Цэцэрлэг, eрөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны 2025 оны шилдэг илтгэлийн үндэсний эрдэм шинжилгээний хурал болов.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн 58 дахь жилийнхээ шилдэг илтгэлийн уралдаанаа “Интеграцад суурилсан багшлахуй ба суралцахуй” сэдвээр зарласан юм.
21 аймаг, нийслэлээс шалгарсан 200 шахам багш, ажилтнууд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш удирдах ажилтан гэсэн хоёр ангиллаар нийт 60 илтгэл танилцуулж хэлэлцүүллээ.
ЕБС-ийн багш нар хичээлүүдийн агуулгыг интеграцчилан хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд нөлөөлөх, гэрийн даалгавар хийх сонирхлыг нэмэгдүүлэх, насан туршид нь суралцахуйг дэмжих нь, хиймэл оюун ухааныг интеграцчилан ашиглах нь, сурагчдын тогтвортой хөгжлийн болоод санхүүгийн боловсролыг арга зүйгээр дэмжих, STEAM сургалттай уялдуулан суралцахуйг дэмжих зэрэг сэдвээр илтгэлээ бэлтгэсэн байсан.
СӨБ-ын багш, удирдах ажилтнуудын илтгэлүүд нь хөгжим, үлгэр, шагайн тоглоом, зохиол зэрэгт суурилан хүүхдийн хөгжлийг дэмжих интеграцчилсан арга, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг мөн аргаар тэгш хамруулах боломж, STEАM боловсрол олгох сургалт, үйл ажиллагааг дэмжих зэрэг сэдэвтэй байлаа.
Оны шилдэг илтгэлийн үндэсний эрдэм шинжилгээний хурал багш бүр шинийг эрэлхийлэгч судлаач, чадамгай хэрэгжүүлэгчид гэдгийг илтгэдэг. Жил ирэх бүр эрдэм шинжилгээний хурал, шилдэг илтгэлийн уралдаан өрсөлдөөнтэй, оролцогчид нь улам олон болж байна.
“Интеграцад суурилсан багшлахуй ба суралцахуй” сэдэвт 2025 оны шилдэг илтгэлийн уралдаанд ерөнхий боловсролын ангилалд
- тэргүүн байранд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ын 4 дүгээр сургууль,
- дэд байранд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Дэлгэрмөрөн сургууль,
- гуравдугаар байранд нийслэлийн ЕБ-ын 23 дугаар сургууль,
- гуравдугаар байранд Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЕБ-ын “Мандал” сургууль, нийслэлийн ЕБ-ын “Шинэ Үе”, “Монгол Тэмүүлэл” сургууль тус тус шалгарлаа.
Сургуулийн өмнөх боловсролын ангилалд тэргүүн байранд Баянхонгор аймгийн сургууль, цэцэрлэгийн “Баян-Ойт” цогцолбор, дэд байранд Увс аймгийн Баруунтуруун сумын цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёрдугаар цэцэрлэг, гуравдугаар байранд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-р цэцэрлэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 10 дугаар цэцэрлэг, нийслэлийн 308-р цэцэрлэг тус тус шалгарчээ.