Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Хангай, говийн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулга уулзалт Эрдэнэт хотноо эхэллээ. Ерөнхийлөгчийн Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Монголын хөгжлийн бэрхшээлтэй байгууллагуудын үндэсний холбооноос хамтран зохион байгуулж байгаа энэхүү чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хөвсгөл зэрэг нийт 8 аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөгчид уригдан оролцож байна.
Бүсчлэн зохион байгуулж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гурав дахь удаагийн энэхүү уулзалтад Ерөнхийлөгчийн тамгын газрыг төлөөлж Б.Болдбаатар, Аймгийн Засаг дарга Г.Шархүү нар нээн үг хэлж, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн төлөөллүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах болон тэдний талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нийгэмд учирч буй хүндрэл бэрхшээлүүдийн талаар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
Чуулга уулзалтын үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Ц.Оюунбаатар: Монгол улсад 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 85 хувь нь нэн ядуу амьдралтай байгаа талаар дурьдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрүүл мэндийн тухай”, “Биеийн тамир спортын тухай”, “Барилгын тухай”, “Хөдөлмөрийн тухай” зэрэг нийт 11 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг санаачилж, өдгөө 8 хуулийг УИХ-аар батлуулсан нь нийгмээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлагыг өөрчлөхөд чиглэсэн чухал алхам болсныг онцлон хэлж байлаа. Энэхүү “Хангай, говийн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулга уулзалт”-ыг “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр” ивээн тэтгэж байгаа бөгөөд дээрх найман аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд санал бодлоо солилцож, төрийн бодлоготой уялдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж гаргах юм.
МУ-ын Ерөнхийлөгчийн ХМА