gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     7.18
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 22
Зурхай
 7.18
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 7.18
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Утга зохиолын онолоос гажихгүйгээр бичих амар байгаагүй”

Соёл урлаг
2012-04-10
0
Twitter logo

Монгол хатад гэхээр Алунгуа, Өэлүн, Бөртэ, Мандухай, Ану, Дондогдулам нар хамгийн түрүүнд бодогддог. Тэгвэл эдгээр хатадтай зүйрлэхүйц эр зориг, тэсвэр хатуужил, уран бэрийн ухаанаар эв найрамдлыг хичээж удам судраа аврахын төлөө чин шударгаар тэмцэж явсан Сорхугтани хатны тухай нэгэн роман уншигчдын гарт очоод байгаа билээ.

Романы зохиогч Б.Сарантуяатай ярилцлаа.

Энэ нь түүний үргэлжилсэн үгийн чиглэлээр бичиж буй анхны роман юм. Тэрбээр УБИС-ийн утга зохиолын ажилтны ангийг 1995 онд зохиолч, утга зохиол судлаач мэргэжлээр дүүргэсэн билээ.

-Роман бичих санаа хэзээ хэрхэн яаж төрөв. Яагаад хатны тухай сэдвийг сонгосон юм бол?

-Би XXI зуунд амьдарч байгаа шинэ зууны иргэн. Өөрөөр хэлбэл, миний хамгийн сайн мэдэх зүйл бол одоо цаг. Өнөөдөр Монгол хүн сайхан амьдрахыг хүсдэг. Улс орон маань амгалан байж, айх аюулгүй, дутах зүйлгүй тайван амьдрахсан гэж хүсч байна. Ингэж хүсэх бүрдээ эх зах нь олдохгүй байгаа энэ улс оронд ид шид амилах мэт Чингис хаанаа дахин гарч ирээсэй гэж хүмүүс үгүйлж байна шүү дээ. Тэр дахин төрөөсэй. Үгүйдээ түүн шиг нэг хүн гарч ирээд энэ улс орныг залаасай. Болохоо болиод байгаа энэ нийгмийн амьдралыг өөрчлөөсэй гэж хүсч байна.

Тэгвэл Чингис хаан гэж хэн байсан бэ. Түүний тухай өгүүлэх гадна дотны олон эх сурвалж, ном зохиол бий. Тэдний дундаас шүүрдэн их хааны оюун санааг хэрхэн өнөөгийн хүмүүсийн өмнө ил гаргах вэ гэдэг асуулт гарч ирсэн. Түүний оюун санааг ил гаргаснаар их түүхээсээ суралцаж болно гэж бодсон. Би эмэгтэй хүн. Тиймээс эр хүний өмнөөс бодох, сэтгэхэд амаргүй. Мөн хүний эцэг болж үзээгүй учир энэ жаргал хийгээд зовлонг мэдэхгүй.

Харин тэр цагт зэвсэг барин дайтаагүй ч, их хаадын амсхийх чөлөөнд засгийг удирдаж байсан, тухайн үеийн дэлхий ертөнцөд оюун санааны дайн явуулж байсан ухаант хатдыг сонирхон судалсан. Монголын нууц товчоо зохиолын үндсэн суурь болсон эвлэлдэн нэгдэхийн тухай өгүүлэх таван сумны сургаалыг хайрласан Алунгуа эхээс эхлээд Өэлүн эх, Бөртэ хатан, Хулан хатнаар үргэлжлэх олон сайхан эмэгтэйчүүдийн түүхийг сөхсөн.

Харин энэ олон хатдын дундаас надад Сорхугтани хатны түүх хамгийн их сонирхол татсан тул цааш судалсан. Судлах тусам сонирхолтой болж, бүдэг бадаг мэдээллүүдийг цааш хөвөрдөх, ургуулан бодох, хоорондоо зөрөөтэй эх сурвалжуудыг тайлах гэж тэмүүлэх бүрт амттай болж эхэлсэн. Үүнээс л энэ роман төрөх эхлэл тавигсан юм.

-Хэдий хэр хугацаанд судалж, бичиж дуусгасан бэ?
-Судлахад нэг их удаан хугацаа зарцуулаагүй ээ. Гэхдээ бага хугацаанд асар их ном уншсан. Нимгэн зузаан 20 гаруй ном уншсан. Заримыг нь бүтнээр нь уншиж, заримыг нь өөрт хэрэгтэй гэсэн хэсгээ түүвэрлэн уншсан. Эндээс хатныхаа тухай ерөнхий ойлголтыг гаргаж аваад түүхэн цаг хугацаануудад тулгуурлан үйл явдлыг зохиомжилсон. Цаг хугацааны хувьд Сорхугтани хатан Чингис хааны бэр болон ирж насан эцэс болох хүртэлх 50 гаруй жилийн хугацааг багтаасан тул эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын хагас зуун жилийг өгүүлэх хэрэгтэй болсон. Романд шинэ шинэ баатрууд нэмэгдэн гарч ирэх бүрийд тухайн хүний түүхийг дахин судлах гээд их ажил байсан. Бичихэд дөрвөн cap, засахад хоёр cap зарцуулсан даа. Мөн холын хүнээс үг сонс гэдгийг санаж Тасам буюу Тархан суурьшсан Монголчууд ТББ-ын тэргүүн Санчирыг зөвлөхөөр авсан.

-Таны бичсэн энэ бүтээл бусад романуудаас юугаараа онцлог болсон бол?
-Өнөөдөр бид цаг хугацаа хэмээх хэнийг ч хүлээхгүй асар их хурдтай уралдаж явна. Хүмүүс ном унших дуртай байгаа хэдий ч хэт урт, нуршсан, үйл явдал нь хэрхэх нь тодорхойгүй, сунжирсан ном зохиол уншихаас цааргалах болж. Уншигчид зохиолчдоос товч, тодорхой, ойлгомжтой, үйл явдал нь сонирхол татахуйц, дараа нь яах бол гэсэн хүлээлтийг үүсгэх, уншихад амар хялбар байх шаардлагуудыг хүсдэг болж. Би энэ зохиолыг уншигчдад л зориулж байгаа учраас тэдний шаардлагыг харгалзах учиртай.

Тиймээс энэ бүхнийг бодолцсон. Миний номыг нэг барьсан хүн "Дараа уншина" гэж хойш тавихгүйгээр үргэлжлүүлэн уншиж эцсийн мөч хүртэл дагуулж чадна. Нуршихгүйгээр 400 гаруй хуудас романыг утга зохиолын онолоос гажихгүйгээр бичих амар байгаагүй л дээ. Харин ном гарсны дараа миний эргэн тойрны хүмүүс дээд тал нь хоёр өдрийн дотор уншаад дуусгачихлаа гэж хэлж байгааг сонслоо. Ямартай ч тэдний шаардлагад нийцсэн бололтой байна.

-Түүхийн холбогдол бүхий ном уншдаг хүмүүс өдгөө цөөрсөн нь ажиглагддаг. Тэгэхээр уншигчдыг ямар хэлбэрээр өнгөрсөн үед хүргэх ёстой вэ?
-Түрүүн та юугаар онцлог юм бэ гэсэн. Үнэндээ бид ирээдүйгээ бүтээе гэвэл өнгөрснөөсөө сурах учиртай. Өнөөдөр уншигчдын дунд түүхийн судалгааны ном уншдаг хүн үнэхээр тун цөөхөн байна. Харин болж өнгөрсөн түүхийг уран зохиолын аргаар уншигчдад хүргэхэд олон хүн сонирхон уншдаг. Өвөг дээдсийнхээ бахархам түүхийг бид эндээс мэдэж болно. Тэдний оюун санаа, хүсэл мөрөөдөл, амьдралын зорилго юу байсныг харж болно. Өнөөдөр хүмүүс сайхан байшин, гоё машин, ганган хувцас, эд хөрөнгө эрх мэдэлд шунаж байна. Найман зууны өмнө ч хүмүүс амьдарч байсан. Сайхан байшингийн оронд орд өргөе, ганган машины оронд хүлэг морь, эд баялаг, эрх мэдэл гээд тэдний хүсэл ч өнөөгийн бидэнтэй л адил байсан.

Гэвч Чингис хаан хийгээд түүний үр хүүхдүүд энэ олон сонирхол, зөрчлийг зангидаж, зөвхөн Монгол туургатныг бус бүх дэлхийг хэрхэн нэгэн тугийн дор нэгтгэн захирч, улс орноо дэлхийн дайдад тэлж чадсан агуу ухаан хүч нь чухам юунд оршиж байсан бэ гэдгийг харуулахыг хүссэн. Зэвсэг барин дайтахаас өөрийг мэддэггүй гэж хэлэгдэх өвөг дээдэс минь оюун санааны хувьд ямар түвшинд хүрсэн хүмүүс байсан юм бэ гэдгийг харуулахыг зорьсон.

-Таны номыг уншиж байхад түүхэн эх сурвалжуудаас зөрүүтэй зүйлүүд ажиглагдаж байна. Жишээ нь Сорхугтаний нөхөр Тулуй өөрийн ах Өгөөдэй хааны өмнөөс золио болон нас эцэслэсэн тухай бодит түүх бий. Харин таны номонд Тулуйг хаан ахынхаа өмнөөс золио болохоос өмнө өөрийгөө хаанд өргөмжлүүлж, тэнгэрт хальж байгаа тухай гарч байсан?
-Хааны оронд хаан хүн л золио болох учиртай биз дээ. Жишээ нь өнөөгийн Ерөнхийлөгчийн өмнөөс түүний төрсөн дүү гарын үсэг зурж болохгүй. Бас үхэж болохгүй. Яг түүнтэй ижил Хядан улсын газар усны эзэд лус савдаг хилэгнэж хааныг авна хэмээн хэлүүлсэн үгийг бөө зайрангууд дамжуулсны дараа Тулуй өөрийн шийдвэрээ гаргаж хаан ахынхаа өмнөөс золио болсон түүхтэй.

Хааныг авна гэж хэлүүлж байхад дүүг нь золио болгохыг лус савдагууд хүлээж авах уу. Хэдийгээр бодит түүх ч ургуулан бодох хэрэгтэй болсон. Эцэст нь хааны оронд хааны дүү биш хаан хүн л тэнгэрт халих ёстой хэмээн сэтгэж, Тулуйг хаан ширээнд залах ёсыг үйлдүүлж, дараа нь бөөгийн шившлэгтэй усыг уулгаж тэнгэрт халиаж байгаагаар зохиосон юм.

Тулуй бол Чингис хааны отгон хүү. Гал голомт сахих албан ёсны хүн. Гэвч отгон хүүгийн хувиар хаан болох заяатай төрсөн ч хаан ширээнд заларч, ахынхаа өмнөөс тэнгэрт халих тавлинтай байжээ гэдгийг өгүүлсэн нь миний зохиомж л доо.

-Мөнх хаан, хаан ширээнд суугаад их цэвэрлэгээ явуулж, төрд тэрсэлсэн хүмүүсийг хатуу цээрлүүлсэн тухай гашуун түүх байдаг. Таны номонд энэ тухай арай бага тусгасан санагдсан. Ер нь хаадын алдааны талаар бага дурьдаж гэж бодогдсон?
-Энгийн жишээ. Танай аав ээжийг хажуу айлын чинь хүмүүс муу хэлээд байвал та дуртай байх уу. Яг түүн шиг бидний түүхийг ихэнхдээ гадныхан бичиж байна. Өөрөөр хэлбэл, аав ээжийн минь тухай хажуу айлынхан дур зоргоороо ярьж байна. Зарим үед их түүхээ өмгөөлмөөр, их хаадынхаа төлөө заргалдмаар зүйлүүд их бичигддэг. Бид өөрийн түүхийг тодорхой хэмжээгээр өмөөрөх ёстой. Учир нь бид өвөг дээдсийн үр хүүхэд учраас. Зуун жилийн өмнө юу болж байсан түүхийг бүдэг бадаг мэддэг бидний монголчууд найман зууны өмнөхийг тодорхой мэдэх аргагүй шүү дээ.

Энэ түүхийг "Монголын нууц товчоо" болон тухайн үед манайд ирж байсан гадна дотны элч төлөөлөгчдийн өөрсдийнхөөрөө бичсэн тэмдэглэлүүдээс л харж болно. Монголын нууц товчооноос хойших түүх маш бүдэг байдаг. Хожим XVII зуунд бичигдсэн "Алтан товч", шар тууж, асрагч нэртийн түүх зэрэг зохиолууд ч мөн шашны үзэл баримтлал хэт шингэсэн байх нь анзаарагддаг учир бодит түүхээс хол санаггддаг. Тэд ч мөн дөрвөн зууны дараа бичигдсэн зохиолууд шүү дээ. Одоо бид найман зууны дараа бичиж байна.

-Телевизийн сэтгүүлч роман бичихэд цаг зав гээд амаргүй байсан нь мэдээж. Бас утга зохиолын ертөнцийн ачаа цөөн хэдэн уран бүтээлчид ахдаад буй болохоор үндсэн мэргэжлийн ажлаа хийхээр шийдсэн юм болов уу гэж бодлоо?

-Телевизийнхэн цаг нартай уралдан , ажилладаг. Одон жил энэ урлагт зүтгэж явна. Өнөөдөр телевизүүд борооны дараах мөөг шиг олноор бий болж үзэгчдэд олон талтай мэдээллийг хүргэж байна. Харин үндсэн мэргэжил минь зохиолч, утга зохиол судлаач. Таны хэлснээр цөөн хэдэн хүний нуруун дээр утга зохиолын ертөнц оршиж байна. Уншигч олон сайн зохиол, сайн зохиолчийг хүлээж байна.

Харин унших ном ховор, цөөн хэдэн зохиолчид нь хүрэлцэхгүй байна. Тиймээс өөрийн үүргийг ухамсарлаж үндсэн мэргэжлийн ажлаа хийхээр шийдсэн хэрэг. Хөтөлгөө морьтой явах нь буруу юу байх билээ. Телевиз бол залуу насны ажил гэж би боддог. Эфирийн шаардлага хангахгүй болох хүртлээ энэ ажлаа хийх болно. Харин зохиолчийн мэргэжил хэзээ ч тэтгэвэрт гардаггүй. Толгой сэтгэж, гар хөдөлж байсан цагт хийсээр л байх болно. Би хувьдаа хамгийн бахархалт хөдөлмөр гэж ойлгодог.

С.Туул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан