Өнөөдөр бол “Хөшөө дурсгалыг хамгаалах олон улсын өдөр”. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-нд, түүхийг чимээгүйхэн шивнэн зогсоо хөшөө дурсгалуудыг нэг удаа ч болтугай эргэж хардаг. Тэдний нэг хэсэг нь бүдгэрч, зарим нь агуулж буй түүхээ хүчтэй өгүүлсэн хэвээр л...
Бид, заримдаа дурсгалыг зөвхөн том чулуун хөшөө, музейн нүсэр ханаар төсөөлдөг. Үнэндээ, багадаа тоглож байсан цэцэрлэгт, сургуулийн хашаанд, болзож суусан хүрээлэнд бидний эгэл түүхийг сонсож оршсон том, жижиг, элдэв хийцтэй хөшөө дурсгалд хадгалагдаж буй. Бидний багад дагуулж очсон багшийн дурсамжтай яриа, хичээлээ таслан дэггүйтэж, зураг даруулж явсан хөгжилтэй мөч тэнд л бий.
Нэг л мэдэхэд, хүний хөл тасралтгүй хөлхөх хотын хурдан хэмнэлд автаад тэдгээр дурсамжуудын дэргэдүүр анзаарах сөхөөгүй өнгөрч байна.
Тэгвэл өнөөдөр тэр хөшөөнүүдийн дэргэд дахин зогсъё. Бас залуу үе ямар нүдээр харж байна, тэдэнд энэ бүх дурсгал ямар мэдрэмж төрүүлж байна гэдгийг хамтдаа сонсъё.
Төрийн ордны арын цэцэрлэгт залуу хос ярилцаж, урдуур хойгуур хүмүүс зөрнө. Болзогч хосыг зорьж, “төрийн тамганы бариул ямар хэлбэртэйг, УИХ-ын тамга ямар дардастайг мэдэх үү” гэж асуув. Тэд “мэдэхгүй” гэж хариуллаа. Угтаа бол тэднийг “Төрийн тамгат хөшөө”-ний дэргэд сууж буй тул ийн асуусан хэрэг. Мөн цэцэрлэгт хүрээлэнг нэвтрэн өнгөрч буй хүмүүсээс асуухад ч ижил хариулж байв.
Эл хөшөөний тухайд, “Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд 2006 онд Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолборын бүрэлдэхүүн хэсэг болгон “Монгол төрийн тамганы хөшөө”-г Төрийн ордны арын цэцэрлэгт босгожээ. Энэ хөшөөний эх загварыг зураач Д.Наранжав зохиосон.
- Монгол Төрийн тамгыг барын дүрстэй бариултайгаар бүтээжээ. Уг хөшөөний дөрвөн талд,
- Их Монгол Улсын,
- Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын,
- 1924 онд баталсан Үндсэн хуулиар батлагдсан БНМАУ-ын, 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар тунхагласан Монгол улсын төрийн тамгыг байрлуулсан байна. Мөн тамганы хөшөөний суурь хэсэгт төрөө хүндэлж, сүслэн дээдэлж ирсэн монголын олон омгийн 168 тамгыг гантиг чулуун дээр цоолборлон бүтээжээ.
"Мөнх тэнгэрийн хаүчин дор Их Монгол Улсын Далай хааны зарлиг, ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай"
Тамганы нүүрэн талд Их Монгол Улсын далай хаан Гүюгийн тамганы дардасны бичсэн сийлбэр болох "Мөнх тэнгэрийн хаүчин дор Их Монгол Улсын Далай хааны зарлиг, ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай" хэмээн бичжээ. Харин бид анзаарах сөхөөгүй л хөлхөлдөж байна.
Хэдийгээр тус хөшөө хотын төв цэгт, төрийн ордны арын цэцэрлэгт байрлаж, нийслэлийн хамгаалалтад байдаг ч гэсэн суурь нь эмтэрч, чулуу нь бутарчихсан байв. Гэмтлийн улмаас хөшөөнд дүрслэгдсэн арав гаруй тамганы дардас мэдэгдэхээ байжээ.
Гэснээс, Д.Сүхбаатар жанжны анхны хөшөө хаана байдгийг та мэдэх үү? Үнэндээ, би энэ нийтлэлийг бичих болсноор л Батлан хамгаалах яамны хашаанд байдгийг мэдсэн юм.
Ардын хувьсгалын удирдагчийн нэг Д.Сүхбаатарт зориулж, 1930 онд Эрхүү хотын нэрт зураач И.Померанцевийн зураг төслөөр суварга буюу чоддин хэлбэрт хөшөөг Ардын цэнгэлдэх Бөмбөгөр ногоон театрын барилгын өмнө босгожээ. Энэ хөшөө бол Улаанбаатар хотын орчин цагийн анхны хөшөө юм. Хөшөөний дөрвөн талд зүмбэрлэн хийсэн зураг, нүүрэн талд Д.Сүхбаатарын морьтой дүрс бий.
1946 онд төв талбайг цардаж Д.Сүхбаатарын морьтой хөшөөг босгоход Цэргийн ерөнхий сургууль буюу одоогийн сургууль буюу одоогийн Батлан хамгаалах яамны хашаанд байрлуулжээ. Хамгаалалтын зэрэглэл: Засгийн газрын 2008 оны 175-р тогтоолоор Нийслэлийн хамгаалалтад авсан аж.
Яамны хашаанд байрлах тул хөшөөг хүн бүр үзэх боломжгүй. Бид дүрс бичлэг хийх хүсэлт гаргаж, дотогш нэвтэрхэд хөшөөний суурь гэмтэж, их биед нь олон тооны гэмтэл үүсэж, хагарч, шавар будаг нь ховхорчээ.
Хөшөөний тайлбар индрээс ямар ч мэдээлэл авах боломжгүй буюу наранд гандсанаас бичиг нь балартсан байв. Мөн хашаанд амарч байсан албаны хүмүүсээс асуухад, хөшөөнд юу дүрслэгдсэн, ямар бичээстэйг болохыг ч мэддэггүй аж. Харин тэд хэлэхдээ, “Нээрэн тайлбар нь ч мэдэгдэхээ байжээ. Нийслэлийн хамгаалалтад байдаг юм байна, засан сайжруулах хэрэгтэй байх” гэв.
Эл хөшөөний ханын дээд хэсэгт товойлгон хийсэн алтан шаргал таван хошуутай. Баруун хананд монгол бичгээр товойлгон: “Гавьяат нөхөр жанжин Сүхбаатар болбоос олон үгээгүй ардын эрх чөлөөний тул, гадаад дотоодын харгис лугаа халшрал үгүй баатарлан байлдаж удирдан” хэмээх үгийг дөрвөн мөр байна.
Түүний дээр найман талт дугуй хүрээн дотор их бууг дүрсэлсэн алтан шаргал ингэмэлтэй. Хойд талын хананд монгол бичгээр товойлгон: “байгуулалцсан манай ардын хувьсгалт нам эвлэл ба засаг төр улаан цэргийн гүн зорилтын бүтсэн гайхамшиг үр нь.” гэсэн бичгийг мөн дөрвөн мөрөнд бичжээ.
Дээд хэсэгт “1893-1923” гэсэн тоог алтан шаргалаар товойлгон бичсэн. Зүүн талын хананд монгол бичгээр товойлгон: “арван жилийн хөгжилтөөс гэрчлэгдмой. Эл марташ үгүй дурсгал туулш үгүй оныг мөнхөд үргэлжлүүлэхийг илэрхийлэн дурдаж хөшөө босгов” гэсэн байна.
Эдгээр утгыг цаг ямагт иргэд олондоо сануулж, наанадаж урам зориг төрүүлэх гэж босгосон нь лавтай. Гэвч энэ түүхийг санан дурсаж байгаа нь тун цөөхөн аж.
Тэгвэл, 20-30 гаруй насны иргэдээс, “Хамгийн сүүлд ямар хөшөө дурсгалын дэргэд зураг даруулсан бэ. Яагаад хүмүүс сонирхохоо больсон юм бол. Хэрэв хөшөө дурсгалуудыг сэргээн засаж, сонирхолтой болговол зорьж очих уу? гэж асуув. Зарим нь нэрээ нууцлахыг хүссэн тул тэднийг тоогоор дугаарлалаа.
А.Аянур: Нэг удаа ч зураг даруулж байгаагүй. Хэрэв үзэмжтэй болгоод, хийц нь сайжраад эхэлбэл хүмүүс дэргэд нь зурагаа даруулахдаа, дээрх түүх мэдээллийг нь уншиж, мэддэг болох байх гэж бодож байна.
Я.Уянгалянхуа: Хэд хоногийн өмнө, найзтайгаа /хажуудах хүн рүүгээ заав/ тоглож явахдаа Д.Нацагдоржийн хөшөөний дэргэд зураг даруулсан.
Саяхнаас, нэг эрэгтэй цахим сүлжээнд хөшөө дурсгалын талаар видео контент нийтэлдэг болсон байсан. Түүний контентоос сонирхолтой мэдээлэл авч байна.
Ер нь хөшөө дурсгалын талаар сонирхдог хүмүүс нь судалдаг л байх. Харин залуучууд анзаарч хардаггүй, сонирхдоггүй юм шиг санагддаг. Хичээл дээр нь гэсэн хөшөө дурсгалын талаар агуулга заадаггүй. Бас оюутан сурагчдыг дагуулж явах төсөл, төсөв байдаггүй байх. Нөгөө талаас залуус цахим орчинд цаг их зарцуулдаг, цаг чөлөө гарвал хөшөө дурсгал үзэж байхаар компьютер тоглоомын газар явах нь илүү сонирхолтой болсон байж мэднэ.
Мэдээж, хөшөө дурсгалын газрыг үзэмжтэй, сонирхолтой болговол би зорьж очоод үзнэ. Би дөнгөж сая, оюутнуудын хэлэлцүүлэгт суугаад гарч ирэхдээ оюутнуудыг бөөнд нь хөшөө дурсгалын газраар дагуулж явбал гоё юм байна гэж бодож байлаа.
1: Байнга дамжин өнгөрдөг арслантай гүүрний талаар ч гэсэн би мэдэх ёстой. Гэхдээ л мэдэхгүй юм байна.
Хөшөөний дэргэд ер нь л зураг даруулж байгаагүй. Бид гадаадын улс орноор явахдаа түүхэн дурсгалтай хөшөөний дэргэд зураг даруулдаг атлаа Монголынхоо дурсгалт газруудыг бараг тоодоггүй юм шиг ээ. Сайжруулаад гоё болговол хөшөө дурсгалуудаа үзнэ.
2: Саяхан, Дархан-Уул аймагт явж байхдаа бурхантай хөшөөний дэргэд зураг даруулсан. Хүмүүс яагаад сонирхохоо больсныг хэлж мэдэхгүй юм. Сонирхолтой, өнгө үзэмжтэй болговол очиж үзнэ.
3: 3-4 жилийн өмнө л зураг даруулж байсан санагдаж байна. Сонирхолтой шинэ зүйл үзмээр байгаа болохоор хөшөө дурсгалуудыг өнгө үзэмжтэй болгоосой гэж хүсэж байна.
Учир нь, гадуур алхаж байхдаа ч гэсэн эртнээс уламжилж ирсэн түүх соёлынхоо талаар санаж, дурсах зүйл бол хөшөө” хэмээн мэдрэмжээ хуваалцлаа.
Хөшөө дурсгал бол өнгөрсөн үеийн талаарх чимээгүй захидал. Тэдэнд утга, дурсамж, ухаарал бий. Харин бидний хийх ёстой зүйл бол тэднийг харах, хүндлэх, бодох, үзэж сонирхоод зураг даруулах юм. Гэхдээ зураг дарсныхаа дараа “Яагаад энэ хөшөө энэ байгаа юм бол” гэж нэг асуугаад үзээрэй. Тэгвэл тэр чулуун дурсгал чамд хариулж мэднэ.
Харин одоо өөрийнхөө мэддэг, гэхдээ хүмүүс тэр бүр анзаараад байдаггүй хөшөө дурсгалыг талаар бидэнтэй хуваалцаарай. Коммент хэсэгт бичиж, түүхээ хамт сэргээе!