг ярианаас нь анзаарлаа.
Харваачид улсын баяр наадмын өмнөх бэлтгэл сургуулилтад гардаг болсоор удаж буй. Тэдний нэг адил Г.Батзаяа мэргэн ч удахгүй нэгдсэн бэлтгэлдээ гарах гэнэ. Энэ сарын сүүлээр наадмын сорилго болох учраас ойрноос зав багатай байгаа аж. Байшинд ороход өрөөний хоймор хэсэгт гурван ч газар хурдны морины хөрөг, тусгайлан байрлуулсан медалийн цуглуулга хамгийн түрүүнд нүдэнд тусна. Байшингийн баруун хойд буланд телевиз, хоёр талд нь дээш цоройсон шаазан морь, дээд талд нь уяач болоод харваачийн малгай тавьжээ. Наахна талд нь гурван төрлийн нум, нэлээд хэдэн багц сум дэлгээстэй. Ямарч байсан энэ айл нум сумнаас гадна морин эрдэнийг дээдэлдэг нь илт. Өрөөний хойморт Г.Батзаяа мэргэнийг улсад түрүүлсэн жил аав, ээжтэйгээ авахуулсан зураг өлгөжээ.
Уяачаас харваа руу “урвасан нь”
Г.Батзаяа мэргэн гэртээ “Морин эрдэнэ”-ээ дээдлэх болсон нь ийм учиртай аж. Түүний аав нь улсын алдарт уяач С.Гийнаа. Эднийх ам бүл арван хоёулаа. Г.Батзаяа дээрээ долоон ах, хоёр эгчтэй. Айлын отгон нь. Тэрээр бага байхаасаа морин дэл дээр өсч, хурдны морь унадаг байжээ. Аав нь жил бүр улсын наадамд явахдаа охиноо хамт авч явна. С.Гийнаа гуайтай хамт олон жил морь уясан Хорлоодой хэмээх алдарт уяач бүсгүй бий. Яг түүн шиг охиноо сайн уяач болгох гэж С.Гийнаа гуай их хичээнэ. Морь бол түүний хувьд хамгийн сайн мэддэг зүйл нь. Гэхдээ л Г.Батзаяад уяач болох сонирхол огт төрөхгүй. Ах нар байсаар байтал би уяач болоод яах вэ гэсэн бодол төрнө.
Айлын отгон охин учир жил бүр аавынхаа тогоо шанагыг нь барих үүрэг хүлээнэ. Жилийн жилд ингэж уяачдын дунд наадамлана. 30 нас хүртлээ адуун дунд байсан түүнийг муухан уяачаас дутахгүй гэж мэдэх нэг нь ярьдаг юм билээ. Нум сум харваа нь эрийн гурван наадмын нэг. “Ах нар байхад би заавал хусуур зүүж уяач болоод яах вэ” гэсэн бодол түүнийг харваач болгоход хүргэж. Улсын алдарт мэргэнүүд ихэвчлэн багаасаа харваж эхэлсэн байдаг. Харин Г.Батзаяа мэргэн харьцангуй хожуу буюу 2006 оноос харважээ.
Түүнд харвааны “А” үсэг заасан багш нь аймгийнх нь спортын мастер Оюунчимэг. Тэрээр эхний жилүүдэд ажлаа хийж яваад наадмаар харвадаг байжээ. Харин улсын мэргэн болдог жилээ спортын мастер Эрдэнэзуугийн галд дархан мэргэн Х.Баасанхүү, спортын мастер Ц.Баярбаатар, Энхжаргал нарын хамт нэгдэн бэлтгэл хийсэн нь үр дүнд хүрч 40 сумнаас 33 онож, Эрдэнэтуяа мэргэнтэй тэнцэж, товх харваж түрүүлсэн нь спортын мастер, улсын мэргэн хэмээх алдар хүндийг түүнд авчирчээ. Ингэж тэрээр сүүлийн таван жил наадмаар морь биш өөрийгөө уях ажилд урважээ.
“Уран шаглаа”-гийн оёдолчин
Улсын мэргэн маань “Уран шаглаа” хэмээх хувцас захиалгын газарт оёдолчин. Наадам дөхсөн энэ өдрүүдэд дээл, хантаазны захиалга ихтэй. Хэдийгээр захиалгаа зогсоочихсон ч ах, дүүсийнхээ 90 жилийн гоёлыг хийгээд тун завгүй. Өнөөдөр ч бас ажил дээрээ л өнжсөн сурагтай. Нөхөр нь “Ажлаа боль гэхээр үгэнд орохгүй юм. Наадмаар ядарлаа гээд байв аа” хэмээн эхнэрээрээ тоглож харагдсан.
Уран оёдолчин маань нөхрийнхөө баярын дээлийг урлаж дуусгаад өмсүүлэхэд яг таарчээ. Жилийн дөрвөн улиралд хүмүүсийн захиалгад дарагдаж оёдол хийдэг мэргэн маань энэ мэргэжлээрээ 2000 оноос ажиллаж эхэлжээ. Хоёр эгч нь мөн л оёдолчин аж. Спортын өөрийнх нь онцлог гэж байдаг даа. Төвлөрөлт ихтэй болоод ч тэр үү, буудлага, харваа, шатрын тамирчид гол төлөв дуу цөөтэй хүмүүс байдаг. Г.Батзаяа мэргэн ч сэтгэл хөдлөл энэ тэр нь бараг мэдэгдэхгүй юм. Наадмын өмнө сэтгэл хөдлөл хэр байдаг вэ гэхэд “Наад хүн чинь барагтай үг унагахгүй шүү. Наадмын өмнө бүр таг болчихдог.
Хоёулаа нэг спортод байхын давуу тал нь бие биенээ сайн ойлгодог юм. Бид энэ жил нэг галд бэлтгэлээ базаахаар болсон” хэмээн түүний нөхөр бидний ярианд дэм өгөв. Улсын мэргэнийг наадамд түрүүлснээс хойш танилууд нь манай нэрийг гаргаад өгөөч гэхээр нь тухайн байгууллагаар овоглодог байж. Харин энэ жилээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “New happy” компанийн тамирчин хэмээн дуудуулах болжээ.
Сурын талбайд танилцсан хосууд
Улсын мэргэн нөхөртэйгээ сурын талбайд анх танилцжээ. Түүний нөхөр Ч.Гэрэлт-Од Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат. “Монгол туургатан” театрт мужааны ажил эрхэлдэг аж. Хар багаасаа шагай, нум сум харваж, барилдаж байсан тэрээр 10 орчим жил харвахаа орхижээ. Ингээд Төв аймагт шилжиж ирснийхээ дараа эргээд сураа харваж эхлэхдээ нүдэнд дулаахан, дуу цөөтэй, дунд зэргийн нуруутай бүсгүйтэй таарсан нь гэргий Г.Батзяа нь. Тэд гэр бүл болоод удалгүй эхнэр нь Улсын мэргэн болсон учир ихэд бэлгэшээдэг тухайгаа тэрээр хуучилсан.
Ч.Гэрэлт-Од эхнэрийнхээ арыг дааж, дасгалжуулахын хажуугаар нум, сумыг “мэргэн” байлгах хүндтэй үүргийг хариуцдаг. Үүнийхээ хажуугаар хүмүүсээс захиалга авч сум урладаг аж. Тэрээр 1995 онд томчуудын харваанд 35 оносон амжилтаар спортын мастер болсон нэгэн. Мөн 1989, 1990, 1992 онд өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байжээ. Гэрт байсан олон медалийн нэг хэсэг нь түүнийх.
Бэрийнхээ нум сумыг зэхжээ
Г.Батзаяа мэргэн Ардын хувьсгалын 90 жилийн ойд хадам аав Л.Чойдоржийнхоо урласан нум сумаар харвана. Түүний хувьд анхнаасаа хатуу нумаар харваж сурсан учир зөөлөн нумаар харваж чаддаггүй гэсэн. Тиймдээ ч нум сумыг биеийн хүчээр биш эвээр харвадаг хэмээн ярьсан. Охиноо анх харваж эхлэхэд аав нь байгалийн оюу чулуу өгснийг мөнгөөр тоноглож хасаандаа зүүжээ. Аль талаараа харвадгаас шалтгаалж тэр талын эрхий хуруу нь томорчихдог аж. Түүний баруун гарын эрхий хуруу зүүнээсээ том юм билээ.
Анхны мөнгөн эрхийвч нь багадсан учир өнөө жил үхрийн эврээр эрхийвч хийлгэжээ. Маргааш тэмцээнтэй учир аавынхаар орох учиртай гэснээр бид харваачийн хадам аавынд зочиллоо. Л.Чойдорж гуай 15 наснаасаа мужааны ажил хийж эхэлсэн гарын уртай нэгэн. Авьяас удам дагадаг гэдэг. 45 жил мужааны ажилд бие сэтгэлээ зориулсан тэрээр зургаан хүүхдийнхээ дөрвийг нь мужаан, алт мөнгөний дархан болгоод амжжээ.
Биднийг очиход тэрээр гаднаа гэрийн тооно урлаж байв. Мэнд усаа мэдэлцсэний дараа “Залуу насанд хоёр нарны хооронд бие хайргүй зүтгэдэг байж дээ. Одоо ч биеийн тааваар яндан харах маягтай ажилладаг болж. Яндан харна гэдэг нь нөгөө хөгшин чинь цай, хоолоо оролдож байгаа болов уу гэж битүүхэн горилж байгаагийнх” хэмээн хошигносоор угтав. Тэрээр өвөлдөө голдуу морин хуур урлаж, хааяа хүний захиасаар ажилладаг байна.
Морин хуур урлаачдын улсын уралдаанд хоёр, гуравдугаар байр эзэлж явсан тэрээр бөх, сур, шагай гээд спортын хорхойтой. Спортын дэд мастер, сумын заан, соёлын тэргүүний ажилтан гээд залуу насандаа Л.Чойдорж гуайд хийгээгүй ажил үгүй бололтой. Энэ удаад ч Ардын урлагийн их наадмын гар урлалын төрөлд нум сум урлалаар оролцож хоёр даваагаа амжилттай давжээ. “Гуравдугаар шатны шалгаруулалт хотод болно. Дуудсан цагт бэлэн байх учиртай” хэмээв.
Нэг нум 350-450 мянган төгрөгийн үнэтэй
Сурчин Лхүндэвийн Чойдорж гуай бидэнд өөрийн хийсэн нум сумаа сонирхуулсан юм. Нум хийх нь бүгд нэг стандарттай. Нэг, зургаан сар, нэг жил ч болж байж гардаг нум бий. Жил өнжин хийлээ гээд яараад байхгүй. Л.Чойдорж гуайн урласан нум гадаад үзэмжээрээ хэн ч харсан андахгүй юм билээ. Шар эрээн, эрэгтэй, эмэгтэйг нь нумны үзүүрт тавьсан хаан, хатан сүйх хээгээр ялгах боломжтой. Мэдээж өргөн нарийн, урт, богино гээд нумыг хэн ч харсан эрэгтэй, эмэгтэй гэж ялгана. Харин хэний хийц вэ гэдгийг эдгээр өнгө үзэмжээр ялгах аж.
Гол материал нь янгирын эвэр. Голд нь хулс, шөрмөс, чийг нэвтрүүлэхгүй гэж үйсээр хучдаг аж. Ийн бэлэн болсон нумыг 350- 450 мянган төгрөгт зардаг байна. Гадны жуулчдад бол 500 ам.доллараар ч худалдах тохиолдол бий гэсэн. Харин сумны цавуу хатлаа л бол гараас гарчихдаг гэнэ. Түүхэндээ сум байлдааны нөхцөлд төмөртэй хийдэг байж. Харин спорт болж хөгжихдөө зэс гуулиар тах хийдэг болжээ. Жимсний модны хальс, онийг нь нэлээд бөх хулсаар, булцууг нь бугын эвэр, тасын өд зэргээр хийдэг байж. Харин орчин үед эдгээрийг жимсний модны хальс нь лак будгаар, хандгайн эврээр хийдэг ясан булцууг хуванцар, зэсийн оронд төмөр тах хэрэглэх болжээ.
Ийн ерөөлч, магтаалч Л.Чойдорж гуайтай олон сонирхолтой зүйлийг ярилцаж байх зуур гэргий Г.Цэрэндолгор гэж насаараа сувилагч хийсэн намбалаг хөгшин гэрт орохыг урив. Харваачид маань ч маргааш тэмцээнтэй учир эрт амрах хэрэгтэй гэснээр бидний “Амьдралын тойрог” энд хүрээд өндөрлөсөн юм. Улсын мэргэн Г.Батзаяа болон түүний нөхөр Ч.Гэрэлт-Од нартаа хараа хурц, сум мэргэн, уухай цээлхэн байж удахгүй болох улсын баяр наадамдаа амжилтаа бататгаж, улмаар ахиулахын өлзийтэй ерөөл өргөе!
Ж.Амаржаргал