Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.22) хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд даргаллаа. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 04-нд ирүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө.
Байнгын хорооны энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм. Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэлцэж буй асуудлаарх бүлгийнхээ байр суурийг илэрхийлж, завсарлага дууссан болохыг мэдэгдэв.
Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 11 нь дэмжсэнгүй.
Иймд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ БОЛСОН ҮНДЭСЛЭЛ
Тийзийн үнийн 36 хувийг түлшний зардал бүрдүүлдэг. Харин шатахууны 86 хувийг хил үнэ бүрдүүлдэг. Цаашид онгоцны түлшийг ОХУ-аас төмөр замаар нийслэл хүртэл тээвэрлэх боломжтой.
Цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ, ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн улмаас ОХУ экспортоо хязгаарлаж болзошгүй. Энэ нь манай хангамжид сөргөөр нөлөөлнө. Иймд ОХУ-тай хэлэлцээр байгуулна. Гэрээний хугацаа 20 жил байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас танилцуулсан.
Хэлэлцээр байгуулснаар
- Агаарын хөлгийн түлшний хангамж тогтворжино.
- ААН-үүд олон улсын стандартын шаардлагад нийцсэн түлш хэрэглэнэ гэсэн юм.
ОХУ агаарын тээврийн салбарт хамтран ажиллах сонирхлоо өмнө нь удаа дараа илэрхийлжээ.