Монголчууд их авьяастай юм аа. Сүүлийн үед ая зохиогч нар олширч, энэ хэрээр хамтлаг, дуучдын тоо ч нэмэгдэх болов. Бүр өөрийнхөө эд юмсад хүртэл дуу зохиолгож байна. Уяачид хурдан мориндоо, бөхчүүд өөрсдөдөө дуу зохиолгож байх жишээний. Хавтгайрна гэдэг л энэ байхдаа.
Аливаа юманд үнэ цэнэ гэж байдаг даа. Зарим нэг нь хүний бүтээлд эзэн суугаад хаа хамаагүй дуулах боллоо. FM радио болгоноор нь гонгиносон дуу, телевизийн суваг бүрээр нь элдэв шалгаруулалт үзэх юм олдохгүй ядаргаатай юм гэж ярих хүн байна. Энэ нь бас үнэний ортой.
Дуундаа уярч, дуугаараа хүмүүжиж ирсэн ард түмэн өнөөдөр элдэв муу муухай үгтэй дуунаас жигшихэд хүрч байна. Манай нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн найранд агсан тавих гэсэн "Ухаант ардынхаа дуунд хүлээтэй байгаад чадсангүй" гэж бичсэн байдаг даа. Гэтэл одоо ганц хэлгий шүлгэнд ая хийсэн болчихоод өөрийгөө хөгжмийн зохиолч гэж зарлаж явах хүн байх юм.
Урд цагт цэнзүүр гэж юм байлаа. Тиймээс ч чанартай бүтээл гардаг байсан хэрэг. Харин өнеө цагт юу хийх нь миний эрх гэх болсон. Мөнгөтэй хүн бүр дуу хийх болжээ. Аранжировк юм уу дууныхаа мөнгийг төлчихөөд FM радиогоор цацуулчихаад дуутай болчихлоо гэж ярьж явна. Ямар ч цэнзүүргүйгээс чанарын шаардлага хангахгүй дуунууд олноор гарч, энэ нь сонсогчдын чихэнд хүйтэн сонсогдож байна.
Саяхан нийгмийнхээ тусын тулд үйлчлэх нэгэн байгууллага байгуулагдсан гэх чихэнд чимэгтэй мэдээ байна. "Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн нийгэмлэг" гэж байгууллага байгуулагджээ. Үүнийг нийгэм шаардаж байсан билээ. Энэ нь олон улсын хэмжээний байгууллага байх бөгөөд олон улсын байгууллагад гишүүнчлэлтэй байх аж. Одоогоор гишүүнчлэлд элсэхээр хүсэлтээ гаргачихаад байгаа гэнэ.
Манай урлагийн тархай бутархай зохиогчийн эрхийн олон байгууллагууд нэгдэж хуралдаад нэг санаагаар нэгдэж энэ шийдэлд хүрчээ. Оюуны өмчийн газар, хэрэглэгч байгууллага буюу дуу хөгжим ашиглаж буй газрынхантай гурвалсан гэрээ байгуулан дууг цэгцлэх ажил явагдах юм байна. Мөн тоглолт зохион байгуулдаг Соёлын төв өргөө, Бөхийн өргөө, Улаанбаатар палас гэх мэт газруудтай гэрээ хийх болж байна. Ингэснээр бие даасан уран бүтээлч тоглолт хийхээр болохдоо тухайн
газартай гэрээ хийхийн өмнө Хөгжмийн зохиолчдын холбоотой зохиогчийн эрхийн гэрээ хийх хэрэгтэй ажээ. Өөрөөр хэлбэл, хэн нэг дуучин Бөхийн өргөөнд тоглолт хийхийн тулд эхлээд зохиогчийн эрхийн газартай хэн гэдэг хөгжмийн зохиолч, яруу найрагчийн дууг дуулах хөтөлбөрөө үзүүлж гэрээгээ хийчихээд дараа нь тоглолт болох газартайгаа гэрээ хийх гэнэ. Энэ нь манай уран бүтээлчдэд ихээхэн боломж олдож буй том алхам юм.
Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Б.Бямбабаяр мэргэжлийн хүний зүгээс хэлэхэд, "Компьютер, интернэттэй ойрхон байдаг залуу уран бүтээлч, ая зохиогчид, хамтлагийнхан эртхэн FM радионуудаас дуугаа татаж авч байхгүй бол Олон улсын гишүүнчлэлтэй болчихсон хойно дааж давашгүй өрөнд унаж мэднэ шүү" гэж сануулсан байна билээ.
Оюуны өмч, зохиогчийн эрх гэдэг гадны улсуудад маш өндөрт тавигддаг зүйл. Дуу хөгжим ашигласныхаа төлөө радио, телевиз байтугай баар, ресторанууд хүртэл суудлынхаа тоогоор татвар хураамж төлөх болох юм байна. Харин манайханд энэ тухай ойлголт тун бага байна. Манай улсыг олон улсад гишүүнчлэлтэй болонгуут шинжээчид нь ирэх гэнэ. Тус байгууллага үйл ажиллагаагаа илээр, тандаж янз бүрээр хийдэг гэдэг. Гадаадын хамтлаг дуучдын дуу, клипийг радио телевизээр цацах эрхгүй болох нээ. Заавал зохиогч болон зохиогчийн эрхийг нь эзэмшиж байгаа хувь хүн байгууллагатай нь "Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг"-тэй гэрээтэй хамтарч ажилладаг болчихоор гэрээнийхээ дагуу тодорхой шимтгэлийг манай талаас цаад гадаадын эзэмшигч талд шилжүүлдэг байх ажээ.
Ямар нэгэн хүний үг аяыг хуулах хулгайлах асуудал бүр мөсөн хумигдах нээ. Өнөөдөр манайхан дууг тэр чигээр нь хуулаад дуулчихсан сонсогдож л байгаа. Тэдний дотор олны танил болсон дуучид ч цөөнгүй байна. Харин тэд өөрсдийн ухамсраар хуулсан дуунуудаа буцааж аваад устгах нь дээр болох биз ээ.
Аливаа уран бүтээлийн сэтгэлгээнд нийгмийн байдал нөлөөлдөг гэдэг. Манай сүүлийн үеийн дуунууд гутарлын, гунигийн дуунууд зонхилох болсон. Нэгэн хэмийн аятай тэрнийх гэж ялгарах дуу гарахаа больжээ. Нэртэй хөгжмийн зохиолч нь жилд зуун дуу бүтээлээ гэж сагсуурч байх жишээтэй. Жилд нэг сайн дуу бүтээлээ гэж ярих байтал тэр зуун дууг хэнд зориулсан байж таарах ээ.
Манай улсад соёл, урлагийн бодлого гэж алдагджээ. Бөхийн өргөөнд хэн дуртай хүн өндөр үнэтэй тасалбараар тайлан тоглолт хийх нэрийн дор хэдэн дуу хамаж дуулсан болоод мөнгө олж байх жишээтэй. Бөхийн өргөө театр биш гэдгийг тэр дуучид, жүжигчид мэдэж баймаар даа.
Сүүлдээ байгаад нөгөө алдарт Адарсүрэн, Банзрагчийгаа дууриаж дуулах болов. Хүний шүлгийг хуулж биччихээд би бичлээ гэж болохгүйтэй адил өөрийн өнгө төрхийг олж чадахгүй байж дууг нь дууриаж дуулсны төлөө дуучин гэж хэлэгдээд ч яах билээ. Адилхан өнгөөр дууллаа гэхэд ядаж өөр дуу дуулдаг байгаа даа.
Нийгмийн шаардлагаар Монголын зохиолч, хөгжмийн зохиолчдын холбоо, нийтлэлчдийн нийгэмлэг байгуулагдлаа. Нийтийн тусын тулд сайн бүтээл, сайхан авьяастныг ялгаж салгаад өгнө биз ээ. Хүний хөдөлмөрлөж бүтээсэн бүтээлийг өөртөө мөнгөний хэрэглүүр болгодог тогтолцоо удахгүй арилах бололтой.
Н.Сүрэн