Сүүлийн үед Монгол Улс Евразийн Эдийн Засгийн Холбоонд (ЕАЭЗХ) ажиглагчийн байр сууринаас гишүүн орон болох эсэх асуудлыг олонтаа хэлэлцэх болсон. Үүнтэй зэрэгцээд дэлхий нийтээр протекционизм улам бүр газар авч буй өнөө үед бидний хийх ёстой сонголт бол "хамгийн ашигтай зам" бус, харин "хамгийн бага хохиролтой зам"-ыг тодорхойлох явдал болж магадгүй байна.
Дэлхийн протекционизмын давалгаа ба жижиг эдийн засагт учрах эрсдэл
Сингапурын Ерөнхий сайдын саяхны үгэнд тэмдэглэснээр, АНУ-ын худалдааны шинэ бодлого нь "дүрэмд суурилсан олон улсын худалдааны тогтолцоо" задрах шинэ эринийг эхлүүлж байна. Энэ нь жижиг, нээлттэй эдийн засагтай орнуудад (Монгол зэрэг) хамгийн хүнд цохилт өгөх эрсдэлтэй байна.
Улс орнууд бие даан, харилцан ашигтай худалдааг орхиж, тус бүр өөрийн ашиг сонирхлыг хамгаалсан, тусгаар тогтносон протекционист бодлого явуулах хандлагатай болж байна. Өөрөөр хэлбэл Дэлхийн Худалдааны Байгууллага ор үндэсгүй алга болж байна. Энэ хандлага нь олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтөд томоохон саад болно. Жижиг эдийн засагтай улс орнуудыг “зах зээлээс шахагдах”, “үл тоогдох”, “өөрсдийгөө хамгаалах боломжгүй болох” эрсдэл рүү хөтөлж байна.
Үүний эсрэг хариу үйлдэл нь аль «боломжит» улс орон болон бүсийн хамтын нийгэмлэгт нэгдэх үйл явц бөгөөд энэ чиглэлээр Төв азийн бүгд найрамдах улсууд хэрхэн худалдаа, эдийн засаг, улс төрийн сонирхолоо нэгтгэж байгаа болон тэднийг чиглэсэн томоохон улс орнуудын (Европын холбоо) сонирхол улам бүр нэмэгдэж буй жишээнээс харж болохоор байна.
Төв Азийн бүгд найрамдах улсууд хооронд шийдэгдээгүй удсан хилийн зурвас тогтоох маргаантай асуудлуудыг яаралтай шийдэгдэж, Япон-БНХАУ-Өмнөд Солонгос улсууд худалдааны гэрээ байгуулж байгаа зэргээс харахад Монгол улс мөн энэ үйл явцаас хоцролгүй өөрийн «зөв гарц»-ыг тодорхойлох шаардлага үүсэж байна.
Сингапурын сургамж: Илүү бие даасан байдал бол хамгаалалт
Сингапурын жишээ нь Монголд нэг зүйлийг тод сануулж байна—хэт гадаад хамаарал нь аюул. Сингапур нь дэлхийн хамгийн сайн зохион байгуулалттай эдийн засгийн нэг боловч, дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, геополитикийн савлагаанд хамгийн түрүүнд өртдөг. Тиймээс Сингапурын удирдагчид худалдааны сүлжээгээ төрөлжүүлэх, дотоод нөөцөө бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа олон тулгууртай байлгахыг чухалчилж байна.
Орос, Беларусийн хямд бараатай өрсөлдөж чадахгүй болж, эдийн засгийн бие даасан байдал алдагдах, мөн улс төрийн нөлөөлөлд орох эрсдэл бий.
Монгол Улс энэ сургамжаас суралцаж, хэт нэг төвтэй (жишээ нь ОХУ, БНХАУ) хамаарлыг багасгаж, гадаад эдийн засгийн бодлогын орон зайгаа өргөсгөх хэрэгтэй.
ЕАЭЗХ: Геополитикийн хавх уу, эсвэл эдийн засгийн боломж уу?
ЕАЭЗХ нь нэр дээрээ бол эдийн засгийн хамтын ажиллагааны бүс мэт харагдах боловч, бодит байдал дээр ОХУ-ын геополитикийн нөлөөг тэлэх зорилготой бүтэц болсон гэдгийг Казахстан, Беларусь, Армени зэрэг орнуудын жишээ харуулж байна. Хэт давамгайлал, тэгш бус тариф, стандартын нэрээр тавьсан саад бэрхшээлүүд нь гишүүн орнуудын дотоодын үйлдвэрлэгчдийг сөхрүүлж, Оросын бараанд хэт хамаарах нөхцөл рүү түлхэж байна.
Монгол Улс ЕАЭЗХ-д элсвэл үндэсний үйлдвэрлэл Орос, Беларусийн хямд бараатай өрсөлдөж чадахгүй болж, эдийн засгийн бие даасан байдал алдагдах, мөн улс төрийн нөлөөлөлд орох эрсдэл бий. Ингэснээр бидний “гуравдагч хөрш”-ийн бодлогын чадамж хязгаарлагдаж, өрсөлдөх чадвараа алдах магадлалтай.
ЕАЭЗХ-ийн цаад зорилго нь ЗХУ задарсны дараа бүс нутагт ОХУ-ын нөлөөг сэргээх гэсэн геополитикийн төсөл гэдгийг судлаачид онцолдог. Үүнийг эдийн засгийн хамтын ажиллагааны нэрийн дор улс төрийн нөлөөгөө бэхжүүлэх, "ойрын гадаад"-даа хяналтаа тогтоох гэсэн Оросын оролдлого гэж шүүмжлэгчид үздэг.
Монголын аюулгүй байдал ба "Гуравдагч хөрш"-ийн бодлого: Монгол Улс түүхэн туршлагаасаа үүдэн хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцаж, дэлхийн бусад улс орнуудтай "Гуравдагч хөрш"-ийн бодлогоо идэвхтэй хэрэгжүүлж, тусгаар тогтнол, бие даасан гадаад бодлогоо хадгалахыг эрхэмлэдэг.
ЕАЭЗХ-д элсэх нь энэхүү нарийн тэнцвэрийг алдагдуулж, Монгол Улсыг ОХУ-ын нөлөөний хүрээнд хэт татан оруулах асар том эрсдэлтэй. Энэ нь бидний гадаад бодлогын орон зайг хумьж, баруун болон бусад "гуравдагч хөрш"-үүдтэй харилцах харилцаанд сэв суулгаж болзошгүй.
ОХУ-ын 2022 онд Украинд эхлүүлсэн дайн нь ЕАЭЗХ-ийн олон улсын нэр хүндийг унагасан. Ийм үед энэ холбоонд элсэх нь Монгол Улсыг Оростой нэг шугаманд нэгтгэн ойлгогдоход хүргэж, олон улсын хориг арга хэмжээнд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх аюултай.
Монгол Улсын боломжит хувилбарууд:
- Олон улсын худалдааны хэлэлцээрүүдэд идэвхтэй оролцох Монгол Улс хоёр болон олон талт хэлэлцээрүүдийг эрэлхийлэх хэрэгтэй.
- Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх АНУ, Япон, Солонгос, Европын холбоо зэрэг эдийн засгийн чадавх өндөртэй улсуудын стратегийн сонирхолыг татаж буй салбарт (газрын ховор элемент зэрэг) стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхтэй зэрэгцүүлэн худалдааны хэлэлцээрүүд тохирох.
- Технологи ба дижитал худалдаанд анхаарах Хил хязгаар үл хамааран хөгжих боломжтой салбарууд — технологи, мэдээллийн технологи, боловсрол, эрүүл мэндийн экспорт зэрэгт төвлөрч, олон улсын зах зээлд гарах.
- Хөдөө аж ахуй ба органик үйлдвэрлэлийн экспорт Цэвэр бүтээгдэхүүн, органик хүнсний хэрэгцээ дэлхийд өсөн нэмэгдэж буй энэ үед, экологийн давуу талаа ашиглан цөөн боловч үнэ цэнтэй экспортыг хөгжүүлэх.
Дүгнэлт
Дэлхий маш хурдтай өөрчлөгдөж байна. Протекционизм давамгайлж, жижиг эдийн засагтай орнуудад учрах эрсдэл нэмэгдэж байна. Ийм үед Монгол Улс ЕАЭЗХ гэх нэг гүрний нөлөөнд автсан холбоонд гэнэн найдвар тавихаас илүү, шинээр үүсч буй худалдаа, эдийн засаг, улс төрийн сонирхолын төвүүдийг харьцуулан судлаж, аль болох бие даасан, олон тулгуурт, уян хатан гадаад эдийн засгийн бодлогодоо нийцсэн хувилбарыг сонгох хэрэгтэй болов уу.
Бид "хамгийн ашигтай" замыг сонгох боломжгүй үед, "хамгийн бага хохиролтой" замыг ухаалгаар сонгох ёстой. Энэ бол ЕАЭЗХ-нд элсэх бус, түүнээс ангид үлдэж, илүү өргөн сонголт бүхий эдийн засгийн тогтолцоог бий болгох явдал юм.